МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
6 цаг 6 минутын өмнө
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
9 цаг 24 минутын өмнө
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
11 цагийн өмнө
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ С…
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
"Алунгоо-2018" цомын эзэд
2019 оны 06 сарын 28

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэж явна

 

Биднийг очиход гэрийн эзэгтэй үдийн хоол хийж, хүүхдүүдийн томчууд нь дүү нараа ахуйлан өнөр бүлээрээ дүүрэн жаргалтай сууцгаав. Том охин Оюут өглөө 6 цагт босч, ихэр дүү нарын хамт сургууль руугаа ааваараа хүргүүлээд, орой 18:00-19:00 цагийн орчимд гэртээ ирдгээ хэлсэн юм.

 

Харин дунд хүүхдүүдийг эмээ өвөө нь сургууль, цэцэрлэгт нь зөөж тусалдаг.

 

Хосууд 2001 онд 19 настай, 1-р курсийн оюутнууд monstudent-ийн чатаар танилцан утасны дугаараа солилцсоноор, төд удалгүй анхны болзооноосоо хэн хэн нь таатай сэтгэгдэлтэй харьцгаасан гэдэг.

 

Ийнхүү тэртээ он жилүүдэд оюутны ширээнээс хөтлөлцөн алхсаар амьдралд хөл тавьсан боловсрол мэдлэгтэй залуу хосын аж амьдрал долоон хүүхэдтэй өнөр бүл болтлоо өргөжин, өрхийн тэргүүний ажил үйлс ICT группээс ITOOLS DATA CENTER-ийг үүсгэн байгуулах хүртэл 2011 оноос мэдээллийн технологийн салбарт цахим ертөнц болон онлайн үйлчилгээнд тулгуурлан хэрэглэгчид үйлчилгээг үзүүлэх, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсээр, өдгөө дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, үйл ажиллагаа нь тасралтгүй өргөжсөөр явна.

 

 

Гэргий: “Миний хань КТМС-д, би МУИС-ийн Эдийн засгийн сургуульд дөнгөж оюутан болсон жилээ анх болзсон. Тэр өдрөөс хойш нүдэнд дулаахан, хөгжилтэй давгүй нөгөө залуугаас бараг өдөр бүр уулзах хүсэлт ирж, ойртож нөхөрлөх болсон. Тун удалгүй ханиасаа үерхэх санал авч хосууд болсон түүхтэй. Оюутны амьдралын жилүүд болзоо, хичээл, чат, утсаар шөнөжин ярьдаг тийм л дурсамжтай хормуудаар дүүрэн өнгөрсөн. Манай хичээл 20 цаг өнгөрөөж тардаг, найз залуу маань орой бүр тосч аваад сургуулиас 13-р хороолол руу хамт алхана. Намайг гэрт хүргэж өгчихөөд өөрөө Таван шарыг зорьдог байлаа. Манай ах тэр үед “Чи сургууль гэр хоёроос өөр газраар явдаггүй байж яаж Таван шарын хүүхэдтэй танилцчихдаг байна аа” гэж гайхсан. Би хариуд нь “Юм хөгжөөд, интернетээр танилцаж, найзалж болдог болсон шүү дээ” гэж хэлж байлаа. Ингэж явсаар бид дээд сургуулиа төгссөн” хэмээн ярих шавилхан биетэй ч шав тов хийсэн хариулттай энэ эмэгтэй тухайн үед нөхрийнхөө үерхэх саналд “Би нөхөр болох хүнтэйгээ л үерхэнэ, түүнээс биш хэн нэгэнтэй үерхээд салаад, үерхээд салаад явна гэж байхгүй” хэмээн хэлж байсан нь магадгүй энэ өнөр бүлийн үүтгэл нийтгэлийн анхны хариуцлагатай бөгөөд, итгэлт суурь байсан биз ээ...

 

Мөн тэрээр “Эмэгтэй хүн өөрийн гэсэн хүнээ олоод таньчихвал түүндээ бүхнээ зориулахад бэлэн, итгэлтэй болдог юм уу гэж би өөрөөсөө анзаарсан. Манай нөхөр 4-р курстээ “Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв”-д ажилд орсон. Бид хайрлаж дурласан хосуудын л адилаар хурдхан тусдаа гарч, хамтдаа амьдрахыг хүснэ. Ажилтай, орлоготой болсон юм чинь байр түрээслээд ч хамаагүй хамтын амьдралаа эхлүүлье гэж ярилцаж, үр хүүхэдтэй болох шийдвэрийг гаргаж байлаа. Би эцэг эхээс хоёулхнаа, 10 насны зөрүүтэй ганц дүүтэй болоод ч тэр үү гэрлээд 3-4 хүүхэдтэй болно доо гэж боддог байснаас 6-7 хүүхэд төрүүлнэ гэж төсөөлж ч байгаагүй. Гэхдээ ханиа олох, амьдралын төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэх итгэлээ олсон хүмүүст хүүхдийн олон цөөний тухайд огт асуудал биш. Биднийг гээд зориод ирсэн ийм том бэлгүүдийг буцаах эрх байхгүй. Анхны охиноо 22 настай төрүүлсэн. Дараа нь хоёр ихрээ төрүүлээд, 3 жил ажилласан. Ихрүүдээ таван настай байхад жирэмсний амралтаа авч, түүнээс хойш ар араасаа хоёр насны зөрүүтэй хүүхдүүдээ төрүүлсэн. Бид хүүхэд гарын ая даахаар болтол заавал ээжийн асаргаанд байх ёстой гэж үздэг” хэмээн ярьсан юм.

 

 

Анхны ачийнхаа сургаар аав ээж нь отгон хүүдээ байраа шилжүүлэхээр болж 2003 оны 11 сард залуухан хосууд чемодантай хувцаснаас өөр хогшилгүй ч тов хийтэл засварласан эцгийнхээ голомтод нэгэн шинэ айл туурга тусгаарлажээ.
“Дөрвөн ширэмтэй Мечта плитка, хуучин солонгос хөргөгч манай анхны тавилга. Түүнээс хойш хамтдаа дэлгүүр явж, мөнгөтэй болмогцоо авах зүйлсээ урьдчилж төлөвлөдөг. Боломжтой болмогцоо хөтлөлцөж очоод төлөвлөснөө авч тавьчихаад гэр дүүрэн жаргалтай суудаг байлаа. Тэгж л бага багаар гэрээ тохижуулсаар айлын дайтай айл болсон. Байгаа бүхэн минь бидэнд маш үнэ цэнэтэй” хэмээн тэд хүүрнэнэ.

 

Нөхөр: “Бид бараг 3 жил үерхээд анхны хүүхдээ төлөвлөж төрүүлсэн. Хуримаа хийж амжаагүй. Хүүхэд нялх байна, жаахан том болохоор нь хурим хийнэ гэж ярьж байтал шууд хоёр ихэр гараад, одоо бүр долоон хүүхэдтэй болчихсон. Нэг мөсөн мөнгөн хурим л хийхээс /Инээв/. Эргээд бодоход “Амьдрал заавартайгаа ирдэггүй” гэдэгчлэн хүн ер нь бүх зүйлийнхээ тохироог бүрдүүлчихээд дараа нь тэгнэ, ингэнэ гэж төлөвлөх хэрэггүй юм билээ. Зарим хүмүүс санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрчихээд хүүхэдтэй болно гэдэг. Энэ их өрөөсгөл ойлголт шиг санагддаг. Жишээ нь манайх хоёр хүүхэдтэй байж үзээгүй, 8 минутын хоромд шууд нэгээс гурав рүү шилжсэн. /Бүгд хөгжилдөн инээлдэв./ Таван жилийн дотор ам бүл тавуулаа болсон. Мэдээж аав хүн, өрхийн тэргүүний хувьд аяндаа санхүүгийн асуудал толгой дээр бууна. Тэр үед үндсэн ажлаа дуусаад, нэмэлт орлого олох захиалгын ажил хийнэ. Зогсоо чөлөөгүй ажиллаж, харих замдаа машинаараа халтуур хийгээд ирэх өдрүүд надад цөөнгүй байсан. Гэсэн ч олон хүүхэд ачаалал биш. Алганы хонхор дүүрэх төдий хоол идэж, алдын чинээхэн хувцас өмсдөг юм ш дээ эд маань. Гурав, дөрөвдөхөөс нь эхлээд хүүхэд ээж ааваасаа зуураад байхгүй өөрсдөө бие биенээ хөгжүүлээд, хүмүүжүүлээд явчихдаг юм билээ.

 

 

Алдарт ээжээс жирэмслэх болон төрөх үйл явцад бие сэтгэлээ хэрхэн бэлддэг тухай болоод, ачааллыг хэрхэн зохицуулдаг талаар тодруулсан юм.

 

Гэргий: Миний хувьд жирэмсний эхний саруудад хордлого ихтэй ч бусад үед хэвийн сайн байдаг. Жирэмслэлт бол өвчин биш гэдгийг эмэгтэйчүүд маань ойлгох хэрэгтэй. Насаараа давхар биетэй явахгүй, энэ үеийг даван туулаад л төрнө шүү дээ. Би төрнө гэдэг айх зүйл гэж боддоггүй. Ямар ч үед хэцүү талыг харж халширдаггүй. Төрөх хэцүү, жирэмслэх хэцүү гээд байвал сайхан үрс минь байхгүй. Энэ их аз жаргалаа өөр юунаас олох байснаа төсөөлшгүй. Тиймээс хэцүү талыг нь фокуслах бус үр хүүхдүүдтэйгээ хамтдаа өсөж хөгжиж, гэр дүүрэн, элэг бүтэн байх л үнэт зүйл шүү дээ. Мэдээж ээжийн хөдөлмөр насан туршдаа дуусахгүй байх л даа. Гэсэн ч хүүхэд үргэлж нялхаараа байдаггүй. Ээжээс бүрэн хамааралтай, ээрдэг үе бол гурван нас хүртэл. Тэр үеийг даваад өнгөрүүлчихвэл олон хүүхэд тийм ч их ачаа үүрүүлэхгүй ээ. Миний хувьд авсан ачаагаа сэтгэлдээ багтааж чадвал биед үүрэх асуудал биш. Хань бид хоёр хоёулаа тайван зантай. Нийгэм хэцүү байна, агаар бохирдолтой, сургууль цэцэрлэг хүрэлцээгүй байна гэж элдэв асуудалд бухимдаад байдаггүй. Хэн хэн нь хийх ёстой ажлаа сайн хийгээд, тал талдаа хичээхэд аяндаа л болно гэж боддог. Манай хүн хүүхдүүдээ нярай үед нэг их ойртохгүй. Хоёр нас хүрээд дараагийн дүү нь гарахаар аяндаа дээдэх нь аавын асаргаа руу шилжинэ. Тэр үед маш сайн тусална. Анхаарал халамж тавина. Хүүхэд дүүтэй болоод өөрт нь тавих анхаарал багасч байна гэдгийг мэдэрнэ, тэгээд ааш гаргана, гомдоно. Тэр үед аав маш сайн ажилладаг. Одоо бол том хүүхдүүдээ өглөө эрт зөөнө. Хичээл сурлага, хөгжилд нь анхаарна, амрах хөгжихөд нь чиглүүлнэ. Үлгэр ярьж өгнө. Охидтойгоо маш сайн ярилцагч.

 

 

Эхнэрийнхээ тухай нөхөр: Манай Найраа арын фронтод бат зогсдог учраас би юунд ч сэтгэл зовохгүй ажилдаа анхаарч чаддаг. Ар гэр, үр хүүхдүүдээ ханьдаа даатгачихаад эхнэр маань гэрт, би гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэж байна. Тэр чинээгээрээ бие биенээ маш сайн ойлгож, харилцан ярилцаж, урамшуулж дэмждэг.

 

Нөхрийнхөө тухай эхнэр: Ханийн хайр халамж гэдэг хосуудын хувьд харьцангуй ойлголт юм шиг санагддаг. Манай хүн ачаалал ихтэй ажилладаг учраас өдөр тутмын ахуйн асуудалд оролцох цаг гарахгүй. Гэхдээ өнөр бүлээ өдий зэрэгтэй авч явж, биднийг сэтгэл амгалан байлгаж чаддаг учраас би нөхрөө халамжтай сайн хань гэж хэлнэ. Бие сэтгэлийн амар амгалан гэдэг л аз жаргал шүү дээ. “Эцэг хүний хүүхдүүддээ хийж өгөх хамгийн чухал зүйл бол ээжийг нь хайрлах” гэдэг дээ. Энэ үгийг манай хүн үйлдлээрээ харуулдаг, намайг хамгийн их ойлгож, урам дэм хүч өгдөг хүн бол миний нөхөр.

 

Хүүхдийн өсөлт, хүмүүжилд:

Хүүхэд ер нь намар, өвлийн зааг дээр ханиад хүрэх шинжтэй байдаг. Тэр үеийг давчихвал гайгүй өвөлжинө. Гар утас, зурагт, компьютерийн хэрэглээнд тодорхой хязгаар тавьдаг, байнга үзүүлээд байдаггүй. Ялангуяа багаас нь гар утас үзүүлдэггүй. Магадгүй манай гэр бүлийн онцлог байж мэднэ, хүүхдүүд маань хоорондоо тоглодог. Төрөл бүрийн тоглоомууд, ном авч өгөөд яаж хэрэглэх аргыг нь заадаг.

 

Гэр бүлийн зарчим:

- Хүүхдүүдийнхээ дэргэд ам зөрөхгүй 
- Бие биенээсээ хүүхдээ өмөөрөхгүй. Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар санал зөрвөл тусдаа ярилцах 
- Хүүхдүүдийн цахим хэрэглээ, телевиз үзэх хугацаа, зарим төрлийн амттан идэх зэрэгт тодорхой хязгаарлалт тавьдаг. Ямар хор уршигтай, яагаад хэрэглэж болохгүй талаар нь заавал хэлж ойлгуулна. 
- Гэрийн бүх амттан “ээжийн мэдэлд”. Хүүхэд 2-3 нас хүртэл нууцална. Түүнээ хойш бага багаар өгнө. Чипс, кола гэх зэрэг амттаныг 10 наснаас хойш хааяа зөвшөөрнө. Янз бүрийн амттан байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй гэдэг талаас нь хааяа зөвшөөрдөг. Байнгын хэрэглээ болгох нь зохимжгүйг сануулсаар...

-Хүн бүр өөрийн зүйлдээ эзэн болж эмх цэгцтэй байх. Энэ нь ээждээ маш их тус хүргэдэг гэдгийг хэлж, урамшуулж магтдаг.

 

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.