МЭХ-ны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа

 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл,  хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө гуайн хамтаар энэ сарын 11-нд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэд Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хуралдаанд оролцож, чуулганы төлөөлөгчдөд МЭХ-ны үйл ажиллагааг танилцуулан, салбартаа манлайлсан эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулсан юм.  

 

 

 

Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөгөөн “Сэлэнгийн Долгио” чуулгад болж, тэргүүнээрээ Мандал сумын уугуул Д.Өнөрболорыг сонголоо.

 

 

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны шинэ тэргүүн Д.Өнөрболор “Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшил, орон нутгийн хөгжлийн оролцоонд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллах, зөвхөн аймаг, улсынхаа хэмжээнд бус ОХУ, Буриад улс, БНСУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах гарааны эхлэл өнөөдөр зурагдлаа. Тиймээс мянга мянган эмэгтэйчүүдийн гарааны болон аль хэдийнэ хөл дээрээ тогтсон ч цаашид улам сайжирч үргэлжлэх ёстой бүхий л төрлийн бизнесийн харилцаа улам өргөжин тэлж, орон нутгийн төдийгүй улс орны хөгжлийн нэг хэсэг байх эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна” хэмээв.

 

 

Уг зөвлөгөөнд ОХУ-ын Буриад улсын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, зөвлөлийн гишүүдийн хамт, мөн БНСУ-ын Гонги аймгийн Гуанжу хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, зөвлөлийн гишүүд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамт урилгаар оролцож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

 

 

 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 1
profile

Сэлэнгэ аймгмйн эмэгтэйсүүдийн холбооны дарга гэдэг хүндэт албан тушаалыг 2005 он хүртэл хашиж явлаа. Аймгийн ЗДТГ-ын архивын тасагт Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 80 жилийн ойд зориулан Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны түүхийг сэргээн баримтжуулан үлдээх зорилгоор нилээд юм уншиж судалж, ахмад буурлуудаас асууж тодоруулж бичсэн зүйл байгаа бөгөөд цаашид улам боловсронгуй болгон үргэлжлүүлэн хийгээд явах нь залгамж халаа болно гэдэгт итгэж байна. Манай аймгмйн охид хүүхнүүд мундаг шүү амжилт хүсье. Хүндэтгэсэн Баярмөнхийн Болормаа

Bolormaa.B 2019 оны 05 сарын 18