Мэндчилгээ

Мэндчилгээ

 
 

 

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн эрх ашгийг хамгаалахад дуу хоолойгоо хүргэж ирсэн иргэний нийгмийн бие даасан томоохон төлөөлөл билээ. 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр байгуулагдаж анхны даргаар нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам томилогдон ажилласанаар энэ байгууллагын түүх эхэлсэн. Түүхийн тодорхой үеүүдэд охид, эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, сонгох, сонгогдох эрхийг бий болгон, нийгэм, ахуйд соёлын хувьсгал хийж, эх хүүхдийн эрх ашгийг хамгаалан, эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэхээс эхлээд олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд нэгдэн, нийгэмд эзлэх байр суурийг бататгаж, соён гэгээрүүлэх, соёл хүмүүжлийн ажлыг санаачлан хийж, хэрэгжүүлж ирсэн 94 жилийн түүхтэй Азийн хамгийн АНХНЫ эмэгтэйчүүдийн байгууллага юм. Бид эмэгтэй хүн бүрт нээлттэй байж тэдний хүсэл зорилго, дуу хоолой, санал санаачлагыг дэмжиж, цаашлаад гүүр нь болж ажиллахын сацуу 93 жилийн түүхтэй “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн” одонт “ Монголын Эмэгтэйчүүд” сэтгүүлийг дахин шинэчлэн гаргалаа. Даяаршин буй энэ цаг үед хил хязгаар, шашин шүтлэг, хэл, арьс өнгө, үзэл бодол, нийгмийн давхрага үл хамааран бие биенээ хүндэтгэн дотно нөхөрлөж, хүний эрхийг дээдлэн, хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж, “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ”-ийн төлөө нэгдэж, гэр бүл, айл өрх бүрт ёс суртахуунтай “МОНГОЛ ДАРХЛАА”-г бий
болгохын төлөө эвлэлдэн нэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эмэгтэйчүүдийн асуудал бол Нэг хүний асуудал биш Нэг улсын ч асуудал биш НИЙТ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АСУУДАЛ ЮМ


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.