МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
6 цаг 2 минутын өмнө
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
9 цаг 20 минутын өмнө
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
10 цаг 56 минутын өмнө
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ С…
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
"Алунгоо-2018" цомын эзэд
2019 оны 06 сарын 28

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

Тэсэж, Тэмцэж, Тэмүүлж бүтээсэн он жилүүдийн сүлжээс

95 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын архив, үеийн үед хийж хэрэгжүүлж байсан үйл ажиллагааны тэмдэглэл, хэвлэмэл бүтээлүүдээс иш татан энэхүү материалийг бэлтгэлээ.

 

 

Бид сэтгүүлийнхээ 2018 оны анхны, тусгай дугаараас эхлээд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замналыг өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээхэд тод мөртэй, том замналтай ажиллаж ирсэн үе үеийн удирдлагуудын гэгээн дурсгалыг хүндэтгэн дугаар бүрдээ дурсамж тэмдэглэл оруулахаар зэхэж эхэлсэн. “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн шинэчлэгдэн хэвлэгдсэн эхний дугаарт Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга, Дамдины Пагмадуламын талаар “Эрт харвасан од” дурсамж тэмдэглэлийг нийтэлсэн бол энэ удаа Их жанжин Д.Сүхбаатарын гэргий, “Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч” асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол сэхээтний үлгэр жишээч нэгэн дүр НЭМЭНДЭЙН ЯНЖМАА-гийн ураг удмын намтар, туурга тусгаар Монгол Улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, нөр их хөдөлмөрийн талаарх мэдээллүүдийг эмхэтгэн хүргэж байна.

 

        1893 онд мэндэлсэн Янжмаа, түүний эцэг Нэмэндэй нар нь Халхын Сэцэн хан аймгийн Ест бэйс Гадин засгийн хошууны Зүүн хүрлүүд овгийн харьяат албат Сүхбат хэмээх ядуу ардын үр хойчис ажээ. Энэ нутаг нь одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум юм. Ард Сүхбатын хүү Алтанхуяг аавын хамт XIX зууны эхээр Манж чин улсын хамгийн хүнд хүчир өртөөний албанд бусдын бүл улаанд дайчлагдан, Хаалган-Улиастайн чиглэлийн «Халхын 20» хэмээх өртөөний залгаа Ховд замын өртөөний нэгэнд улаа нэхэн амьдарч байсан гэдэг. Харин Алтанхуягийн хүү Дондоон нэгэн цагт гэр бүлийнхнийхээ хамт төрөлх нутаг алс зүүн хязгаарыг зорин буцаж нүүхдээ олон хоног сарыг ардаа орхиж, зүдэрч явсаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Хэрлэн голын орчимд хүрэлцэн ирсэн байна.

       

 

Холын аянд алжааж, уналга хөсөг нь ч муудсан тул арга буюу Дондоон өөрийн төрсөн ах, бүсгүй хоёр дүүгээ аянчин дагуулж нутгийн зүг явуулаад, өөрөө эхнэр Сампил, охин дүү Мядагийн хамт овоохой төдийхөн оромж барин Хэрлэн голын хөвөөнөө аянчин жинчний их зам тосон үлджээ. Дондоон аянчдыг гол гатлахад нь туслалцан амь зуудаг байсан агаад энэ хугацаанд тэднийх хоёр хүү, хоёр охинтой болсон байна. Дондооны хоёр дахь хүү нь манай тэмдэглэлийн гол дүр Янжмаа бүсгүйн эцэг Нэмэндэй ажээ.

       

Янжмаагийн эцэг Д.Нэмэндэй багаас сэргэлэн цовоо, аливаад овсгоотой нэгэн, арав гаруйхан наснаасаа тарвага, туулай агнан ар гэрийнхээ амьдралд тус нэмэр болж, өөрийн оролдлогоор Монгол бичиг сурснаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу тамгын газар бичээчийн алба хашин амьдрах болсон байна.

       

Ийнхүү ажиллаж байхдаа Их шавийн тахрууд отгийн Өвгөнхүүгийн охин Сэрээнэнтэй танилцаж, улмаар ханилан суусан түүхтэй. Дархан чин вангийн хошууны эгэл ард Нэмэндэй, Сэрээнэн нар 1893 оны хоёрдугаар сарын 6-нд охинтой болсон нь хожмоо Ардын цэргийн жанжин Д.Сүхбаатартай хувь заяагаараа холбогдсон, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын хоёр дахь дарга Н.Янжмаа байжээ. Гэвч тэрээр нялхан бага наснаасаа амьдралын хатуу хөтүүтэй нүүр тулан, “Төрсөн ганц охиноо зам тоссон “гуйлгачны” хүүтэй суулгахгүй” хэмээн зүтгэсэн эмэг эх Балжидын мугуйдлагаар түүнийг гурван настай байх үед аав ээжийг нь хүчээр салгасан байна. Улмаар ээжийг нь нутгийн баян Дугарсүрэн тахар гэгчид богтлон өгснөөр Дугарсүрэн тахрын амнаас “Гуйлгачин цагаачны удам” хэмээх үг салахаа болин, ад шоо үзэх болжээ. Тэр ч бүү хэл 1898 онд Их хүрээ, шавь, отгийнхон нийлэн Баянзүрх уулыг тахиж Улиастайн аманд том наадам хийхэд Богд гэгээн тэргүүтэй Хүрээний ихэс дээдэс, лам, ноёд оролцсон. Энэ наадамд Дугарсүрэн тахарын уясан морийг таван настай Янжмаа охин унаж түрүүлгэснээр Богд гэгээнд “өргөл болон” очих дөхсөн түүхтэй гэдэг.

 

 

Наадамд барилдаж үзүүр, түрүүнд үлдээд байсан Нэмдэндэй энэ бусармаг явдлыг мэдсэн даруйдаа “Адгуусаа яахаа өөрөө мэд, төрсөн охиноо би мэдье” гэж хэлээд морины нуруунаас охиноо шүүрэн авч гэрийн зүгт давхисан гэдэг. Ийнхүү түүнийг 10 нас хүртэл өөрийн гар дээрээ өсгөн торниулжээ. Энэ тухай Н.Янжмаа: “Би эцэг Нэмэндэй, сайн сэтгэлт хойт эхийн асрамжинд шилжин зол заяатай торниж, 10 нас хүрсэн” хэмээн дурссан байдаг. Дугарсүрэн тахрыг өөд болсны дараа Нэмэндэй охин Янжмаагаа эх Сэрээнэнд буцаан өгч Н.Янжмаа 17 нас хүртэл төрсөн ээжийн хамт амьдарсан түүхтэй ажээ.

       

Ийнхүү нас биед хүрсэн залуухан бүсгүйг Ардын хувьсгалын удирдагч жанжин Д.Сүхбаатартай хайр сэтгэлийн холбоотой болоход бүсгүйн эмээ Балжид “Охиноо удамтай айлд өгнө” хэмээн дургүйлхэж байсан тул Янжмаа бүсгүй хайртай залуугаа даган Хужирбулан явсан гэх мэдээлэл ч үлдсэн байна. Мөн түүхийн зарим баримтуудад түүний нэр Янжмаа биш,  Янжин гэдэг байсныг Д.Сүхбаатарын төрсөн ах мулзан Дэндэвийн 1923 оны зун Ардын засгийн газарт гаргасан өргөдлөөр нотлогддог гээд тус өргөдөлд “Д.Сүхбаатарын эхнэр Янжин, дагавар хүү Галсанлхүндэв” гэж бичсэн байдгийг өгүүлжээ. “Дэндэв бол Дамдины ууган хүү бөгөөд түүний өргөдлийг баримталбал Галсанлхүндэв жанжины төрсөн хүү биш гэжээ. 1922 онд хийгдсэн бүртгэлээс үзэхэд “Сайд жанжин Сүхбаатар ургийн овог Хайс, нас 28, эхнэр Янжин 30, хөвгүүн Төмөр нас 3, адуу 11, үхэр 10, хонь 10” гэж тэмдэглэгдсэн байна. Сонирхолтой нь энэ бүртгэлд Галсан бүртгэгдээгүй, Төмөр гэдэг хүүгийн тухай байна” хэмээн түүхч О.Пүрэв судалгааны бүтээлдээ тэмдэглэжээ.

      

 

 

Мөн “1923 оны 2-р сарын 20-ны өглөө 9 цагийн үед Сүхбаатар нас барсан. Сүхбаатарын дагавар хүү Галсан “Ринчино урд орой нь манайд ирээд “Бидэнд ярих юм байна.” гээд гэрт байсан хүмүүсийг гарган, хоёулхнаа үлдэж хоёр цаг хэртэй юм яриад явсны дараа аав гэнэт халуурч ухаан нь самуурч хэдхэн үг хэлсэн, гэдэс нь мушгиран эвхэрсээр үүрээр үхсэн энд нэг сэжиг байдаг” гэж гэрчилснийг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

       

Ийнхүү цэл залуу насандаа хань нөхрөө алдсан Н.Янжмаа гал залуу насандаа жанжин Д.Сүхбаатарын үзэл бодлыг ямагт тууштай дэмжигч байсан хэмээн судлаачид үздэг. Түүнчлэн Хиагт хот бол Монголын тусгаар тогтнолыг батжуулах, Ардын хувьсгалын жилүүдийн түүхт газар. Манжийн дарлалаас чөлөөлөгдөх чин хүсэлтэй Монголын дайчин эрс 1921 оны 3-р сарын 1-нээс 3-ны хооронд Консулын байранд Монголын хувьсгалч 26 төлөөлөгч уулзан, эв санаагаа нэгтгэх анхны цуглаанаа хийж байсан түүхтэй. Онцлоход Д.Сүхбаатар жанжны гэргий Янжмаа Нийслэл хүрээнээс Хиагтад байгаа нөхөртөө Манжийн эсрэг стратегийн мэдээлэгчийн үүргийг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг байна. Энэ талаар “Мөнхөд дурсагдах гавьяатан” нэвтрүүлэгт дурдаад зогсохгүй “Их жанжны эхнэр Н.Янжмаа хань нөхөртэй нь хамт тэмцэж явсан эх оронч залуусын авааль эхнэрүүдийг ч тордож, Монгол үндэстний оюун санаанд уламжлалыг нь сэргээх томоохон ажлуудыг өрнүүлж явсан” хэмээн онцолжээ. Мөн 2004 онд У.Амарсайхан, жанжны хүү Галсантай нь хийсэн нэгэн ярилцлагад Д.Сүхбаатар жанжны ээж болох Ханд гуай “Сүх Янжингаас өөр хүнтэй ханилсан бол жанжин болохгүй байсан” хэмээн нэг бус удаа хэлдэг байсан” талаар дурссанаас харвал ардын хувьсгалын үйл хэрэгт хамтран зүтгэж, нэгэн биендээ ухааны нөмөр болж явсан залуу хос Монгол орны гэрэлт ирээдүй, хойчийн бидэнд өвлүүлэн үлдээх өв их эрдэнэ тусгаар тогтнолыг хамгаалахад үлэмж их нөлөө үзүүлсний нотолгоо хэмээн үзэж болмоор... 

       

 

Бидний тэмдэглэлийн гол дүр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаа хань нөхрөөсөө хойш ч эх орон, ард түмэн, Монгол бүсгүйчүүдийн хөгжлийн төлөө өөрийн ухамсарт бүхий л амьдралаа зориулжээ. Түүний боловсрол мэдлэг, эрхэлсэн ажил үйлсийн он дарааллын тэмдэглэл бидэнд өвлөгдөн ирснээс толилуулбал:

 

- 1924 оны 9-р сараас 1927 оны 10-р сар хүртэл Суртлын хэлтсийн дэргэдэх Бүсгүйчүүдийн тасгийн дарга, Намын төв хорооны комиссын гишүүн, Үйлдвэрчний ерөнхий хорооны орлогч дарга

- 1927 оны 10-р сараас 1930 оны 7-р сар хүртэл Зөвлөлт Орос улсын КУТВ /Дорно дахины их сургууль/-д суралцсан. /Энэ үед хүү Галсангийн хамт амьдарч байсан гэгддэг ба уг сургуулийг дүүргэсэн эсэх талаар мэдээлэл үгүй юм байна./

- 1930 оны 7-р сард сургуулиасаа ирээд 1931 оны 6-р сар хүртэл Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга

- 1932 оны 7-р сараас 1933 оны 10-р сар хүртэл Хотын намын хороонд Суртлын тасгийн эрхлэгч

- 1933 оны 10-р сараас 1939 оны 4-р сар хүртэл Намын төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч

- 1939  оны 4-р сараас 1940 оны 3-р сар хүртэл Хоршооны төв холбооны үйлдвэрийн хэлтсийн дарга

- 1940 оны 3-р сараас 1941 оны 9-р сар хүртэл Намын төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга

- 1940 оны 7-р сард Улсын бага хурлын тэргүүлэгч

- 1943 оны 12-р сараас Төв хорооны эмэгтэйчүүдийн хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дарга

- 1947 оны 2-р сараас 1949 оны 7-р сар хүртэл Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн Төв Зөвлөлийн дарга

- 1958 оны 3-р сараас 1961 онд Монголын эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

       

 

Харамсалтай нь Манжийн дарлалаас эх орноо чөлөөлөхөөр Ардын журамт цэргийг эмхлэн зохион байгуулж явсан их жанжин хань нөхөртэйгөө үзэл санаа, үйл хэрэг, зорилго үйлсээрээ сүлэлдэн зүтгэж тэмцэж явсан түүнийг хожим гүжирдлэг, хэлмэгдэл ч тойроогүйг өдгөө түүх судлаачид өгүүлдэг.

       

Тухайлбал: МУБИС-ийн Дэлхийн түүхийн тэнхмийн багш Б.Баттөмөр “Мөнхөд дурсагдах гавьяатан” нэвтрүүлэгт өгүүлснээр “Н.Янжмаа гуайн тухай ярихын өмнө тухайн үеийн Монголын нийгмийн сэтгэл зүйн орчин ямар байсныг цухас ярих нь зүйтэй. Энэ үед Монголчууд 1939 оны Халх голын дайн дуусч, 1940 онд Улсын 8-р их хурал, Намын 10-р их хурал хуралдсан үе байсан. 1940-өөд онд Н.Янжмаа гуай Монголын нам төрийн том удирдах албан тушаал буюу Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан. Энэ үед Монгол улсын Маршал Х.Чойбалсан Ерөнхий сайдаар ажиллаж байсан үед Янжмаа гуай 1949 онд өөрийнхөө нэгэн өргөдлийг Улс төрийн товчоонд өргөн барьсан байдаг. Тус өргөдөлд “Манайд нэгэн үе өвчин зовлон, халагдал солигдол ирдэг үе байсан. Тэр үе нь одоо бас давтагдаж байна” гэсэн агуулга бүхий өргөдөл байж. Өргөдлийн цаад утга нь тухайн үеийн нам төрийн удирдагч Х.Чойбалсангийн үйл ажиллагааг шүүмжилсэн шинжтэй байсан учраас Маршал Х.Чойбалсан Улс төрийн товчооны хурлаар Н.Янжмаагийн өргөдлийн тухай бичиж оруулсан баримт байдаг. Тэр баримтад “Янжмаа бол өөрийгөө магтах гэж ийм зүйл бичиж байна. Өөрийгөө Монголын эмэгтэйчүүдийн эрхэм алдрыг хүртэх тэргүүний хүн гэдгийг өргөмжлүүлэхийн тулд ийм зүйлийг бичсэн” гэсэн асуудлыг тусгасан байдаг.

       

 

1949 оны 6 сарын 13-ны өдөр уг асуудлыг Улс төрийн товчоогоор хэлэлцээд Н.Янжмаагийн “Намч бус үйл явдлын тухай” гэсэн тодотголтой тогтоолыг гаргасан. Таван зүйлтэй уг тогтоолд “Сүүлийн жилүүдэд Н.Янжмаа нэр төрөө ашиглаж, өөрийгөө өргөж өндөрлөх, магтан сайшаах байдлыг удаа дараа гаргасан. 1946 оны хэвлэлд “Манай Монголын нэрт эмэгтэй Н.Янжмаагийн тухай” гэсэн товхимол гарсан. Үүнийг зохиогч нь тухайн үед хамтран ажиллаж байсан түүний нарийн бичиг Сараамаа гэдэг хүн бичсэн байдаг. Үүн дээр “Өөрийгөө хязгааргүй их магтуулж бичүүлсэн” нь мөн л намч бус үйл ажиллагаа юм гэж буруушаагаад “Н.Янжмаа нь Монголын хувьсгалын нэрт удирдагч Д.Сүхбаатарын гэргий учраас энэ удаа өршөөнгүй хандаж түүнийг тэтгэвэрт суулгах хэрэгтэй юм” гэж үзсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй энэ тогтоолд ухуулагчийн өврийн дэвтэртээ бичсэн Мартын 8 гэдэг товхимол, Сараамаагийн бичсэн товхимол хоёрыг хүчингүй болгохыг тус хурлаар шийдвэрлэсэн байдаг” хэмээн тайлбарласан байлаа.

       

Гэвч 1958 оны 3-р сарын 3-ны Намын төв хорооны улс төрийн товчооны тогтоолоор Монголын эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргын албыг Партизаны комиссын үүрэгт ажилтай хавсруулан ажиллуулжээ.

 

       

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаагийн Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжлийн төлөө сэтгэл зүтгэл гарган хөдөлмөрлөсөн он жилүүдийн дотор 1925 оны МАХН-ыг Төв хорооны 3-р сарын бүгд хурлаас “Бүсгүйчүүдийг эрчүүдийн нэгэн адил улс төрийн ба олны хэрэг намын явдалд оролцуулах...”-ыг тогтоосон нь Монгол бүсгүйчүүдийн эрх, нийгмийн идэвхийг даруй хөгжингүй урагшуулахын үндэс болсон байна. Улмаар 1925 оны 5-р сарын 15-нд Нам төв хороонд “Бүсгүйчүүдийн хэлтэс”-ээс Улаанбаатар хотын зургаан газарт Эмэгтэйчүүдийн хэлтэс байгуулах тухай хүсэлт гаргаж, өргөн цар хүрээтэйгээр ажиллаж эхэлсэн байна. Мөн тухайн ондоо эвлэлийн гишүүн 72 эмэгтэйг намын түр сургуульд суралцуулж, 1927 оноос тус сургуулийг төгссөн эмэгтэйчүүдийг орон нутагт ажиллуулах шийдвэр гаргаж байсан бол 1931 оноос Монгол улсад Эмэгтэйчүүдийн түр сургуулийг байгуулжээ.

       

1940 оны МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Эмэгтэйчүүдийн тэгш эрх, соёл боловсрол, улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг тэдний дунд зохион байгуулж, эмэгтэйчүүдийг элдвээр хүчирхэн дарлах ба боолчлох зэрэг  эмэгтэйчүүдийн иргэний эрхийг элдвээр доромжлох явдлуудтай эрс тэмцэл явуулах”-аар заасан. Тэдгээрийг хэрэгжүүлэх гол ажлуудыг гардан зохион байгуулж байсныг түүхэнд тэмдэглэсэн байна. Эр нөхрөө цэрэгт үдэхээсээ эхлээд, ардын хувьсгалын жанжин болтол нь хань түшиг болж явсан тэрээр цэл залуу насандаа бэлэвсэрч хоцорсон ч гансарч суусан нь үгүй. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга Д.Пагмадуламын санаачилсан цэргийн хувцасны гар үйлдвэрийн ажлыг үргэлжлүүлэн, Орос цэргийн дарга нарын гэргий нартай нөхөрлөн, өөрөө оёдол сурч, бусдад үлгэрлэснээр өдгөө та бидний сайн мэдэх Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэрийн суурийг тавьсны дурсгалыг хүндэтгэн тус үйлдвэрийг хожмоо Н.Янжмаагийн нэрэмжит болгон хүндэтгэл үзүүлжээ. Мөн “Монголын төрд ухаан нэмсэн бүсгүйчүүд” номонд бичиж үлдээсэн Т.Должингийн дурсамжинд “Тэрээр юуны түрүүнд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амиа зориулсан эрчүүдийн өнчирч хоцорсон эхнэр, хүүхдүүдийн төлөө ажиллаж байсан. Олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох, эх нялхсын газар, хүүхэд асрах тасаг, хүүхдийн зуны амралтанд зориулан зуслан байгуулах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байсан. Мөн эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж байхдаа ядуу дорой, өнчин нялх хүүхдүүдэд туслах тусгай фонд байгуулах ихэр хүүхэд төрүүлэгчдийг онцлон анхаарах санаачилга гаргасан ба, 1930 онд нийслэл хүрээнд анхны хүүхдийн цэцэрлэг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн” хэмээн бичжээ.

       

 

Ийнхүү түүхэн хувь ерөөлөөр Монгол төрийг төвхнүүлэх үйл хэрэгт хань нөхрийн хамт халуун гараа атгалцан зүтгэж, тэмцэж, тэмүүлж бүтээлцсэн энэ эх орны хойч ирээдүй бид өвөг дээдэс, өмнөх үеийнхээ түүхийг үеийн үедээ улбаалан уламжлах үүрэгтэйг санагалзан энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

       

Он цагийн улбааг одоо эргээд харахад Н.Янжмаа ахайтан 1961 онд Монголын эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан агаад 1962 оны 1-р сард насан эцэслэсэн гэдэг. Харин 1962 оны 1-р сарын 8-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаас Н.Янжмаагийн дурсгалыг мөнхжүүлэх тухай тогтоол батлаж Улаанбаатар хотын хүүхдийн 19-р цэцэрлэгийг түүний нэрэмжит болгон түүхэнд үлдээжээ.

       

 

Тэмдэглэл тэрлэн, эмхтгэж дуусах мөчид “Ямар үнээр олдсон эх орны иргэд, ямар түүхийн гэрч, ямар он жилүүдийг туулсан өвөг дээдсийнхээ гавьяагаар маргаашийн нарандаа сүү өргөн залбирах ЭХ ОРОНТОЙ иргэд билээ бид” гэсэн омог бардам бодол хүлхэж энэхүү бичвэртээ цэг тавилаа.

 

 

Сэтгүүлч редактор ЮРАГИЙН ШҮРЭНЦЭЦЭГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.