"Алунгоо-2018" цомын эзэд

 

"АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ"

 

Монголын эрт дээд үед Алунгоо гэдэг нэртэй цэцэн мэргэн бүсгүй байжээ. Тэр таван хүүтэй. Хүүхэд нь хоорондоо тааралцахгүй байн байн хэрүүл зуураан болдог байжээ. Алунгоо эх хүүхдээ хэрхэн эедүүлэх билээ? гэж бодсоор нэг арга олов.

 

Хаврын нэгэн өдөр Алунгоо эх хонины мах чанаж таван хүүдээ идүүлээд, дараа нь хүн бүрт нижгээд мөс өгч ‘хyгaл’ гэсэнд бүгдээр цөм ‘тас тас’ гэтэл хугалж хаяв. Алунгоо эх дахин таван мөсыг нийлүүлж боогоод ‘хугал’ гэж өгсөнд ах дүү тавуул мохтол оролдоод хэн нь ч хугалж чадсангүй. Үүнд Алунгоо эх: ‘Таван хүүхэд минь, та нар миний нэг л хэвлээс төрсөн биш үү? Та нар хэрэв харилцан дайсагнаж ганц ганцаар салбал, яг сайхи нижгээд мөс шиг хэн бүрт хялбархан дийлэгдэх болно. Хэрэв харилцан туслалцаж эв нэгтэй яавбал, энэ таван мөс мэт хэнд ч ялагдахгүй бат бэх болж чадна!’ гэж сургасан байна.

 

Түүнээс хойш Алунгоо эхийн таван хүүхэд таван мөс шиг бат бүлгэмтэй харилцан туслалцаж эе нэгтэй явснаас сүр хүч нь маш түргэн хөгжин мандаж Монголын өндөрлөг дээрх тархай бутархай овог аймгуудыг нэгтгээд Монгол үндэстний хүчирхэгжин мандахад бат бэх суурь тавьж өгчээ.

 

 

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” өнөө цагийн цөөхөн Монголчууд бидэнд эв эе ус, агаар мэт хэрэгтэй гэж “АЛУНГОО” цомыг буй болгож энэхүү цомоор оны шилдэг эмэгтэйчүүдийг шагнан урамшуулж байхаар шийдвэрлэсэн юм. Монголчууд бидний өндөр эмэг гэж хүндлэгддэг цэцэн мэргэн “АЛУНГОО” эхийн нэрээр нэрлэгдсэн энэхүү цомыг нэг сая төгрөг, гэр бүлээрээ гадаад улсад аялах эрхийн бичиг дагалддаг юм.

 

Энэ цом хөдөлмөрлөхийн сайхны үр шимийг өөрсдийн нөр их хичээл зүтгэлээр бий болгож, нийгмийг соён гэгээрүүлэх, үлгэрлэн манлайлах үйл хэрэгт тууштай, хичээнгүй, үнэн цагаанаар түүчээлж ирсэн салбар, салбарын шилдэг эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлэх, үйл хэргийг нь олон нийтэд сурталчлан таниулах, үлгэр жишээ үзүүлэх, оны эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшуулах зорилготой. “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 2018 оноос “Алунгоо” наадмыг анх удаа, цаашид жил бүрийн 12 дугаар сарын 20-нд тогтмол зохион байгуулж, номинаци бүрээс нэг хүнийг сонгон шалгаруулж, алдаршуулж байх юм.

 

1. “АЛУНГОО” цомын эзэн, оны “МАЛЧИН” эмэгтэй

 

 

Дашдаваагийн Хорлоо

/Дундговь аймаг/

-Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчин.

-Улсын аварга малчин.

-“Хэвийн ааруулын цуглуулга”, “Цагаан идээний ком, “Шар сүүний агшаамал”, “Өтгөрүүлсэн сүү”, сүүн чихэр, хөмүүлийн төрлийн багц бүтээгдэхүүнийг санаачилж боловсруулсан.

-Малынхаа ашиг шимээр боловсруулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнээрээ улс бүсийн чанартай үзэсгэлэн худалдаанд 2010 оноос жил бүр оролцож 1-р байр, Гранпри хүртэж байсан.

-Залуу гэр бүлийг мал маллах эрдэмд сурган хүмүүжүүлж, амьдрах ухаанд сургадаг.

 

2. “АЛУНГОО” цомын эзэн, оны “ТАРИАЛАНЧ” эмэгтэй

 

 

Төгс-Очирийн Баярхүү

 /Төв аймаг/

Агрономич, мэргэжлээрээ 35 дахь жилдээ ажиллаж байгаа.

-2005 оноос хүлэмжийн аж ахуй эрхлэн 7200 мкв талбай бүхий хүлэмжинд хулуу, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, тарвас, гүзээлзгэнэ, амтат гуа, 2.5га ил талбайд бөөрөнхий сонгино, урт сонгино, байцаа, лууван зэрэг 16-н нэр төрлийн ногоо  тариалдаг.

-Солонгос, Япон улсын хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтэрсэн шинэ дэвшилтэт техник, технологийг өөрийн аж ахуйд нэвтрүүлэн ажилснаар тус байгууллага 2011-онд улсын тэргүүний хүлэмжийн аж ахуйгаар шалгарсан.

-2008 оноос эхлэн таримал гүзээлзгэнийг Монголд анх удаа үржүүлэн нутагшуулж 2012 оноос эхлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн. Гүзээлзгэнэ тариалалтын ажлаараа Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас “шинэчлэлийн баатар” шагнал хүртсэн.

-2006 оноос эхлэн жил бүр дунджаар 300-450 иргэнд сургалт зохион байгуулж, нарийн ногоо тариалах технологийг зааж  сургадаг.

-Т.Баярхүүгийн удирддаг “Атарын шим” ХХК-г загвар болгосноор Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сумдад хүлэмжийн аж ахуйнууд олноор байгуулагдан Т.Баярхүү зөвлөх агрономчоор ажиллаж байна.

-БНСУ-н KIST байгуулагатай хамтран улсдаа анх удаа ухаалаг газар тариалангийн төхөөрөмж болох /SMART FARM/-ийг аж ахуйдаа нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн..

 

3. “АЛУНГОО” цомын эзэн, “БОЛОВСРОЛ”-ын салбарын оны эмэгтэй

 

 

Цэрэнжавын Тунгалаг

/Налайх дүүрэг/

-Сургуулийн өмнөх байгууллагын арга зүйч, мэргэжлээр 42 жил ажиллаж байгаа.

-Налайх дүүргийн 23-р цэцэрлэгийн эрхлэгч.

-Монгол Улсад анхны ус ариун цэврийн байгууламж бүхий гэр бүлгийг санаачлан үйл ажиллагааг нь 5 жил амжилттай зохион байгуулж загвар цэцэрлэгийн туршлагаа улсад нэвтрүүлсэн.

-Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 30 хүүхдэд зориулан Монгол үндэсний өв уламжлал, ёс заншлыг үйл ажиллагааныхаа цөм болгож нийт 67 сая 354 мянган  төгрөгийн зардлаар загвар гэр бүлгийг ажиллуулснаар нийслэл болон улсын хэмжээнд нийт 67 гэр бүлэг тусй цэцэрлэгийн загвараар шинээр нээгдэж, туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.

-2014 онд Налайх дүүргийн алслагдсан хороо болох 4 дүгээр хорооны хичээлийн 2 дугаар байрны гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр бүлэг шинээр нээж, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдвэрлэж, бага насны хүүхдийг гэр бүлэгт суралцах орчин үеийн шаардлага хангасан нийслэлийн загвар цэцэрлэг болгосон.

-2007 оноос эхлэн нийслэл, дүүрэгт ажил үйлсээрээ тэргүүн байр эзэлж байсан

-2010, 2015-2018 онуудад Боловсролын салбарын тэргүүний ажилтнаар шалгарсан.

 

4. “АЛУНГОО” цомын эзэн, “ЭРҮҮЛ МЭНД”-ийн салбарын оны эмэгтэй

 

 

Оргойн Сэргэлэн

/Улаанбаатар хот/

-Хүний их эмч, мэргэжлээр 35 жил ажиллаж буй.

-Улсын нэгдсэн төв клиникийн Мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор, хүний гавьяат эмч

-Мэс засал болон яаралтай тусламжийг чадавхжуулах төсөлд 11 аймгийн 289 сумын эмч, 350 сувилагч, жолооч, эмнэлгийн ажилчдыг хамруулснаар мэс заслын яаралтай эмгэгийн хүндрэл 0.17%, нас баралт 0.04% болж буурсан.

-Нийт 1402 эмч, сувилагчдад амилуулах суурь тусламж, анхны тусламж, гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламжийн сургалтуудыг явуулсан.

-Хөдөө орон нутгийн 195 хүнд газар дээр нь үнэ төлбөргүй мэс засал хийж тусламж үзүүлсэн.

-2006 оноос 5 аймгийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч нарт ажлын байранд нь сургалт хийсэн.

-Монгол Улсад “Дурангийн мэс заслыг хөгжүүлэх” АНУ-ын Свансон сангийн төслийг хэрэгжүүлснээр 2018 онд дурангийн аргаар цөсний хүүдийг авах хагалгаа 90% гаруй болж үсрэнгүй хөгжсөн.

-Дэлхийн мэс заслын хамгийн нэр хүндтэй “ACS” /American College Surgeon/ байгууллагын “Оны шилдэг эмч”-ээр шалгарсан.

 

5. “АЛУНГОО” цомын эзэн, “Соёл урлаг, үндэсний өв”-ийн салбарын оны эмэгтэй

 

 

Задийн Цэнгэлсайхан

/Дархан-Уул, Баянхонгор аймаг/

Хүний их эмч, Төр захиргааны ажил эрхэлж байсан

Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв”-ийн тэргүүн, Монгол Улсын уран хатгамалч, үндэсний хэмжээний сургагч багш

-Монгол хатан ухааны үндэс болсон уламжлалт хатгамаллах урлалын соёлын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилж, судалж, шинэ арга технологоор баяжуулж, түүнийг бусдад өвлүүлэн хөгжүүлэх зорилго тавин 30 гаруй жил идэвх санаачлагатай ажилласны дүнд мартагдахад хүрч байсан хатгамлын урлалыг сэргээж чадсан.

-Хатгамалтай жижиг эдлэлийн 30 гаруй шинэ загвар зохион бүтээж,            патентжуулсан.

-“Миний эх орон мөнхөд мандан бадраг” сэдэвт 8 цуврал бүтээлийг урласан.  

-Соёлын өвийн үндэсний төвөөс түүхэнд мөнхрөн үлдэх, дахин давтагдашгүй, ирээдүйд хосгүй үнэт өвд бүртгэгдэх хэмжээний бүтээлүүд болсон гэж үнэлэгдсэн.

-7 оронд нийт 30 удаа үзсгэлэн, уралдаанд оролцож, тусгай зориулалт бүхий 28  үзэсгэлэн худалдаа, уралдаан зохион байгуулсан.

-Монгол уран хатгамлын соёлын өвийг дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн ЮНЕСКО-гийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагийн зэрэгцээ үндэсний уламжлалт уран хатгамал, зоос ширээний сүлжмэл, Монгол үндэсний хувцас урлалыг 4500 гаруй хүнд өвлүүлэн сургаж, орлогыг нь нэмэгдүүлэхэд туслан ажиллаж байна.

 

6. “АЛУНГОО” цомын эзэн, “УУЛ УУРХАЙ”-н салбарын оны эмэгтэй

 

 

Аюушийн Болормаа

/Орхон аймаг/

-Цахилгаан усаар нэвчүүлэгч оператор, мэргэжлээр 33 жил ажиллаж байна.

-Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д цахилгаан усаар нэвчүүлэгч.

-1988 оноос Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын Механикийн цехэд, 2007 оноос тус заводын Цутгуурын цехийн хайлах хэсэгт одоог хүртэл тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байна.

-Мэргэжил мэдлэг, дадлага туршлагад тулгуурлан өөрийн ажилладаг тоног төхөөрөмжийн бүтээмжийг дээшлүүлсэн 4 сайн санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 

-Өөрийн хариуцсан техник, тоног төхөөрөмжийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, хамт олноо манлайлан, өөрийн туршлагаа шавь нар болон мэргэжил нэгт нөхдөдөө заан сургаж ирсэн ба сүүлийн 5 жилийн ажлын үзүүлэлтийг авч үзвэл 7300 орчим тонн ган ширмийг цахилгаан шингэний аргаар цэвэрлэж, жил бүрийн төлөвлөгөөг 103-105,5 хувиар тогтмол давуулан биелүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон сахилга батын зөрчилгүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний ажилтан юм.

 

7. “АЛУНГОО” цомын эзэн, “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ”-ийн салбарын оны эмэгтэй

 

 

Энхцагийн Энэрэл

/Улаанбаатар хот/

Сэтгүүлч-орчуулагч, мэргэжлээрээ 20 гаруй жил ажилласан.

-NTV “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгч

-Эмэгтэйчүүд, охидын хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлын эсрэг, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон арван нийтлэл бичсэн.

-Гэр бүлийн хүчирхийлэл, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгаалал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө олон цуврал нийтлэлүүд бичиж, нийгмийн хандлагыг өөрчилж, төр засгийн бодлогыг тодорхой болгоход өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн.

-Австралид жендерийн чиглэлээр манлайллын хөтөлбөрт оролцсон.

-Либерал эмэгтэйчүүдийн сангийн “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлч”

-2016 онд НҮБ-ын хүн амын сан “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлч”

-2015 онд Жендерийн үндэсний хороо “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлч”

-Канадын элчин сайдын яам “Охид, эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх асуудал” уралдаанд түрүүлсэн.


 

8. “АЛУНГОО” цомын эзэн, “СПОРТ”-ын салбарын оны эмэгтэй

 

 

Ганбаагийн Угалзцэцэг

/Хөвсгөл аймаг/

Хүнсний технологийн дизайнер

-“Champ fitness”-н үүсгэн байгуулагч, тамирчин, дасгалжуулагч.

-Бие бялдрын спортоор 6 жил хичээлэхдээ:

-2015 онд “Ирээдүйн мистер”  хүрэл медаль

-2015 онд “Монголын мистер” мөнгө  медаль

-“Азийн АШТ” хүрэл медаль

-2016 онд  “Дэлхийн АШТ” алтан медаль

-2017 онд “Азийн АШТ” хүрэл медаль

-“Монголын мистер” алтан  медаль,

-“Дэлхийн АШТ” алтан медаль,

-Хятадын олон улсын тэмцээний алтан медаль

-2018 онд Mr. Olympia China тэмцээний хүрэл медаль

-2017 оны дэлхийн аваргын цом түүний загвараар хийгдсэн.

-Дэлхийн 3 удаагийн аварга

-Азийн 2 удаагийн аварга

 

9 “АЛУНГОО” цомын эзэн, “ИРГЭНИЙ НИЙГЭМ”-ийн салбарын оны эмэгтэй

 

 

Доржийн Мөнхөө

/Улаанбаатар хот/

Хүүхдийн их эмч               

-“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн.

-Сумын эмчээс ажлын гараагаа эхэлж, ЭМЯ-ны орлогч сайд, Ардын Их Хурлын депутат, УИХ-ын гишүүн асан, ард нийтийн итгэл хүлээж явсан төрийн зүтгэлтэн.

-Түүний төр түмний төлөө зориулсан мэдлэг оюун, туршлага, амжилт бүтээлийг эх орон нь болон олон улсын түвшинд өндөр үнэлж Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол 2005 онд, эмэгтэйчүүдийн нэр төр, эрүүл мэнд, эрхийн төлөөх олон улсын  шагнал 2007, 2011 онд хүртээсэн.

-Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд өөрийн дуу хоолойг хүргэн, төр олон нийтийн байгууллагын сонгуульт ажлыг 40 гаруй жил хариуцлагатай гүйцэтгэн, МЭХ-ны тэргүүлэгч, даргын албыг хашиж байсан.

-Тэрээр 1997 онд нийгмийн сайн сайхны төлөө “Гал голомт үндэсний хөдөлгөөн”-ийг хамтран зүтгэгчидтэйгээ байгуулж хорь гаруй жил гэр бүлийн асуудлыг төрийн  бодлогын төвд байлгах, үндэсний мэргэшсэн тогтолцоотой болгох, хүн амын гэр  бүлийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах үйлсийг түчээлсэн төрийн бус байгууллагыг амжилттай тэргүүлж байна.

 

10. “АЛУНГОО” цомын эзэн, “БИЗНЕС ЭРХЛЭГЧ” оны эмэгтэй

 

 

Дашзэвэгийн Долгормаа

/Дархан-Уул аймаг/

Зөгийн аж ахуй эрхэлдэг.

-1987 онд Шаамарын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг зөгийчнөөр төгссөн.

-60-120 бүл зөгий малладаг.

-1990 оноос төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй хавсран эрхэлдэг болсон.

-2002 онд Орхон сумын Зөгийчдийн холбоог байгуулсан.

-120 гаруй хүнийг зөгийчний сургалтанд хамруулж 67 шавь бэлтгэсэн.

-Төсөл хөтөлбөрөөр 56 өрх, айлыг зөгийжүүлж ажлын байр бий болгосон.

-Чех улстай People in Need, АДРА олон улсын төрийн бус байгууллагатай хамтран сургалтууд зохион байгуулдаг.

-НҮБ-ын байгаль орчны төвийн бүсийн зохицуулагч.

 

11. “АЛУНГОО” цомын эзэн, “НИЙТИЙН АЖ АХУЙН” салбарын оны эмэгтэй

 

 

Бямбадуламын Нарантуяа

/Улаанбаатар хот/

-1979 оноос буюу 16 наснаасаа зам талбайн цэвэрлэгчээр ажилласан.

-Өдгөө зам талбайн үйлчлэгчээр нийт 39 жил тасралтгүй ажиллаж байна.

-2015 онд Чингэлтэй дүүргийн Хүндэт тэмдэг, Байгууллагын аварга, 2017 онд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар тус тус шагнуулж байсан.

-Б.Нарантуяа нь ажлын хамтрагч, хэсгийн ахлагч, хамт олон дундаа нэр хүнд сайтай,  ажлын уялдаа холбоог маш сайн гарган ажилладаг. Ажилдаа өөриймсөг сэтгэлээр ханддаг, ур чадвар сайтай, ажилсаг хамт олондоо нэр хүндтэй ахмад ажилтан бөгөөд 30 гаруй үйлчлэгчдийг ажилд сургасан байна.

 

12. “АЛУНГОО” цомын эзэн, “АЖ ҮЙЛДВЭР”-ийн салбарын оны эмэгтэй

 

 

Сэнгэжавын Алимаа

/Улаанбаатар хот/

        Механик инженер, Загвар зохион бүтээгч, “Эвсэг кашмер” ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл

-1999-2006 онд Англи улсын Бредфорд хотын Брэдфортын их сургуулийг дизайнер мэргэжлээр төгссөн.

-1984 онд Ээрмэлийн үйлдвэрт ахлах мастер, механик инженер.

-Ноос ноолуурын салбарт тасралтгүй 28 жил ажиллаж байгаа.

-“Кашемир холдинг” ХХК-д 2009 оноос хөгжил хариуцсан захирал, ерөнхий дизайнераар ажиллаж байгаа.

-Түүний бүтээлүүд “Гоёл” наадам, Улаанбаатар түншлэл, “Монголд үйлдвэрлэв” зэрэг уралдаан тэмцээнүүдэд удаа дараа тэргүүн байр, Гранпри шагналуудыг авч байсан.

-Ноос ноолууран бүтээгдэхүүний экспортоор 2 дугаарт ордог.

 

 


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0