БНХАУ-ын эмэгтэйчүүдийг хөгжүүлэх сангийн төлөөлөгчид МЭХ-нд зочиллоо

БНХАУ-ын эмэгтэйчүүдийг хөгжүүлэх сангийн төлөөлөгчид МЭХ-нд зочиллоо

 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Я.Ариунзул Удирдах Зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, нар БНХАУ-ын Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх сангийн дэд захирал, “Mega investment group”-ийн дарга ноён Вү Свий Лиан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж хоёр улсын эмэгтэйчүүдийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Я.Ариунзул: “Хоёр улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ суурь тавигдаж байгаад баяртай байна. Манай байгууллага 94 жилийн арвин түүхтэй байгууллага юм. Бид Монгол дахь Элчин сайдын яамдтай үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллах саналыг хүргүүлээд байна. Тэр дундаа БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдад хандаж илгээсэн бичигтээ Хятадын эмэгтэйчүүдийн байгууллагатай харилцаа, хамтын ажиллаагаа өргөжүүлэх, ЭСЯ-аар дамжин хэрэгжиж байгаа тэтгэлэгт сургалтанд Монголын залуу бүсгүйчүүдийг түлхүү хамруулан оролцуулах, элчин сайдын гэргий нартай хамтран халамж тусламж, үйлчилгээний бодлогыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.