Голдман

Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ

Дэлхийн байгаль орчны хамгийн нэр хүндтэй шагнал болох "#Голдман" шагналын эзнээр #Монгол_эмэгтэй шалгарчээ

 

 

Дэлхийн байгаль орчны хамгийн нэр хүндтэй шагнал болох "Голдман" шагналыг энэ жил зургаан хүн хүртсэний дотор Монгол Улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал багтжээ.

Агваанцэрэнгийн Баяржаргал нь Өмнөговь аймаг дахь 37 уул уурхайн олборлолтын гэрээг хүчингүй болгож, тухайн бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт санал болгож, ятгаж чадсан эмэгтэй юм.

"Голдман" шагналыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог бөгөөд “Ногоон Нобель” гэж нэрлэдэг.

Олон улсад нэр хүндтэй энэ шагналыг 2007 онд “Онги гол" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр хүртэж байжээ. Ийнхүү манай улсаас хоёр дахь удаагаа “Голдман" шагналын эзэн тодорч байна.


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0