МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
5 цаг 58 минутын өмнө
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
9 цаг 15 минутын өмнө
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
10 цаг 51 минутын өмнө
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ С…
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
"Алунгоо-2018" цомын эзэд
2019 оны 06 сарын 28

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

Э.БАТСАЙХАН: ЯМАР Ч ХҮН БЭРХИЙН ӨМНӨ ИТГЭЛЭЭ АЛДАЖ, СЭТГЭЛЭЭ ХООСРУУЛЖ БОЛОХГҮЙ

Э.БАТСАЙХАН:  ЯМАР Ч ХҮН БЭРХИЙН ӨМНӨ ИТГЭЛЭЭ АЛДАЖ, СЭТГЭЛЭЭ  ХООСРУУЛЖ БОЛОХГҮЙ

“Түм түжигнэж бум бужигнасан энэ ертөнцийн нэгээхэн зайд хүн зоны урсгал, жамын салхийг даган зөнгөөрөө л аялдах нэгэн байхад урвалт, шарвалт, уруудах доройтохын алинд ч хатжин өндийж тулгуураа бэхэлсээр, хана хэрэм мэт бат бэх амьдралын цамхгаа бүтээх нэгэн ч бий.

 

Хүн бүхэн зүрх сэтгэлдээ туулах амьдралынхаа зургийг баримжаалан тэмдэглэсэн байдаг. Амьдралын зам олон салаа даваа нугачаатай ч хүсэл мөрөөдлийнхөө жимээр ямагт урагш тэмүүлсэн нь он жилүүдийг эмхэрдсээр оргилд нь хүрч цамхгаа босгодог.

 

Энэ бол таны туулсан он жилүүд, тэмцэл ялалт, баяр гуниг, инээд хөөр, итгэл найдварын холбоосоор ган бат гагнагдан бүтсэн амьдралын цамхаг, хүмүүн таны түүхийн бичээс. Цамхаг бүхэн өөр өөрийн түүхтэй, цаанаа бас олон олон нууцтай...

 

Сэтгүүлч: Цахим харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө цагт амьдралыг өөдрөг эергээр харж чаддаг, өөрийн илэрхийллийг нийтийн талбарт зөв гаргалгаа, амьдралын үнэнтэй нийцүүлэн илтгэж чаддаг ийм нэг хүн сэтгүүлч миний нүүр номын найзууд дунд мөр зэрэгцэн нэлээд оныг үджээ. Бид урьд өмнө хэзээ ч нүүр тулан уулзаж байгаагүй. Харин түүний төлөвшил, үзэл хандлага, илэрхийллүүд ихэвчлэн зөв байх тул тэрээр аль хэдийнээ нийгмийн сүлжээн дэх хүндэт найзын маань эгнээнд байраа эзэлсэн байлаа. Гэсэн ч би түүнийг бүрэн дүүрэн таниагүй, цахим нөхөд хэвээр л байв. Нэгэн удаа тэрээр “Ийм болчихсон намайг хайрлаж өдий хүргэсэн эмэгтэйг би эцсээ хүртэл хайрлана” хэмээн бичсэн тайлбар бүхий нэгэн зургийг өөрийн талбартаа нийтэлсэн юм.

     

Тэр мөчөөс эхлээд ямар хүнийг, ямар хүн, хэрхэн хайрласнаар хүнээс ийм чин сэтгэлийн үг гардаг юм бол гэх бодол хөвөрч билээ. Хожмоо би түүнийг бие нь бүтэн биш ч сэтгэл нь бүтэн дүүрэн, эрэлхэг эр хүн, шийдэмгий, хариуцлагатай хань, сайн аав, амьдралд хайртай тэмцэгч, ялагч хүн болохыг нь зочноо судлах судалгааны явцдаа хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд түүний туулсан он жилүүд, тэмцэл ялалт, баяр гунигийг нийтгэсэн АМЬДРАЛЫН ЦАМХАГ  эгэл иргэний хөргөө та бүхэнд хүргэж байна.

 

 

Зочин: Намайг урьж ярилцаж буйд баярлалаа. Миний бага нас социализмын үед Дорнод аймгийн Чулуунхороот суманд Монгол, Оросын хилийн боомтод, Улз голын эрэг дээр өнгөрсөн. Данзангийн Нямсүрэн найрагчийн шүлэгт “Эрээн цавд бороо орох сайхан, Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан” гэгддэг тэр нутаг л даа. Миний аав, ээж хоёулаа САА-д, нэг нь тракторчин, үр тарианы бригадын дарга, ээж түлхүүр зэмсгийн нярав байлаа. Тэр үед дунд сургуульд орос хэл заадаг. Би дөрөвдүгээр ангиасаа “Радуга” номыг уншиж, 7-8-р анги хүртлээ онц сурсан. Айлын том, гал дээр нь гарсан зээ учраас эмээдээ л их тусална. Тэр үед өнгөтөнд дасгаж, амттанд дурлуулдаггүй, хөдөлмөрөөр л хүүхдийг эрхлүүлнэ. Ер нь хүүхдийг багаас нь ээж, аав яаж хүмүүжүүлж өсгөснөөс хүний хойшдын амьдрал шалтгаалдаг. Би л гэхэд тэгж өссөний хүчинд их олон юмыг давж өдий зэрэгтэй явдаг юм болов уу л гэж боддог доо.

 

Сэтгүүлч: Өнөөдөр би уншигч тантай яг адил анх удаа түүнтэй нүүр тулан уулзаж байгаа тул асуух асуулт олон ярилцах хүрээ өргөн байлаа. Тэр дундаа түүний үзэл бодол, хандлага төлөвшилд юу голлох нөлөө үзүүлснийг сонирхоход тэрээр эргэлзээгүйгээр “ном” хэмээн хариулсан юм. Түүнчлэн тэр амьдралын их сургуулиас суралцаж анзаарсан анзааргууд, эмээгийн маань захисан захиас сургамж хоёр надад асар их нөлөө үзүүлсэн. Номоос би хүний сэтгэл гэдэг юу болохыг мэддэг болсон хэмээн хэлсэн билээ.

 

Зочин:  Би хүүхэд байхын л ном уншсан, замбараагүй их ном уншсан даа. Хамгийн анх хоёрдугаар ангидаа Данийн Ганс Христиан Андерсоны “Ямх охин”-ыг уншиж байлаа. Залгаад “Жаал хүү Карласон”, тэгээд шууд томроод явчихсан. Тэр үеийн дэлхийн шилдгүүд, бүх л сонгодог зохиолуудыг уншсан. Горькийн “Амьдралын их сургууль” гэж зохиол хүнийг маш их төлөвшүүлдэг, хүн хүнээ хайрлах сэтгэлийг өгч байсан юм билээ.

 

Миний ертөнц номтой асар хамаатай, тэндээс хэнд ч надад хэлээгүй том алт, эрдэнэсийг олж тархиндаа хийсэн л юм билээ.

 

Хүүхэд байхдаа би шүлэг бичдэг байсан. Аймгийнхаа “Болор цом”, “Хүрэл тулга” наадамд оролцоно. Тэндэхийн шүлэг зохиол бичдэг нэгдлийнхнээ танина. 1990 онд “Хүрэл тулга” наадамд орохоор хотод ирэхдээ зохиолч Г.Мэнд-Оёо гуайнд байлаа. Намайг 10 төгсөнгүүт Орос руу Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явуулъя гэж байсан. Харин тэр жил нэг хувиар ирсэн, төлбөр нь жилийн 16,000 төгрөг. Тийм их мөнгө байхгүй, мөрөөдөл талаар болсон. Тухайн үед дотоодын сургуулийн төлбөр 8000 төгрөг байлаа шүү дээ.

 

Сэтгүүлч: 1990 оны ажилтны дундаж цалин 1000 төгрөг. Харин САА-н дарга дээд тал нь 2000 төгрөг авдаг байсан. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцана гэдэг түүний хувьд бодит боломжоос нь хэтийдсэн өндөр өртөг тул дотооддоо Багшийн дээд сургуульд орохоос илүүтэй эр хүн болж төрснийх цэргийн алба хаая гэж шийдсэн гэдэг.

 

Зочин: Багшийн дээдэд орчих сонирхол ч байгаагүй. Цэрэгт явъя л гэж бодсон. Ер нь эр хүний бахархал бол эр цэргийн алба хаах шүү дээ. Тэр жилийн 6-р сарын 21-нд конкурст орчихоод 24-нд нь цэрэгт явчихсан. Цэрэгт тэнцсэн хүүхдүүдийг хүргэхээр 20-иод машин ирсэн.

 

Аав маань намайг гаргаж өгч, би чинь аавынхаа шляфийг өмсчихсөн Прощание Славянки маршийг сонсоход эр хүний хувьд их гоё, яг л дайнд явах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж билээ. Ингээд Сүхбаатарын Эрдэнэцагаан руу явлаа. Очоод крантинд ороод л жинхэнэ үзээгүйгээ үзсэн дээ.

 

Олны хоол, цэргийн хоол гэдэг чинь өөр юм билээ. Тэр үед юм ховор ч байсныг хэлэх үү, адууны гэдэс машиндаад бантан хийж өгнө. Маршинд талдаа 12 км гүйдэг цэргүүд сур харваад явахгүй. Ер нь цэргийн амьдралын хамгийн сайхан нь олон аавын хүүхдүүдтэй хамтдаа өнгөрүүлсэн мөчүүд л дурсагдаж үлддэг юм билээ.

 

 

Сэтгүүлч: Суурин газраас нутгийн ах нар цэрэгт мордоход үерхдэг бүсгүйчүүд нь салж ядан хоцордог тийм нэгэн дүр төрх сэтгэлд хадгалагдан үлджээ. Ачааны машины тэвшин дээр суусан ах нар нийтээрээ дуулалдан одоход “Захиа бичнэ ээ” хэмээн хашхиралдан гар даллан хоцрох эгч нар ганцаар тогтдоггүй.... Харин зочныг маань эр цэргийн албанд мордоход хүлээж хоцорсон бүсгүй хайрын захидал түүн рүү илгээдэг байсан болов уу?

 

Зочин: Манай ангийн охид л их захиа бичнэ. Тэр ийм сургууль авсан. Тэр жирэмсэн болсон, баларсан гэх жишээтэй. Би зөрүүлээд “Найз нь анх удаа л адууны махан бантан идэж үзлээ” гэж бичиж байсныг манайхан одоо ч шоолдог юм. Боорцогтой шөл ч гэх шиг их сонин сонин хоол өгнө өө. Хэдий улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч уг нь хилийн цэргийн хоол хүн өлсгөөд алчихаар байгаагүй. Тэгэхэд л тураалд ороод цэрэг үхэж л байсан.

 

Сэтгүүлч: Эмэгтэй хүний зүрх сэтгэлийг шархлуулахаас хэзээд зайлсхийж ирсэн идэр насны залуу цэргээс халагдаж очоод ээж, аавынхаа бараанд амьдрахаас илүүтэй бие даан тусдаа гарч, ганзагын наймаа эрхлэн мөнгө зоос олох арга баримжаагаа олж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа шүлэг, найраг сонирхдог урлагийн мэдрэмжтэй түүнд энэ чиглэлээр аймагтаа ажиллах нэгэн талбар үүдээ нээжээ. Дэлгэцийн уран бүтээл видео кинонд эзлэгдэж байх үед тэрээр өнөөх ажлаа орхин аймгийн төвийн зах дээр арилжаа эрхлэх болсон байна. Аавын гэрээс хол айлын байр хөлслөн амьдарч эхэлсэн үе түүний хувьд “Амьдралын цамхаг”-аа босгох идэрхэн эрд залуу насны омог бардам зан, шуналт дурлал, сэтгэл хөдлөл, догдлол мэдрэмжээс илүүтэй ухамсар төлөвшил, амлалт, нөмөр нөөлгийн үнэ цэнийг өөрийн биеэр үлгэрлэн харуулах нэгэн хариуцлагатай агаад бусдыг гайхшруулсан сонголттой нүүр учруулсан байна.

 

Зочин: Тусдаа гараад би их цомхон, цэгцтэй амьдарсан. Удалгүй Орос руу наймаанд явж, ихэвчлэн тарваганы арьс, ондатор малгайнууд бензинээр сольж ирнэ. Хэрэгцээний мөнгөө хангалттай олдог ч, зах зээл гэгчийг мэдрээгүй ганц бие залуу мөнгөө зугаалганд л зарцуулна. Тэр үед юу ч л зарсан ашигтай байлаа. Одоогийн сэтгэхүйгээр тэр үед хандсан бол өөр л дөө. Тэгж байгаад Дорнод аймгийн Баянтал кинотеатрт ажиллалаа. Тэнд өргөн дэлгэцийн кинонууд гаргадаг, үздэг хүн байхгүй ээ... Ер нь хүний амьдрал их сонин ш дээ, маш олон сонголт дунд эргэлдэж байдаг. Гэсэн ч хүн хаашаа, юу руу тэмүүлээд байдгаа ойлгодоггүй. Болох юм цаанаасаа л болдог юм  билээ. Би зах дээр арьс ширний бизнес хийж эхлэх үедээ 1998 онд тэндээс эхнэрээ олж авсан.

 

Энэ амьдрал миний л сонголт. Намайг гурван настай байхад миний төрсөн аав явчихсан юм. Би хоёр дүүтэй, ээжтэйгээ, эмээтэйгээ өссөн. Нэг их өлсөж цангаад, дутуу гуцуу юм байгаагүй ч эрэгтэй хүн тэр айлын орон зайд байхгүй байхыг, эмэгтэй хүн амьдралын төлөө ямар хүнд хүчир юм туулдгийг мэддэг тэр сэтгэлгээ намайг эхнэртэйгээ суухад нөлөөлсөн юм.

 

Сэтгүүлч: Ийнхүү айлын хажуу өрөөнөөс Батсайханых гэдэг нэгэн айлаар Монгол Улс өрх нэмжээ. Бүтэн бүлээн болсон халуун бүл бусдын л адил амьдралын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, зүтгэн тэмүүлж байх үед аминаас нь амь тасран ихэр үрс заяасан ч харамсалтай нь тэд эндсэн байна. Өөрийнх өрөөлийнх гэж хэнийг ч ялгамгүй хайрлахын ухааныг ойлгосон энэ аавд өдгөө үлдсэн үрс нь хэрхэн ханддагийг хамтдаа уншицгаая.

 

Зочин: Миний нэг ах найз “Дүү минь хүүхдийг хайрлаад байвал эргээд чамайг хайрлаад л байдаг юм. Тэгэхээр чи хүүхдээ шүүмжилж, загнаж буруутгахаас илүүтэй хайрлаад л бай” гэж хэлж байлаа. Үүнийг би амьдралдаа хэрэгжүүлсэн. Ерөөсөө л энэ амьдралыг хайр л бүтээдэг юм билээ. Одоо миний охид аав шигээ хүнтэй л сууна гэдэг бол бага нь бүр аавтайгаа сууна гэнэ шүү дээ.

 

 

Сэтгүүлч: Зочноо судлахаар түүний сонирхол, ажил эрхлэлт, дадлага туршлага үзэл бодлын тухай бусдаас асууж сураглах шаардлага гарсан тул түүний хоёр ч найз руу утас цохисон. Нэг нь “Зөв хүнийг сонгожээ” гэж хэлээд дүрс бичлэг бүхий хуурцаг, зурвасын хамт өгөхөд “Зай барилгүй чөлөөтэй ярилцаарай. Тэр ямар нэгэн асуудалд эмзэглээд байхгүй, амжилт хүсье” хэмээн бичсэн байлаа. Хэрэв та намайг харах мэлмийгээ гэж төсөөлөх юм бол яг одоо таны өмнө эрхтэн хагас болсон ч сэтгэл нь бүтэн дүүрэн манай зочин өөдөөс тань харан инээмсэглэн сууна. Утга зохиол, үгийн урлагт шунан дурлах сайхан мөрөөдөлтэй түүний өсвөр нас хэдийнээ ард үлдэж, тулгын гурван чулуу шиг гурван эмэгтэйн өмнө итгэл хариуцлага үүрсэн дээд сургуулийн диплом ч үгүй энэ эрд амьдралын их сургууль хангалттай хичээл зааж, хатуу ширүүнээ ч мэдрүүлсэн харуусалт он жилүүдтэй тэр нүүр тулжээ.

 

Зочин: 1996 онд Дорнод аймгийн Мардай нурж, тэнд өндөр хүчдэлийг буулгах ажил өрнөж байх үед хэд хэдэн хүнтэй танилцсан. Түүнээс хойш тэр чиглэлээр ажиллаад явж байсан юм. Түүхий эдийн наймаа хийж байхдаа 12 саяас, 7 сая төгрөг алдаад, тэрийгээ нөхөх гэж найзтайгаа хоёул Дархан явлаа. Тухайн үед улс орны эдийн засаг муу, өнөөгийнх шиг ханган нийлүүлэлт гэдэг тийм ч сайн байгаагүй. Ингээд Зарубежстрой компанид мөнгө тушаачихаад тэднийхээс баахан зэс, бас бус элдвийн л юм авсан. Нөгөөхөө нэг хятад хүнд зараад, өрөө төлчихлөө. Тэгсээр энэ салбар руу шуурхай орж, эрчим хүчний маш олон салбарт ханган нийлүүлэлт хийдэг болсон. Эрчим хүч гэж юу болохыг ойлгож, ер нь мэргэжлийн хэмжээнд очлоо. Яг тэр шугамаараа явж байгаад л, тэр ажилдаа л хоёр гараа өгчихсөн дөө. Гэсэн ч би тэр салбарт муу ажиллаагүй. Гаргүй болсон хойноо ч нэлээд юм хийсэн. Тэгж байж л би амьдралаа босгосон.

 

Сэтгүүлч: “Хоёр гаргүй болсон ч хорвоод би бөмбөрдөөд ч амьдарна” хэмээн өөртөө бат итгэх түүнд хар элгийн хүмүүс огтхон ч  итгээгүй. Эмнэлгээр явсаар, хөлсний байр түрээслэх мөнгөгүй тэднийг нялх үрсийнх нь хамт гудамжинд хөөгөөд гаргаж байсан хүйтэн сэтгэлтнээс илүү амьдралын ухаанд сурган асарч тэтгэн хүмүүжүүлсэн ачлалт ааваа алдах нь асар хүнд цохилт байсан гэдэг. Бидний яриа яг одоо тэр гэнэтийн бараан өдрүүд рүү эргэн очих гэж байна.

 

Зочин: Би нэг селикат тоосгоны үйлдвэрийн хаалттай КТП буюу дэд өртөөн дээр ажиллах болов. Эрчим хүчний, нөхцөл салгалтын хуулиар 1 жил 6 сар болчихсон, акт бичигдсэн эд байсан. Худалдсан эзэн нь актаа надад өгсөн ч, харчихаад найдвартай салгачихсан юм байна гэж бодсон атлаа аваад халааслахаа мэдэхгүй, өөртөө баримт болгож үлдээгээгүй байдаг. Цас бударсан нэг өглөө тун шуурхай тийшээ орсон доо. Хаалгыг нь онгойлгоход 6000-ын кабелийг салгаад их бие дээр нь тохчихсон байсан, юу ч бодож амжаагүй. Нэг ухаан ортол хиншүү хярвас үнэртээд, цээжин дээр төмрөөр дарчихсан мэт амьсгалж ч болдоггүй. Савхин бээлийтэй хоёр гар бамбайгаад хөөчихсөн, хэдэн хуруунууд үнс болоод зарим хэсэг нь нүүрэн дээр бутарч унаж байсан. 

 

Тэр үед хэдэн хуруутай үлдэх л байх гэж горьдож байлаа. ГССҮТ-ийн захирал байсан Мөнхбат гэж найз минь Улаанбаатараас яриад, ирж мэргэжлийн эмнэлэгт үзүүл гэлээ. Онгоцоор хотод ирээд шууд цус алдсан. Тэр жил надад мөн их хүнд байсан даа. Намайг гаргүй болсны дараахан аав минь өөд болж, том охин оюутан боллоо. Охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд өөртөө найдах ганц юм тархи л үлдсэн байв. 5-р ангид байхад ээж маань миний овоглосон аавтай суусан. Би аавыгаа их хүндэлдэг, намайг хүн болоход сургасан. Ер нь эцэг хүний ухааныг өөрөө эцэг болж байж, хожим л ойлгодог юм билээ. Эцэг байна гэдэг ховор бөгөөд хүнд, хариуцлагатай үүрэг.

 

Сэтгүүлч: Хүмүүн биеэс утсан улаан амь тасарчих гээд, үхэл амьдралын зааг дээр дэнжигнэж байх тэр хором мөчүүд түүнд ямар ойлголт өгсөн. Ямар үнэнийг мэдрүүлсэн тухай ч бид ярилцав. Амьдралд хоргодох сэтгэл асар их үнээр түүнд иржээ.

 

Зочин: Зүрх агшаад, хүчилтөрөгчийн аппараттай хэвтэж байгаа хүн амьдралаас салахад хүрвэл ямар их хоргоддогийг ойлгосон. Орчлонгийн олон тэрбум хүн дотроос далдын ямар нэг хүч намайг сонгоод тийм болгочихсон юм шиг сэтгэгдэл төрнө. Сэхээний өрөөн дотуур дүнгэнээд нисч буй ялааны дуу сонсоод ямар их атаархсан гээч. Жирийн өдрүүдэд ялааны дуу бохир шавьжны л дуу. Гэтэл яг тэр агшинд амьдралын, амьд ертөнцийн дуу санагдсан. Амьдралд хүн ямар их хайртай байдгийг би тэгж л ойлгосон доо.

 

Орчлон орвонгоороо эргэж, бүх юмны байр солигдон нөгөө өнцөг дээр очих чанга аа чанга. Үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг, зүүд зэрэглээ шиг өдөр хоногууд цөөнгүй байсан. Байсан юм гэв гэнэт байхгүй болчих, тэр тусмаа биеийн нэг хэсэг үгүй болчихоор зүүд нойрондоо гартай байна. Сэрээд харахад л байхгүй байх тэр мэдрэмж сэтгэл зүйд асар муухай нөлөө үзүүлдэг юм билээ. Анх нүүрээ яаж угаах, хэрхэн бие засахаа ч мэдэхгүй. Нэг хэсэг хэцүүдсэн л дээ.

 

Сэтгүүлч: Зовлон дайрахад итгэл хазайвал жаргал үзэхгүй сэтгэл хөрдөг гэдэг. Харин энэ гэр бүлийнхэн хэн хэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, итгэл хариуцлагадаа эзэн нь болж чадсан учраас төдийгөөс өдий хүртэл амьдралын хүнд хэцүү даваа нугачааг хамтдаа туулсаар он цагийг хэлхэж явна. Тэр л үед зочин маань итгэлээ өгсөн эмэгтэйнхээ бас нэгэн сайхан чанарыг таньж мэдсэнээ бидэнтэй хуваалцсан юм.

 

Зочин: Манай эхнэр маш хөдөлмөрч. Үй зайгүй, хэний ч өмнөөс, юуг ч хамаагүй хийж байдаг тийм хөдөлмөрч хүнд тууштай зан чанар байдаг юм билээ. Хөдөлмөрч хүний дотоодод тийм сайхан төлөвшил байдаг гэдгийг дөнгөж гэрлэж байхдаа би ойлгоогүй л байсан. Мэдээж чадалтай тамиртай явахад найз нөхөд олон байв. Харин тэр үед найз нөхдөд найдах хэрэггүйг ойлгосон.

 

      Казакын нэг мэргэн хүн найз гэдгийг “Нартай үед дагаад салдаггүй сүүдэр. Наргүй байхад эрээд олддоггүй нар” гэж хэлсэн нь үнэн юм билээ. Тэгэхээр хүн ямар ч тохиолдолд зөвхөн өөртөө итгэж, найдах хэрэгтэй.

 

Ерөөсөө хүний хамгийн том сорилт бол цаг хугацааны тэрүүхэн хормыг л давах. Ямар ч шалгуур хугацаатай. Тэрийг дуусгах, тэрийг барах л гол асуудал. Ухаандаа тэсвэр хэрэгтэй, тэр тэсвэр хүнээс өөрчлөлтийг шаарддаг. Өөрийнхөө сэтгэл зүйг засах өөрчлөх, тэгж байж л давна. Би өөрийгөө ийм болчихно гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэр өдөр ч эв эрүүл, хормын дараа надад юу тохиохыг мэдэхгүй л явж байсан. Харин “Өчигдрийн талийгаачид өнөөдөр гэж үгүй” гэдэг үг амьд яваа энэ заяандаа баярлахын утга юм. Энэ амьдрал чиний амьд байгаагийн утга учир шүү дээ.

 

Сэтгүүлч: Эрхтэн бүтэн эрвэлзэж, дэрвэлзэж явсан эр хүн нэг л өдөр эд эрхтнээсээ хагацан хүний гар харах болж, эрхэм нөхөд минь хэмээн итгэж явсан нөхөд нь элэг буруулахын цагт ингэж явахаар амиа егүүтгэсэн нь дээр юм гэдэг бодол оюун санаанд нь цухас орж ирсэн гэдэг.

 

Зочин: Тухайн цаг үед миний сэтгэл зүй нийгмийн талаасаа их өндөрт явсан. Хүнд муугаа үзүүлж байхаар сайн үхчихье гэж бас боддог юм билээ. Гэхдээ би өөрийгөө муу амьдарч байна гэж бодоогүй, ингэж дорд үзэгдсэнээс гэсэн эр хүний бардам зангаас л болсон. Сайн явахад гутлын уланд нүүрээ нааж явсан амьтад хүрч ирээд томрохоор үхчихмээр санагддаг. Түүн шиг том доромжлол байхгүй, тэрийг л эр хүн тэвчдэггүй юм билээ. Гэхдээ ээжийнхээ өмнө ороод үхчихвэл түүнээс том нүгэл гэж юу байх вэ гэж бодсон. Бүх амьдрал эд эсээрээ намайг хүн болгочихоод, тийм юм үзэх нь байж болшгүй аймшигтай зүйл гэдгийг эргэцүүлсэн л дээ. Муу ээж минь намайг дөнгөж хагалгаанаас гараад ухаан ороход утсаар залгаж байсан. “Яана аа, тайрчихсан уу миний хүү” гэхэд нь “Тайрчихлаа, тайрчихлаа” гэсэн чинь дуу нь алдраад цаашаа орчихсон. Тэр үед би “За ээж ээ, хүү нь бүүр байхгүй болчихсон бол та бид хоёр өнөөдөр ингээд утсаар ярьж байх уу. Хүү нь хэдийгээр хагас дутуу болсон ч тандаа харагдаад явна шүү дээ” гэсэн. Тэр үгэн дээр миний ээж их сэргэсэн шүү. Муу ч гэсэн анх унагасан үр нь юм болохоор тийм юм сонсох хүнд л байдаг байх. /Нулимс нь цийлзэн, хоолой нь зангирав/ Эмнэлэгт ирээд гар руу л хараад байсан. “Ийм ч болчих гэж дээ” гээд цаашаа хараад алхах үеийн харуусал нь хүртэл надад мэдрэгддэг. Эх үрийн нарийн мэдрэмж гэж байдаг юм билээ. Би хувиа хичээсэн бол үхчих байсан байх аа. Хүүхдүүд минь аав биднийг өсгөхөөсөө шантраад үхчихлээ гэж бодох уу. Эхнэр маань хамт амьдарна гэчихээд амласандаа хүрэхгүй үхчихлээ гэж бодох уу.

 

Эр хүн ЗА гэж хэлсэн бол түүндээ хүрдэг л байх ёстой. Би тэднийхээ өмнө үүрэг хүлээнэ гэж сонголт хийсэн.  Тэр чинь өөрөө ЗА гэсэн үг мөн биз дээ. Тэр ЗА-гаас буцдаг эр хүнд би маш дургүй.

 

Сэтгүүлч: Үрсдээ сайн эцэг, ханьдаа нөмөр нөөлөг нь байсан тэрээр эмнэлгээс гарч энгийн амьдралд хөл тавихад хамгийн анх нүүр тулсан бэрхшээл нь юу байсныг асуухад...

 

Зочин: Сахлаа авч, бие засч, нүүрээ угааж чадахгүй. Тийм жижиг үйлдлүүдээс том асуудал эхэлсэн. Эхнэр минь туслаад, тэр бүхнийг хийж өгөөд л байхад би өөрийнхөө санасанд хүргэх гэж зүтгэнэ. Гэрт ганцаараа үлдэхээр юу ч хөдөлгөж чадахгүй. Тамхиа асааж чадахгүй, хаалгаа онгойлгоод шатаар хүн гарч ирэхийг хүлээдэг, гуйдаг байлаа. Яваандаа оролдон оролдсоор шүдээ угааж, сахлаа авч сурлаа. Маш их баярласан. Түүндээ урамшаад резинтэй, товчтой, бүстэй хувцас өмсөж сурлаа. Хүн гэдэг чинь ахиулаад л байдаг юм билээ.

 

Сэтгүүлч: Өвдөхийн цагт, шаналж гутрахын цагт хүн гэгч ямагт хамгийн дотны хүндээ авир араншингаа гаргаж эхэлдэг. Таны бас миний нэгэн адил эцэг эхээс эрхтэн бүтэн төрчихөөд нэг л өдөр хоёр гараа шуугаар нь тайруулахад хүрсэн тэрээр хүрээлэн буй орчин, мухар хоёр гараараа аливаа үйлдлийг хийж сурах гэсэн олон удаагийн үйлдлийн бүтэлгүй оролдлогууд, хүнээр дэмнүүлэх тэр хараат мэдрэмж, сэтгэлд нь үл нийцэх үр дүнгүүдийг мэдрэх бүртээ тэсгэл алдан бачуурна. Тэр л үед дэргэдээ бүртийж үлдсэн ханьдаа хатуу ширүүн үг хэлчих өдрүүд цөөнгүй байжээ.

 

Зочин: Өөрийн оюун санаанд тулгарсан асар хүнд асуудлуудад бухимдан маш хэцүү үгнүүдийг хэлнэ ш дээ. Өвчтөний сэтгэл зүй гэдэг өөрийгөө хянах чадваргүй болгодог юм билээ. Тийм үед хүний далд байсан араатан чанар яг гардаг. Тэрийгээ анзаараад дараа нь уучлалт гуйна. Азаар намайг суурь нь ийм хүн биш гэдгийг мэдэрдэг хүн хажууд байлаа. Гэхдээ л хань минь бас үзээгүйгээ үзсэн дээ. Аливаа уналтын үед архиар сэтгэл засагдана гэж байдаггүйг биеэрээ туулж ухаарсан. Хань минь надад гомдсон, гурван сар явсан. Тэр хооронд архи уугаад, дэлбэ үсэрлээ. Архины найз олон, эргэлтээр ирэхдээ ганц талх барьж ирэхгүй дандаа архи авч ирнэ. Гудамжинд тасарч унаад шороо тоосон дунд бөмбөрсөн үзлийн юм дээшээ хараад хэвтэж байсан үе ч бий. Тэгж байснаа үс сахлаа аваад, хувцсаа индүүдэж өмсөөд л архи уучихна. Яагаад гэхээр “Энэ хүртэл явахдаа би юугаа зориуллаа даа” гээд бас бодоод байдаг юм билээ... Нэг л өдөр манай хүн эргээд ирсэн юм даа.

 

Сэтгүүлч: Эрхтэн бүтэн байх үеийн ажил үйлс, энэ бүхний дараах хүн нийгмийн харилцааны талаар... Хэнд ч юунд ч гомдох шаардлагагүй гэж ойлгосон түүнийг хөдөлгөгч хүч нь эр хүний хор шар, тэмцэл зүтгэл, түүнчлэн бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байсан ажээ.

 

Зочин: Би амьдрахын тул хаашаа л бол хаашаа явсан. Үүнээс хойш энэ хүн яаж амьдарна даа гэсэн олон хүний хөөрхийллийг үйлдлээрээ сөрж харуулахыг хичээсэн. Ямар сайндаа Сэлэнгийн нэг найз маань “Чамайг ингэж амьдарч байгаа гэхэд хэн ч үнэмшихгүй” гэж билээ. Тэр үед би гараа алдсан ч тархиа алдаагүй, бизнесээсээ ашиг олдог болчихсон, амьдралдаа хөрөнгө оруулж эхэлсэн байв. Амьдралынхаа хоёр дахь том зорилтот хөтөлбөрт орсон гэсэн үг. Дэлхий ертөнц технологийн хувьд ямар хурдан хөгжиж байна. Үүнийг дагаад хүн өөрчлөгдөж чадах нь чухал юм билээ. Би л хуучинсаг хүн гээд залуусыг зараад байж болно. Гэхдээ би тэгж залхуураагүй. Амьдралд хаана ямар боломж байна гэдгийг мэдрэх чухал. Ямар ч тохиолдолд гэр бүлийнхээ өмнө өрхийн тэргүүний үүрэг хүлээсэн л бол амьжиргаагаа аваад явчих хэмжээний л эр хүн байх хэрэгтэй. Хугарах ёсгүй ноён нуруу чинь эр хүн юм шүү дээ.

 

Сэтгүүлч: Та түүнийг одоо ямар ажил алба эрхэлдэг юм бол гэж бодож байна уу? Өөдрөг хүнийг бурхан хүртэл шагнадаг гэдэгчлэн өөрөөсөө өөр ямар нэгэн гадны хүчин зүйлээс сайн сайхныг олно гэж найдах хэрэггүйг түүний яриа бидэнд ойлгуулсаар...

 

Зочин: Өндөр хүчдэл, эрчим хүч, мэдээллийн технологи, барилгын салбарт хэд хэдэн компанитай хамтарч ажилласан. Утсаар, интернетээр мэдээлэл өгнө. Ихэнхдээ гадаад харилцаа, зах зээлийн судалгааны тал дээр ажилладаг.

 

Яг үнэдээ гаргүй болчихоод төрөөс халамжийн мөнгө авахад сарын цөөн хэдхэн төгрөг өгдөг байсан. Түүгээр айл амьдрах уу. Өөрийнхөө төлөө би өөрөө л явахгүй бол хэн нэгэн юм өгөхгүй, тэнгэрээс юм унаж ирэхгүй. Түүнийг би маш сайн мэддэг учраас өдөр тутам, сөөм ч газар болтугай өөрийнхөө төлөө алхах ёстой.

 

Сэтгүүлч: Тэрээр технологийн дэвшлийг гүйцэхийн тулд толгойгоо ажиллуулахаас гадна өөрт зовиур багатайгаар ашиглах аргыг үргэлж эрэлхийлж байжээ. Гар утас, комьпютерийн товчийг тогших бүрт танд өвдөлт мэдрэгдэх үү гэхэд...

 

Зочин: Нэлээд бичиж байж мэдрэгдэнэ. Гэхдээ гарынхаа аль байрлалд савхаа яаж байрлуулахаас шалтгаална. Бээлий өмсөөд савхаа хавччихвал гайгүй. Гарыг минь тайрахдаа манай найзууд юм хөгжиж байна хойшид гар залгуулаарай гээд мэдрэлийн судлыг нь үлдээж тайрсан. Тэгэхээр өвдөлт мэдрэгдэнэ. Гэхдээ тэр өвчиндөө дасдаг ч юм уу, сурчихдаг л юм билээ. Гэхдээ би гялс бичиж байгаа биз дээ... /Инээв/ Амьдрал чинь өөрөө тэмцэл, үхэх доройтохгүйн эсрэг явах ёстой. Эхлээд би товчлууруудыг халбагаар дардаг байснаа сүүлдээ гараараа, одоо тэгээд ясаа гамнаад савхаар бичдэг болж. Эхлээд ийм бүдүүн мухар юмаар товчлуур олж дарна гэдэг хэцүү... Би ярих, хуваалцах дуртай, Тиймээс дуртай зүйлдээ хүн цаг, тэвчээр гаргадаг л юм.

 

Сэтгүүлч: Хүн эрүүл байхдаа ямар баянаа мэддэггүй... Миний зочны хэлсэн энэ үг олон уншигчдад ямар баян, ямар бүтэн дүүрэн болохыг нь мэдрүүлэх биз ээ. Гараа алдсанаас хойш хийсэн хамгийн том ажлынхаа тухай тэрээр бахархал дүүрэн ингэж ярив.

 

Зочин: Сайхан ах, найз нар тусалсан. Тэдэнд их баярлана. Гэхдээ би өөртөө асар их баярласан.  Анх MCS компанийн “Кока кола” үйлдвэрийн цахилгааныг тавихад хэд хэдэн бригад бүрдүүлээд өөрөө зааварлаад хийчихсэн. Тэр үед краны тросс тасраад хөл дээрээ гурван тонн юм унагаж бяцлаад, хөлөө шохойдуулчихсан хүн маргааш нь ажлаа хийгээд байж л байсан.

 

Гараа алдсанаас хойш анх удаа гүйцэтгэсэн хамгийн том ажил маань тэр байхгүй юу. Түүнээс өмнө надад тийм их итгэл ерөөсөө төрж байгаагүй. Ингээд би чинь хойшид хэвийн сайхан, хүн шиг амьдарч чадах юм байна гэдэг итгэлээ олж авсан. Тэр л  миний хувьд өөрийгөө ялсан их том ялалт байлаа.

 

Сэтгүүлч: Өвчтөний сэтгэл зүй, түүнд тааруулж харьцах, нийгмийн харилцаанаас ангид зөвхөн нөхөр хүүхэд, өдөр тутмын амьдралаа эмхэлж амьдрана гэдэг бүсгүй хүн бүрийн хүсч зорьдог амьдралын хэв маяг биш. Тэрээр эхнэрийнхээ гарт асарч тойглуулан амар жимэр суусан ч нэг өдөр ханийнхаа харцнаас сэтгэл нь гундуухан байгааг олж хараад “Чи минь ажилд орж гадуур дотуур гарч бай. Би ганцаараа дажгүй өнжөөд байж дөнгөнө” хэмээн хэлжээ. Туулж өнгөрүүлсэн бүхнийг нь сонсож ээ суугаад хүний амьдралын уналт сэргэлт, уруудах сэхэхийн алинд ч хэн дэргэд нь үлддэг юм бэ гэдгийг түүний дүгнэлтээр баримжаалахыг хүссэн юм.

 

Зочин: Хамгийн гол амьдралын тулгуур бол өөрийн сонгосон зам буюу гэр бүл. Эхнэр, гэргий хүн л хажууд бат зогсоод үлддэг юм билээ.

 

Хүний гэргий гэдэг залуу насанд гоёл, дунд насанд хань, өмөг түшиг, өтөл насанд бүр асрагч болдог байх. Ханийнхаа тухай бодохоор өвчтэй хүн харна асарна гэдэг амаргүй болохыг, өөрөөс илүү хажуудах хүн минь сэтгэл зүйгээрээ маш их ядардаг болохыг ойлгодог.  Ядаргаа гэдэг хүнийг нэг их өнгөтэй гэрэлтэй харагдуулдаггүй. Харин хамт олонтой болоод илт сэргээд ирдэг юм билээ.

 

Эхнэр бид хоёр энэ амьдралын сайн муу, сайхан муухай бүхий л зүйлсийн талаар ярилцдаг. Хүүхдүүддээ баян, ядуу гэж эд харж хань, ижлээ сонгохгүй ээ. Тэр хүн ямар гаралтай байх хамаагүй амьдрах хүсэл эрмэлзэлтэй, амьдрахын төлөө тэмүүлдэг л хүн байхад болно гэж хэлдэг. Мөн ажил хийж чадахгүйгээсээ болоод хүнд доромжлуулбал хохь нь. Харин хувийн асуудлыг чинь дайруулж элдэв яриа үүсгэх юм бол аав нь очиж дайн дэгдээнэ шүү гэдэг юм. Миний охид аавдаа амь шүү. Хүүхдээ тийм болтол эхлээд өөрөө хайрлах, тэр эрхээ авах ёстой юм билээ.

 

Сэтгүүлч: 3-р ангийн сурагч байхдаа тогтоож авсан нэгэн үгийг тэрээр одоо хүртэл сэтгэлдээ тээж яваа ба үгийн үнэ цэнийг ойлгож ухаарахад туулж өнгөрүүлсэн бүхний тухай мэдрэмж нь ихээхэн ач холбогдол өгсөн ажээ.

 

Зочин: Алдарт сурган хүмүүжүүлэгч Сухомлинскийн хэлсэн “Хүнд хүн л эрхэм“ гэдэг үгийг хар багадаа ойлгодог, мэдэрдэг байсан. Гэхдээ осолд орсноосоо хойш бүр илүү мэдэрсэн. Монголчуудын нэг муу зан бол ядарч яваа нэгнээ түлхчих гээд байдаг. Тэр муухай жишгээс гадуур үлдэж чадсанаараа гэр бүл минь надад асар их үнэ цэнэтэй. Буруу юмны торгон ирмэг дээр хүн өөрөө зөв явах ёстой, яаж явах вэ гэхээр хүмүүстэй хөтлөлцөж л хамт л явах, хүн хүнийхээ дэмэнд өөдөлж дэвшихийн учрыг таньж явна даа. Туулж өнгөрүүлсэн бүхнээ эргээд харахад алдаатай оноотой ч сайхан л амьдарч байна гэж боддог.  Баян ядуу, хоосон нойтон ч явж үзсэн. Лааз ч түүж үзлээ.

 

Хүүхдүүдээ хөдөө ээж аав руугаа явуулчихаад, эмнэлэг бараадаж явахдаа эхнэртэйгээ хоёулаа өглөө эрт босоод хүмүүсийг унтаж байхад гялс лааз цуглуулна. Түүгээрээ 500 гр тараг аваад уучихна. Өдрийн хоол маань тэр байв. Харин өнөөдөр бидний амьдрал өөр түвшинд ирсэн. Гол нь би өөрийнхөө гараар, өөрийнхөө сэтгэлээр энэ амьдралаа бүтээчихсэн юм билээ. Түүгээрээ л бахархдаг, зарим үед бас онгирдог. Гэхдээ энэ бүхэн бусдыг хайрлах, хайрлахдаа чин сэтгэлээсээ хайрлах тэр замаар л надад бүрэлдэн бий болсон. Ямар ч хүн бэрхийн өмнө итгэлээ алдаж сэтгэлээ хоосруулж л болохгүй.

 

Өнөөгийн нийгэмд хүн тэсэж чадсан нь гэхээсээ илүү өөрчлөгдөж чадсан нь амжилттай ажиллаж амьдрах цаг үе ирж. Хойшдоо би төрсөн нутагтаа мод үржүүлгийн аж ахуй байгуулаад хөдөө гарч амьдарч, амарна гэж боддог. Одоо надад идэвхтэй, илүү үр дүнтэй ажиллах 10 жил бий.

 

Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.