Монголын эмэгтэйчүүдийн холбоо

 

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 1924 онд байгуулагдсан, Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Ази тивийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага юм.

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ:

1924-1940

Эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийтийн хурал цуглаанд оролцуулах,

1940-1960

Дайны нөхцөл байдлыг даван туулах, цэрэг дайчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх, дайны дараагаар хоршооллын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг оролцуулж, соёлжилтыг дээшлүүлэх,

1960-1990

Мэргэжилтэн, эрдэмтэн эмэгтэйчүүдийн эгнээг өргөтгөж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, удирдах шийдвэр гаргах шатан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх,

1990-2000

Эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах,

2000-2010

Монголын иргэний нийгмийг хөгжүүлэх, сургалт-мэдээллийн ажилд голлон анхаарч,

2010-2015

Уламжлалт ажлаа тогтмолжуулахын зэрэгцээ МЭХ-ны гадаад харилцааг хөгжүүлэх, нийгэмд шинэ санааг нэвтрүүлж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх,

2015-2018

Монголын иргэний нийгмийг хөгжүүлэхэд иргэний хөдөлгөөнүүдтэй хамтран ажиллах, нийгмийн тулгамдсан асуудлыг судлан
тодорхойлж төр засаг, түмэн олны анхаарлыг төвлөрүүлэхэд,

2018 оноос...

Дэлхий нийтийн хөгжил, дэвшилд хөл нийлүүлэн алхах шинэ зууны Монгол иргэнийг төлөвшүүлэх, ёс суртахууныг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангахад Монголын эмэгтэйчүүд, эхчүүд, охид бүсгүйчүүд үлгэрлэн, манлайлах.

 

Монголын эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийгмийн оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн, дэвшилтэт хөгжлийн төлөө гадаад, дотоодын бүхий л байгууллага, иргэдтэй хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.