МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
5 цаг 44 минутын өмнө
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
9 цаг 1 минутын өмнө
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
10 цаг 37 минутын өмнө
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ С…
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
"Алунгоо-2018" цомын эзэд
2019 оны 06 сарын 28

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

ГЕРМАНЫ ФРАУЭНРАТ

(Германы Эмэгтэйчүүдийн Байгууллагуудын Үндэсний зөвлөл)

 

       

Deutscher Frauenrat (Германы Эмэгтэйчүүдийн Байгууллагуудын Үндэсний зөвлөл) нь үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн 60 гаруй нийгэмлэг болон байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг. Тус байгууллагад мэргэжлийн болон шашны нэгдэл, улс төрийн намын эмэгтэйчүүдийн бүлэг, ҮЭХ, Германы Спортын холбоо, түүнчлэн нийгмийн болон улс төрийн янз бүрийн зорилго бүхий намын бус байгууллага гишүүнчлэлтэй байдаг. Тус байгууллага нь ХБНГУ дахь хамгийн том эмэгтэйчүүдийн байгууллага. Ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Холбооны Засгийн газраас үйл ажиллагаа нь санхүүждэг. Түүнчлэн Герман Эмэгтэйчүүдийн зөвлөл нь төрийн бус байгууллага. Deutscher Frauenrat нь НҮБ-ийн Эдийн засаг болон Нийгмийн зөвлөлийн тусгай зөвлөхийн статустай бөгөөд Европын Эмэгтэйчүүдийн эвслийн гишүүн юм.

 

Зорилго

 

       

Ардчилсан нийгмийн гол зорилго нь хүйсийн эрх тэгш байдлыг хангах, ажлын байран дээр, гэр бүлийн хүрээнд, улс төр болон бизнесийн тавцанд, соёлын салбарт эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн адил тэгш оролцоог хангахад оршино. Энэ талаар ХБНГУ-ын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд заасан байдаг. Үүнээс гадна бүх л арга хэмжээг хүйсийн асуудлыг тооцох зарчим дээр тулгуурлан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, төлөвлөлт, хэрэгжүүлэлт болон үнэлэлт дүгнэлтийн бүх л шатанд эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн амьдралын өөр хоорондоо адил төсгүй хүчин зүйлс, нөхцлийг харгалзана гэсэн үг юм. Мөн үүнээс урган гарах үр дагаврыг ч сайтар тооцоолно. Энэ талаар Европын Холбооны Амстердамын гэрээнд тусгасан байдаг бөгөөд ЕХ-ны шинэ Үндсэн хуулийн төсөлд ч оруулжээ. Deutscher Frauenrat болон Lobby der Frauen нь албан ёсны эрх үүрэг болон улс төрийн хүсэл зорилгын талаарх санал хүсэлтийг нийгмийн бодит байдалд нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд голлон анхаарч үйл ажиллагаа явуулдаг болно.

 

Арга хэмжээ

 

        Улс төрийн лобби бүлгийн хувьд тус зөвлөлийн үйл ажиллагаа ерөнхийдөө Холбооны Засгийн газар болон Германы Парламентад чиглэнэ. Өөрийн байр суурийг захидал, өргөдлөөр илэрхийлэх төдийгүй нээлттэй сонсголын үеэр ч танилцуулна. Холбооны яамдуудтай хамтран ажиллаж, Холбооны Парламентын гишүүдтэй ч уялдаатай үйл ажиллагаа явуулдаг.

        Тус зөвлөл нь өөрийн үйл ажиллагаа болон байр сууриа FrauenRat сэтгүүлээр дамжуулан хэвлэн нийтэлдэг бөгөөд хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр ч үйл ажиллагаагаа сурталчлан таниулдаг. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах кампанит ажилд идэвхтэй оролцож, иргэний нийгмийн зарим хороо, холбоодуудтай хамтран ажиллаж, олон эвсэл, холбоо, сүлжээ, санаачилгыг дэмжин үйл ажиллагаа явуулдаг. Зөвлөлийн хүрээнд гишүүн байгууллага хоорондын уялдаа холбоог дэмжих, харилцан туршлага солилцоход ч дэмжлэг үзүүлэн ажилладаг аж.

 

 

Германы эмэгтэйчүүдийн талаар

 

        Түүхийн он жилүүдэд Герман эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо өөрчлөгдсөөр иржээ. Ялангуяа сүүлийн хэдэн арван жилд тус улсын соёл багагүй өөрчлөгдсөн нь нөлөө үзүүлсэн байна.

 

Түүхэн нөхцөл байдал

 

        Германы   нийгэмд    эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог дөрвөн “К” үсгээр илэрхийлдэг байжээ. Энэ нь герман хэлээр Kinder (хүүхдүүд), Kirche (сүм), Küche (гал тогоо) и Kleider (хувцас) гэсэн дөрвөн үгийг илэрхийлнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн үндсэн үүрэг бол хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх, шашны үйл ажиллагаа эрхлэх, хоол бэлтгэх, хувцас угааж, оёх гэсэн утгатай юм. Харин 20-р зуунд Герман эмэгтэйчүүдийн эрх үүрэг эрс өөрчлөгджээ. 1919 онд санал өгөх эрхтэй болсноор, эрэгтэйчүүдийн адил нийгэм, улс төрийн үйл хэрэгт өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх боломжтой болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа эмэгтэйчүүдийг Trümmerfrauen буюу “нурангин доороос өндийсөн эмэгтэйчүүд” гэж тодорхойлох болсон байна. Дайнд бэртэж гэмтсэн хүмүүсийг асарч тойлох, нас барсан цэргүүдийг оршуулах, дайнд сүйдсэн хот сууринг босголцох хүнд бэрх ажилд эмэгтэйчүүд оролцож эхэлжээ.

 

Нийгмийн зарим харилцааны хувьд хуучинсаг үзэл хадгалагддаг ч, Герман улс нь Европын герман хэлтэн бусад орнуудаас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн үйл хэрэгт оролцохыг  нь дэмжих тал дээр өндөр дэвшил гаргасан орон юм. Хөрш зэргэлдээх Швейцарт эмэгтэйчүүд холбооны түвшний сонгуульд оролцох эрх 1971 оноос, орон нутгийн сонгуульд оролцох эрх 1990 оноос эдлэх болжээ. Харин Лихтенштейнд 1984 оноос эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон байна. Германы бүс нутгаас хамааран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал өөр өөр түвшинд байдаг. Өмнөд бүс нутагт, ялангуяа Бавари муж бусад мужтай харьцуулахад  хуучинсаг үзэлтэй. Харин хуучны Зүүн Германд эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлтийг илүүтэй дэмждэг байх жишээтэй.

 

 

Гэрлэлт болон гэр бүлийн эрх зүй

 

        Баруун Германд саяхныг хүртэл гэр бүлийн эрх зүй нь эмэгтэйчүүдийг нөхөртөө үг дуугүй захирагдах ёстой гэж тогтоосоор иржээ. 1977 онд хуулиндаа өөрчлөлт оруулж, гэр бүл дэх хүйсийн эрх тэгш байдлыг хуулиараа тодорхойлсон байна. Зүүн Германд харин эмэгтэйчүүд илүү эрх эдэлж байсан бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй байжээ.

 

1977 онд Баруун Германд даган мөрдөгдөж байсан гэр бүл салалтын тухай хуульд багагүй өөрчлөлт орсон бөгөөд тэдгээр шинэчилсэн дүрэм өнөөдрийг хүртэл даган мөрддөг. Эхнэр болон нөхөр аль аль нь санал нэгдсэн тохиолдолд тусдаа нэг жил амьдарснаар гэрлэлт цуцлагддаг бол, аль нэг тал нь зөвшөөрөөгүй тохиолдолд гурван жил тусдаа амьдарсан нөхцөлд автоматаар гэрлэлт нь цуцлагддаг байна. Мөн “түргэн салалт”-ын тухай зүйл заалт ч бий. Эхнэр нөхрийн аль нэг нь гэр бүлийн хүний зүгээс аюул заналхийлэл мэдэрч, цаашид хамтран амьдрах нь бодит аюул учруулж буй нөхцөлд гэрлэлтийг даруй цуцлах үндэслэл үйлчилдэг байна.

       

Сүүлийн жилүүдэд барууны орнуудын жишгээр Германд ч гэр бүл батлуулахгүйгээр хамтран амьдрах, гэр бүлийн харилцааны гадуур хүүхэд төрүүлэх тохиолдол нэмэгджээ. 2014 оны байдлаар төрж буй эмэгтэйчүүдийн 35% нөхөргүй буюу албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байжээ. Гэхдээ хуучны Зүүн болон Баруун Германы бүс нутаг хооронд тус асуудлаар ялгаатай байдал ажиглагддаг байна. 2012 онд Зүүн Германд амаржиж буй эмэгтэйчүүдийн 61.6% нөхөргүй байсан бол Баруун Германд энэ үзүүлэлт 28.4% байжээ.

 

Гэрлэлттэй холбоотой бэлгийн харилцааны талаарх үзэл ч өөрчлөгджээ. Жишээлбэл, 1969 он хүртэл Баруун Германд завхайрах, гэр бүлийн гадуур харилцаа үүсгэх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож байжээ.

 

 

Нөхөн үржихүйн эрүүл мэнд

 

        Германд эхийн эндэгдэл 100,000 төрөлт тутамд 7 оногдож байна /2010 оны үзүүлэлт/. ДОХ/ХДХВ-ийн халдвар насан хүрэгсдийн буюу 15-49 настай иргэдийн дунд 0.1% байна /2009 оны үзүүлэлт/. Нэг эмэгтэйд 1.44 төрөлт оногдож байна /2016 оны үзүүлэлт/. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Харин хүүхэдгүй байх тохиолдол өндөр хувьтай байна. 1968 онд Зүүн Германд мэндэлсэн эмэгтэйчүүдийн 25% нь хүүхэд төрүүлж байгаагүй гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна.

 

Үр хөндөхийг жирэмсний эхний гурван сард хуулиараа зөвшөөрдөг. Харин удаах саруудад эрүүл мэндийн шалтгаантай нөхцөлд зөвшөөрдөг байна.

 

        Дунд сургуульд нөхөн үржихүйн хичээл орохыг хуулиараа тогтоож өгсөн байдаг. Зарим Баптист шашинт эцэг эхчүүд Германы дунд сургуульд нөхөн үржихүйн хичээл зааж байгаа явдлыг эсэргүүцэж холбооны төдийгүй олон улсын шүүхэд хандсан байдаг ч, Герман улсын Үндсэн хуулийн шүүх, Европын Хүний эрхийн шүүх 2011 онд тус гомдлыг буцаажээ.

 

ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ 620 КМ ГИНЖИН ЦУВАА ҮҮСГЭН ЖАГСАВ

 

       

Шинэ оны эхний өдөр Энэтхэг эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсав. Энэтхэгийн өмнөд хэсэгт байрлах Керала мужид хүйсийн эрх, тэгш эрхийг шаардсан охид, эмэгтэйчүүд 620 км урттай гинжин цуваа үүсгэсэн байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, арга хэмжээнд Керала мужийн 14 тойргийн эмэгтэйчүүд  3-5 сая эмэгтэй нэгдэж зам дагуу эгнэн зогссон байна.

      

  Эмэгтэйчүүд хэр хүчирхэг болохыг энэ арга хэмжээгээр харуулахыг зорьсон гэнэ. Мөн Энэтхэг эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж, харилцан биенээ дэмжин тусалж чаддаг гэдгийг ч батлахыг хүсчээ. Бүх л насны эмэгтэйчүүдийг сүмд очиж, залбирал үйлдэхийг зөвшөөрөхийг тэд энэ удаад шаардлаа. Энэ жагсаалаараа аливаа уламжлал, эсхүл нийгмийн хоцрогдол охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг байдлыг таслан зогсоохыг  хүссэн байна.

 

 

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСАН ТАЛААР ЭМЭГТЭЙЧҮҮДЭД МЕССЕЖЭЭР МЭДЭГДЭНЭ

 

        Саудын Араб улс энэ сарын эхээр “нууц” салалтад цэг тавьсан нэгэн шийдвэр гаргалаа. Эрчүүд гэрлэлтээ хүссэн үедээ цуцлуулж, энэ талаар охид эмэгтэйчүүд мэдэхгүй хоцрох тохиолдол их байжээ. Тэгвэл нөхөр нь гэрлэлтээ цуцлуулсан талаарх мэдээллийг Саудын Араб бүсгүйчүүд гар утасны мессеж үйлчилгээгээр авах боломжтой боллоо. Шүүх байгууллага эмэгтэйчүүдэд мессеж илгээх үүрэг хүлээжээ.

 

        Гэр бүлийн байдлаа тодорхой мэдэх нь эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалуулж байгаа нэгэн хэлбэр гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна. Шинэ арга хэмжээ нь гэрлэлт цуцлуулахад эмэгтэйчүүдэд өөрийн эрхээ эдлэх боломж олгоно. Өмнө нь эмэгтэйчүүд нөхөр нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрлэлтээ цуцлуулсан талаарх гомдол шүүх байгууллагад олонтаа ирдэг байжээ.

 

        Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы явуулж буй нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөн шинэчлэлийн нэг хэсэг нь энэ шийдвэр болж байна.

 

АМЕРИКИЙН ХОТУУДАД ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАРШ БОЛЛОО

 

       

Америкийн томоохон хотуудад энэ сарын 19-нд Эмэгтэйчүүдийн марш боллоо. Гурав дахь жилдээ болж буй жагсаалаар эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгаа хамгаалуулахыг шаардав. Нийслэл Вашингтонд болсон жагсаалд одоогоос хоёр жилийн өмнө хагас сая хүн оролцож байсан бол энэ удаад нэг мянга гаруй хүн оролцжээ. Харин Нью-Йорк хотод болсон жагсаалд хэдэн зуун мянган хүн нэгдсэн гэж The New York Times мэдээллээ.

        Хэдийгээр жагсаалд оролцогчдын тоо  жил ирэх тутам буурч байгаа ч, Америк бүсгүйчүүд өөрсдийн улс төрийн зорилгодоо хүрч эхэлсэн. Оны өмнө болсон завсрын сонгуулийн дүнгээр АНУ-ын түүхэнд хамгийн олон эмэгтэй хууль тогтоогчтой болсон.

        Түүхэндээ хамгийн олон буюу 277 эмэгтэй нэр дэвшиж, 130 гаруй эмэгтэй Конгрессын дээд болон доод танхимд сонгогдсон. Үндэсний, шашны төлөөлөл болсон бүсгүйчүүд АНУ-ын хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж эхлээд байна. АНУ-ын Конгрессын дөрвөн гишүүн тутамын нэг нь эмэгтэй аж.

 

ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙН БАНЗАЛ ДООГУУР “ӨНГИЙВӨЛ” ХОРИХ ЯЛ ЭДЭЛНЭ

 

       

Их Британийн Парламент охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалсан нэгэн шинэ хууль баталлаа. Охид бүсгүйчүүдийн банзал доогуур өнгийж, нууцаар зураг авсан этгээдэд хоёр жил хүртэлх хугацааны хорих ял оноохоор Будант Альбионы хууль тогтоогчид шийдвэрлэв.

       

Их Британийн бүрэлдэхүүн дэх Шотланд улс одоогоос найман жилийн өмнө холбогдох хууль баталсан. Англи болон Уэльс 2019 оны 1-р сарын 16-ны өдөр тус хуулийн төслийг баталлаа.

       

Ухаалаг утас хэрэглээнд өргөн нэвтэрснээр “апскёртинг” (англиар upskirting; орчуулбал - “хормой сөхөх”) тархжээ. Тиймээс дэлхийн улс орнууд ээлж дараалан тус хэрэгтэй тэмцэхээр хууль баталж байна. Гэхдээ одоогоор дэлхийн цөөн улс оронд холбогдох хууль хэрэгжиж байна.

       

Апскёртингийг гэмт хэрэгт тооцох санаачилгыг Лондон хотын иргэн 25 настай Жина Мартин анх гаргажээ. 2017 оны зун Хайд паркт болсон нэгэн тоглолтын үеэр өөрт нь энэ хэрэг тохиолдсоноор, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах кампанит ажил өрнүүлж, 18 сарын тэмцлийн дүнд хууль батлуулж чадлаа.

 

Апскёртингийг өөр аль улс гэмт хэрэгт тооцдог вэ?

 

•     Австралийн бүх мужид апскёртингийг зөрчилд тооцдог байна.

•     Шинэ Зеландад нууцаар охид бүсгүйчүүдийн хормой доогуур зураг авсан, тухайн фото зургийг хадгалсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацааны хорих ял оноодог.

•     Энэтхэг улсад мөн адил гурван жилийн хорих ял оногдуулдаг аж.

•     АНУ-ын зарим мужид бусдын биеийн далд/нууц хэсгийн фото зураг авсны төлөө ял оноодог байна.

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.