МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
5 цагийн өмнө
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
8 цаг 18 минутын өмнө
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
9 цаг 54 минутын өмнө
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ С…
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
"Алунгоо-2018" цомын эзэд
2019 оны 06 сарын 28

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Санктпетербургийн урлагийн их сургуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путины нэрэмжит тэтгэлгээр суралцаж буй бүжигчин Эрдэнэбаярын Ууган-Эрдэнэ

 

Ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж

Урсаж буй усанд нь эрдэнийн саран эрхэлсэн

Униарт тал хөндий, өмөг төгөлдөр уулс, уудам говийн эх нутаг

Утга учрын хорвоод намайг тосч авсан Эх орон гэж шүлэглэсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир агсны нэгэн шүлэгт өгүүлсэнчлэн энэ сайхан говь нутгийн жирийн нэгэн залуу гэр бүлд Монголын нэрийг олон улсад, дэлхийд цууриатуулах сод авьяас билэгтэй охин мэндэлсэн нь юутай баяртай, юутай азтай.

       

Ёстой л урсаж буй усанд эрдэнийн саран эрхлэн наадах лугаа адил бүжгийн уян налархай хөдөлгөөнөөр Монгол ахуй, ёс заншил, түүх, амьдарлын хэв маяг, сайн сайхныг тэр чигээр нь үзүүлж орон зай, цаг хугацааг нэгэн дор, нэгэн зэрэг эрхшээж бүжгээр бусдыг уйлуулж, уярааж болдог гэдгийг харуулж чадсан гайхамшигтай төгс төгөлдөр авьяас билгийн тухай бид уншигч авхай танд толилуулах гэж байна.

       

Энэ охин бол Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Эрдэнэбаярын Ууган-Эрдэнэ. Тэрээр Монгол Улсын Соёл урлагийн их сургуульд сурч байгаад өөрийн авьяас чадвараараа шалгарч одоо Санктпетербургийн урлагийн их сургуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путины нэрэмжит тэтгэлэгт хамрагдан урилгаар суралцаж байгаа билээ. Э.Ууган-Эрдэнэ багын л бүжгийн төрмөл авьяастай нэгэн. Түүний авьяас билгийг анх цэцэрлэгт байхаас нь олж илрүүлж хөгжүүлэх эхлэлийг тавьсан хүн бол түүний цэцэрлэгийн багш Нарантуяагийн Ундрах.

       

 

Дунд сургуульд суралцаж байхад нь “Бүжиг бол чиний зүрхний цохилт, амьдралын хэмнэл, цаг үе, хөдөлгөөн, хөгжил баясал, аз жаргал, гуниг харуусал дотор орших илэрхийлэл байдаг учир чи түүнд сэтгэлээ бүрэн өгч чадвал амжилтанд хүрнэ” хэмээн сургаж, мэргэжлийн бүжигчин болох  эхлэл суурийг нь баттай тавьж өгсөн хүн бол Сайншанд сумын 2-р 10 жилийн сургуулийн бүжгийн багш Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Дэлэггомпилын Сарантуяа. Түүний бүжигт дурлах бас нэгэн сэдлийг төрүүлж өгсөн хүн бол Түмэнбаярын Монголжин эгч нь бөгөөд бүжигт чин сэтгэлээ зориулсан байдал, уян налархай хөдөлгөөн, биеэ зөв авч яваа бүхий л зүйл нь таалагдаж Монголжин эгч шигээ сайн бүжигчин, сайхан эгч болно гэж бодож мөрөөдөж явсан гэдэг.

       

Э.Ууган-Эрдэнэ ямар ч бэрхшээлээс шантардаггүй, зорьсондоо хүрэхийн төлөө уйгагүй, хичээнгүй зүтгэдэг учир аймаг, сургуулиасаа зохион байгуулсан уралдаан бүрээс тэргүүн болон дэд байрын шагнал хүртэж байсан.

 

 

-Монгол Улсын ардын багш, гавьяат жүжигчин, дэд профессор Г.Долгорсүрэнгийн нэрэмжит “Өвлөн бүжицгээе” улсын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р уралдаануудын алт, мөнгөн медаль.

-Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын 9, 10, 12-р уралдааны гоцлол бүжгийн төрөлд  алт, мөнгө, хүрэл медаль

-ТВ-9 телевизээс санаачлан зохион байгуулсан “Гэгээн алсын одод-2010” өсвөрийн авъяастны урлагийн анхдугаар их наадмын “Шилдэг оролцогч”

-Ардын урлагийн их наадмын “Шилдэг оролцогч”

-Япон улсын Шизүока мужид зохиогдсон “Дайдоге” олон улсын фестивалын  “Шилдэг оролцогч, бүжигчин

-“Монгол ТВ” телевизийн санаачлагаар зохион байгуулагдсан үндэсний бахархал болсон “Авьяаслаг Монголчууд-2016” дэлхийн хэмжээний шоуны 3-р байр “Шилдэг оролцогч”

-Бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдсан “Seoul international dance competition” олон улсын мэргэжлийн бүжигчдийн олон улсын 14-р наадмын 3-р байрын шагналтан

-ОХУ-ын Камерова хотод зохион байгуулагдсан Олон улсын бүжигчин, бүжиг дэглээчдийн 7-р наадмын “Тэргүүн байр”

-ОХУ-ын Санктпетербург хотод зохиогдсон “Танцевальное Единство” олон улсын бүжигчдийн анхдугаар уралдаанд “Тэргүүн байр”

зэрэг томоохон наадмуудын гранпри болон бусад  шагналуудын эзэн болж алдрын оргил өөд дүүлэн нисч байна. Бяцхан охины энэхүү  шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж

-Монгол Улсын  “Оны шилдэг хүүхэд”

-Монголын залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан медаль

- Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Авъяас залуу үе” төвийн “Авьяас” алтан медаль

-Хүүхдийн төлөө үндэсний газрын “Шилдэг хүүхэд” медаль

- Аймгийн  “Онцлох хүн” өргөмжлөл

- Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн “Шилдэг оюутан” зэрэг шагналуудаар шагнасан байна.

 

Ууган-Эрдэнэ эхээс хоёулаа бөгөөд авьяас удамшдаг гэлтэй түүний дүү Э.Энхсаруул нь мөн эгчийнхээ замналаар бүжигт сэтгэлээ зориулан зүтгэж  байна.

       

Түүний энэхүү амжилтад хүрч байгаа нь бүжигчин эгчийнх нь үлгэр дууриалал, сайн нөлөө гэдэгт хэн ч эргэлэхгүй биз.

       

 

Э.Энхсаруул одоо 9-р ангид суралцаж байгаа бөгөөд хичээл, сургуулийнхаа чөлөөгөөр аймаг, улсын чанартай олон арван уралдаан, тэмцээнүүдэд хүчээ сорьж авьяасаа улам бүр хөгжүүлэн бүжгийн урлагийн түүчээ болон жигүүрлэж байна. Үүний нэг тод жишээ нь тэрбээр Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн  улсын уралдааны гурван удаагийн наадмыг тасралтгүй манлайлж байгаа нь аймгийнхаа хэмжээнд  анхны тохиолдол болж байгаа юм.

 

Ийнхүү бүжигчин охидынхоо гэгээн хүсэл мөрөөдлийнх нь төлөө, амьдралынх нь аяны харгуйг зөв гэрэлтүүлж, амжилт, сайн сайхных нь төлөө бүхнээ зориулан хөдөлмөрлөж зүтгэж яваа Сайншанд сумын 1-р багийн иргэн Улаанмаамын Эрдэнэбаяр, Буриадын Золзаяа гэгч эгэл жирийн энэ сайхан залуу гэр бүлийг бахдахгүй байхын аргагүй билээ.

       

Аав У.Эрдэнэбаяр нь Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ээж Б.Золзаяа нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн гэх албан тушаалыг хашдаг.

       

Төр, ард түмнийхээ төлөө хөдөлмөрлөхийн зэрэгцээ үр хүүхдийнхээ боловсрол, ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл оюун, хүч чадлаа шимтэн зориулж яваа залуус юм.

       

Э.Ууган-Эрдэнэ зөвхөн өөрөө уралдаан тэмцээнд оролцож нэр алдраа цууриатуулахаас гадна Дэлхийн бүжигчдийн өдрийг тохиолдуулан 2014 оны 4-р сарын 29-ний өдөр “Гэгээн алсын тэмүүлэл” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийсэн нь түүний мөрөөдлийн жимийн эхлэл байсан.

       

Тэрээр олон зорилго өвөрлөж, түүнийхээ эхлэлийг тавьсан тухайгаа даруухнаар инээмсэглэн  “Миний хувьд дэлхийн хэмжээний томоохон бүтээлүүдийг туурвиж, ард түмэндээ толилуулан, сэтгэлийн их таашаал урам зориг өгч, ирээдүйн их амжилт өөд тэмүүлж амьдрах дуртай. Түүнчлэн Говийн догшин хутагт Дулдуйтын Данзанравжаа, зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нутгийн охин гэдгээрээ үргэлж бахархаж Дорноговийнхоо нэрийг гаргасан олон сайхан арга хэмжээ зохиол, бүтээл бий болгохыг өдөр бүр бодож сэтгэлээ чилээдэг. Миний адил бодож яваа олон мянган хүүхэд, залуусын хүсэл мөрөөдөл биелээсэй. Тэдний минь сүүн цагаахан сэтгэлд сүүдэр бүү тусаасай л гэж бодож явдаг” хэмээн хэзээний хашир суусан хүн шиг хэрсүүхэн ярьсан юм.

       

Ийм л том хүсэл мөрөөдөл, ийм л зорилго, авьяас билгийн уурхай бидний дунд даруухан оршиж байна.

       

“Хүмүүн бүхэн энэ охин шиг бага балчраасаа их зорилго, хүсэл тэмүүллийнхээ эзэн нь байж, эх орныхоо хэрэгтэй иргэн нь болж амьдарвал бид дэлхийн хөгжлийн манлайд нь хүрэхэд ойрхон байна даа” гэсэн бодолдоо зөв атаархал тээн, бахархан байж энэхүү тэмлэглэлийг сийрүүлж буй нь энэ юм.

 

                Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн    тэргүүлэгч  Ц.Наранзул

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.