Хүчирхийллийн эсрэг "ОйлГОЁ ХҮНдэлье" аяны хүрээнд Төрийн ор…
2019 оны 11 сарын 21
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2019 оны 11 сарын 11
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
2019 оны 11 сарын 05
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын …
2019 оны 10 сарын 30
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
2019 оны 10 сарын 30
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
Хэнтий аймгийн эмэгтэйчүүд "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд нэ…
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
"ЗЕНИТЧДИЙН ХОЛБОО" ТББ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ
2019 оны 10 сарын 24
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
Хүчирхийллийн эсрэг "ОйлГОЁ ХҮНдэлье" аяны хүрээнд Төрийн ор…
2019 оны 11 сарын 21

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Базаргүрийн гэр бүл: НЭГ ГЭР БҮЛ ГЭДЭГ НЭГ АМЬТАЙ БАЙХЫН НЭР

 

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн “Өнөр айл” буланд урьд өмнө ид дунд насны, олон хүүхэд төрүүлж өсгөж буй гэр бүлүүд уригдаж байв. Харин энэ удаа идэр залуу насандаа улс орныхоо бүтээн байгуулалтын их ажлыг нуруундаа үүрэлцэхийн зэрэгцээ хүүхдүүдээ бага, хүчир ажлыг их гэж хойш суулгүй бүтээж, зүтгэж хөдөлмөрлөж ирсэн ахмад үеийн төлөөлөл нэгэн гэр бүлийг онцолсон юм. Зочид маань социалист нийгмийн хэв маягийг даган, томилолтоос томилолтын хооронд газар газрын орчин нөхцөл, амьдралын хэмнэлд зохицож “хүүхдээр хүн хийх ухааны жор”-ыг өөрсдийнхөөрөө бүтээж чадсан, аж ахуйн арвин баялаг туршлагатай сайхан буурлууд байлаа. Гэрийн эзэн 83 насны сүүдэр зэрэгцсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Базаргүр гуай, эзэгтэй Н.Цэвээн нар 60 жил жаргаж ханилан, зургаан сайхан үрсийн ижий, аав бололцжээ. Тэд дөрвөн хүү, хоёр охинтой...

 

Жаран жил жаргаж ханилсан та бүхний амьдралын түүх “Өнөр айл” буланд маань өнгө нэмэх, өгөөжтэй сайхан ярианы үүтгэл болох биз ээ. Д.Базаргүр гэдэг айлын гал голомт хаана хэрхэн бадарсан түүхийг сонирхвол?

 

Эхнэр: Бид 1960 онд техникумд сурч байхдаа Борнуурын сангийн аж ахуйд танилцсан. 1961 онд сургуулиа төгсөөд Ховд аймагт томилогдон очиж бидний аж амьдрал тэр нутгаас эхэлсэн дээ. Миний хань зам гүүрийн инженер, харин би Анагаахын дунд сургуулийг рентгений техникч, Багшийн дээд сургуулийг номын санч мэргэжлээр тус тус сурч төгссөн. Ховд аймгийн эмнэлэгт хоёр жил ажиллаад, ханиа дагаж хотод орж ирсэн. Тэр үед Эрүүлийг хамгаалахын сайд Туваан гэж хүн манайхыг Ховдоос ирэнгүүт “Сэлэнгэ юм уу Дархан руу шилжиж ажилла” гэв. Дөнгөж хөдөөнөөс ирсэн хүмүүс дахиад хөдөө ажиллах хэцүүхэн санагдаад би Багшийн сургуульд сурах болов оо. Багшийн сургуулийн номын сангийн анги төгсөөд Хотын соёлын хэлтсийн хүүхдийн номын санд каталогичоор 5-6 жил, үндсэн мэргэжлээрээ хоёр жил, нийт зургаан жил ажиллаад л өвгөнийхөө ажлыг дагасан даа.

 

Танайд зочлохын өмнө аж амьдралын тань үүх түүхийг нэлээд судаллаа. Хүүхдүүд тань аавынхаа мэргэжлийг өвлөн, Монгол Улсын зам гүүрийн салбарт нэлээд олон жил тууштай ажиллаж байгаа юм байна.

 

Гол дагаж, гүүр барьсан бидний амьдралын ихэнх он жилүүд энэ салбартай холбоотой болоод ч тэр үү хүүхдүүд маань эрхгүй хар багаасаа энэ салбарыг мэддэг, сонирхдог болж аавынхаа мэргэжил, заавар зөвлөгөөгөөр бас л энэ салбарын хүмүүс болжээ. Тухайн үед манай хүн хамт олонтойгоо Зайсангийн гүүрийг барьж дуусгаад, Заамарын Овоотын гүүр рүү шилжсэн байсан, 1963 онд манай том хүү Б.Гантөмөр Улаанбаатар хотод төрсөн. Бидний ажил хөдөө, хаана том гол байна, тэнд гүүр барихаар явдаг учраас хэдэн хүүхэд маань тэр бүрт л хөдөөгийн сургуулийн дотуур байранд сууж хичээлд явна. Хотод ч хөдөөд ч олон сургууль дамжсан даа. Гэсэн ч муудсан юм алга, бүгд л сургууль соёлоо дүүргээд энэ нийгэмдээ чадлаараа хичээж зүтгээд, хөдөлмөрлөөд явж байна.

 

 

Том хүү Б.Гантөмөр өдгөө “Ган гүүр” компанийн ерөнхий захирлаар ажилладаг. Дараагийн охин нийтийн ахуй үйлчилгээний Монгол гутлын анги төгссөн, угалзтай Монгол гутал оёдог хүн байна. Түүний дараачийн охин Б.Гантулга Төмөр замын техникумын хөдөлгөөний анги төгссөн. Мөн л “Ган гүүр” компанид ажилладаг. Хүү Б.Гансүх, түүний дүү Б.Гангүүр нар ч тус компанидаа ажиллаж байна. Б.Гангүүр маань бас ерөнхий инженер юм. Харин зургаан хүүхдийн маань бага нь Б.Ганхүү. Цагдаагийн академи төгссөн, Монголдоо мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Ирланд явж, тус улсад 7-8 жил амьдраад ирлээ. Өнөөдөр харин тантай ярилцахад өвгөнөө дагаж хөдөө гадаа ажилласан залуу цагийн он жилүүд дурсагдаж байх чинь ээ. Төв аймгийн Заамар суманд ажилласан жилээс эхлээд би гүүрийн салбарт олон төрлийн ажил хийсэн байдаг. Үйлчлэгч, тогооч, нярвын ажил хийж байгаад сүүлд нь Гуртын гүүрэнд мастераар хэдэн жил ажилласан. Дараа нь хотод орж ирээд Авто замын газарт эхлээд нярвын ажилд орсон. Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Авто замын ерөнхий газар гэж байгуулагдахад Жиглий даргын нарийн бичгийн даргаар 12 жил ажилласан даа. Хөдөө ажилласан он жилүүдээ оруулаад тооцвол нийтдээ 40-өөд жил улсдаа ажиллаж, 1990 онд тэтгэвэрт гараад арын албаны ажилд шилжсэн. Хэдэн хүүхдээ байр сууцтай болгох гэж Баянхошуунд хашаа байшин барьдаг ажилтай хүн болсон. Байшин барих газар тэгшлэх, ухах тэр л бүх ажлуудыг хийж байлаа би.

 

Та ч сайн зохион байгуулагч юм аа. Олон хөвгүүдийг айл орон болгоход ээжийн хөдөлмөр их биз.

 

Эхнэр: Өвгөнийхөө нөмөр нөөлгөнд би ч ажил хийж сурсан. Бид чинь ажлаа эр хүний ажил, эм хүний ажил гэж ялгаж заншаагүй. Манай өвгөн ажлын хойноос л явдаг хүн. Албан ажлаа л түрүүнд тавина. Би арын албанд, газар шороогоо тэгшлэх ажилтай үлдэнэ. Эднийг ажлаасаа ирэхэд л би ажлаас бууна. Баянхошуунд анх барьсан байшингийн маань урд их том хонхор нүхтэй байв. Хойд эргээс нь шороо ухаж 40-өөд машин шороогоор тэгшлээд энэ хэдэн хүүхдэдээ байр байшин барьж өгсөн. Өнөөдөр хэдэн хүүхдийн маань ажил төрөл, амь амьдрал нь сайхан яваа нь аавынх нь хөдөлмөрчийн буян юм даа. Дээр үед чинь бид ажил хийнэ, цагт баригдана. Бүх юмыг зэрэг, зэрэг л амжуулдаг байлаа. Манай өвгөн баатар шавьтай мундаг багш шүү.

 

Энэ салбарынхны жаргал зовлон, ололт амжилт нь таны нэг насны ажил үйлстэй холбоотой юм байна. Зам, гүүрийн салбарт танай гэр бүлийнхэн хоёр үеэрээ хүч хөдөлмөрөө зориулах болжээ. Та ажлынхаа бахархал, энэ салбарынхаа онцлогийн тухай ярьж өгнө үү?

 

Нөхөр: Би 1961 онд Төмөр замын техникумийн авто зам, гүүрийн ангийг техникчээр төгссөн. Ховдоос Улаанбаатарт ирж Хотын зам барилга трестэд ажиллаж эхэлсэн. Манай улс 1965 оноос гүүрийн бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн юм шүү дээ. Түүнээс өмнө замын маань байгууллага модон гүүр, хайрган зам хийж байсан. Хар зам, бетон зам, бетонон гүүр бүтээн байгуулах ажлын суурь 1960-аад оноос эхэлж хамгийн түрүүнд “Гүүр барилгын анги” байгуулагдсан түүхтэй. Замын газрын харьяа тус ангид би мастераар очиж ажилласан. Гүүр барилгын анги маань сүүлд контор болтлоо өргөжсөн, таван бригадтай, дотроо хот, хөдөөд ажилладаг ангиудтай. Голцуу л гол мөрөн дагаад л хөдөө явдаг ажилтай. Гэргий маань ч намайг дагаад 1980 он хүртэл хөдөө явсан даа.

 

1980 оны үед хамгийн сүүлд Сэлэнгэ мөрөн дээр Гуртын тавилангийн гүүр барьж, улсад хүлээлгэж өгөөд хот руу орж ирсэн. Хотод ирсний дараа намайг Гүүр, барилгын конторын даргаар дэвшүүлж тавиад, 1990 он хүртэл даргын ажил хийж дээ. Улс маань зах зээлийн нийгэмд шилжих үед гүүр барилгын анги маань таван контортой байсан учраас Туул, Хэрлэн, Мөрөн гэх зэрэг дандаа голуудын нэрээр нэрлэсэн компаниуд болсон юм. Материалын үйлдвэрийн бие даасан нэг компани, нөгөө нь манай “Ган гүүр” компани байгуулагдаж байлаа. Ингээд таван хэсэг болоод үйл ажиллагаа нь үргэлжилж, замынхаа байгууллагад гүүрийн барилгыг дагнаж ажилласан түүхтэй. Гүүр чинь бас замаасаа онцлог шүү дээ. Мэргэжлийн хувьд барилгатай төстэй, хүнд ажил л даа. Хувьчлалын асуудал гэдэг ингэж замын газарт гүүрнээс эхэлсэн юм л даа. Тэр таван компани өмнөх бүх ажилчидтайгаа нийлэн энэ салбарынхаа ажлыг хариуцаж аваад, цааш үргэлжлүүлсэн түүхтэй. Тэдгээр компани өдий хүртэл ажил үйлс нь өөдрөг урагштай сайхан ажиллаж байна. Хувьчлалаас хойш би “Ган гүүр” компанидаа ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1995 онд тэтгэвэртээ суусан ч, өнөөг хүртэл “Ган гүүр” компанийнхаа зөвлөх, удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. “Ган гүүр” компанийг удирдаж байгаа хүү маань Орост барилгын сургуулийн инженерийн анги төгссөн, сүүлд нь оройгоор зам гүүрийн мэргэжилтэй болсон.

 

 

Таны гар бие оролцож бүтээн байгуулсан том том гүүрүүдээс нэрлэвэл?

 

Нөхөр: Миний хувьд анх бетонон гүүр гэдгийг барьж байгуулж эхлэх үеийн хүн. Анх замын газарт Бетонон гүүрийн анги гэж байгуулагдсан. 1965 онд Зайсангийн гүүрээр эхэлсэн. Хоёр дахь нь Заамарын гүүр, мөн Таван толгой хавьд нэг гүүр барьсан. Туул гол дээр бол 4-5 гүүр байна. Булган аймагт Тэшигийн гүүр, Хануйн гүүр, Сэлэнгийн Гуртын тавилангийн гүүр, Сэлэнгийн Найрамдал Сангийн аж ахуйн наад талд Бүдүүний гүүр, Хэрлэнгийн дээд гүүр, Хэнтий аймгийн төвийн гүүр, хойд зүгт Онон гол, Халх голд гүүр хийсэн дээ. Манай “Ган гүүр” компанийн хийсэн хамгийн анхны гүүр нь Зайсангийн гүүр байгаа юм. Том, жижиг нийт 40 гаруй гүүр барих ажлыг хариуцаж ажиллажээ. Энэ салбарын түүхийг эргээд харах юм бол манай замын газар аймаг болгонд анги, контортой өргөн том байгууллага байсан. Зөвхөн гүүрийн барилгын анги нь л гэхэд контор болсон. Нийт 300-400 ажиллагсадтай, 4-5 бригадтай, материалын үйлдвэртэй том байгууллага байлаа шүү дээ.

 

Та бүхний яриаг сонсоод социалист  нийгмийн үед Монгол Улсын бүтээн байгуулалтын их ажлыг нуруундаа үүрэлцэж явсан гэр бүл байна гэж бодлоо. Үүний хажуугаар зургаан хүүхдээ хүний дайтай өсгөх, хүмүүжүүлэх нөр их хөдөлмөр хэний нуруун дээр явсан бол. Аав хүний хувьд та ямар дүгнэлттэй сууна вэ?

 

Нөхөр: Зайсангийн гүүрийг дуусгаад Овоотын гүүрэнд томилогдсон цагаасаа хойш  манай гэргий л үр хүүхдээ хүмүүжүүлэх, ар гэрээ өнгөтэй өөдтэй авч явах, надад хань түшиг болох хамаг ачааг үүрээ юм уу даа. Би бол албан ажилд л гол анхаарлаа төвлөрүүлдэг хүн байж. Ер нь ар гэрийн асуудал дээр нарийн шийрийн зүйлээ мэдэх юмгүй л байсан. Хөгшин минь л хөөрхий хэдэн хүүхдээ хүмүүжүүлэх, сургууль соёлд нь явуулах, өгөх авах, хүүхдийнхээ дээл хувцас урлах, хоол ундыг нь тааруулах гээд бүх юмыг л хийж. Бүх насаараа энэ гэрийн хамаг ажлыг голлон гүйцэтгэж, “манай гэрийн тэргүүн болсон” ийм л хүн дээ. Зургаан хүүхдийг минь төрүүлж, сайхан өсгөсөн. Яахав ээ миний ажил үйлс өөдрөг, нэр хүнд сайтай байх нэг хэрэг, гол ажлыг гардан гүйцэтгэж байгаа хүн бол манай хөгшин юм аа. Хүүхдүүдээ гэрлэхэд бүгдэд нь тус тусад нь байшин барьж гэр оронтой болголоо. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ манай хүн их сайн. Гэрт хүн ирэхэд олон хүүхэдтэй гэж ерөөсөө хэлдэггүй байсан. Энэ бол манай хөгшний л гавьяа гэж би боддог юм.

 

Жаран жил ханилсан ханиа та “Манай өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэн дээдэлж байна. Орчин үеийн залуус бол байр сууриа булаалдаад л гэртээ эв муутай байх нь ч анзаарагдах л юм.

 

Нөхөр: Ерөөсөө хүний хань гэдэг нэг нэгэнгүйгээр байх үндэсгүй. Тэгж л бие биедээ заяадаг юм уу даа. Одоо насанд чинь энэ хүн миний бүх юм, намайг л өргөж өндийлгөж явна шүү дээ. Ханьдаа их баярлаж явдаг юм даа. Гэр бүлийн хүмүүс чинь өтлөөд ирэхээрээ л жинхэнэ аав, ээж болдог. Хэн хэн нь тийм бодолтой болдог юм байна. Бидний ээж ямар зан үйл, ааш аяг, ёс журамтай хүн байлаа, аав ямар хүн байлаа, яг тэгж л өтлөхсөн гэсэн улсууд болдог. Нэг гэр бүл гэдэг нэг амьтай байхын нэр л дээ. Энэ амьдралд чинь эхнэр, нөхрүүд бие биеэ чи, би гээд байх юм бол яаж эвлэж сайхан амьдрах уу. Үүнийг л залуус маань бодож тунгаах хэрэгтэй.

 

Анх гэргийтэйгээ танил­цахад ямар охин байв, таны хань. Ховд руу оргуулаад аваад явчихаагүй биз?

 

Нөхөр: Оргуулж яваагүй ээ. /Инээв/ Хань минь өөрөө Баяд хүн. Анх танилцахад санхүүгийн ангийн оюутан, төгсөх жилдээ танилцаж Ховдод хуваарилагдахад энэ маань хамт очоод л Ховдод гэр бүл болж байв. Одоо 60 гаруй жил ханилж, зургаан сайхан хүүхэдтэй болсон бол өнөө жил ач зээ нийлээд 30-аад хүн болж, нэг айл ингэж өнөрждөг юм байна.

 

Албан ажилд л хамаг цагаа зарсан гэж таны хань хэллээ. Олон хүүхдийн хичээл сургууль, чөлөөт цагийг зохицуулан хүмүүжил, боловсролд нь анхаарахдаа та ямар арга барилаар тэднийгээ чиглүүлж байв. Хоёр нарны хооронд ажилладаг та нарын залуу насанд маргаж, мэтгэлцэж суух ч зав гараагүй юм биш үү?

 

 

Эхнэр: Ёстой, тийм зав байгаагүй. Зам гүүрийн салбарынхан бүгд л мэднэ дээ. Хөдөө гадаа ажиллацгааж явахад хүүхдүүд сумын дотуур байранд л сууна. Долоо хоногт нэг удаа ирж аав, ээжийнхээ барааг харчихаад л явна. Ер нь сургууль, сургууль дамжаад явах нь хүүхдэд их халгаатай байсан. Харин зам, гүүрийн ангиудад зохион байгуулалт сайн хийж нэг үе хөдөө гэлтгүй замын бригад дотроо сургууль, эмнэлэгтэй болж байв. Аж ахуйн зохион байгуулалтаа бид сайн хийсэн. Хэрхэн хийсэн бэ гэхээр гол дагаад явахаар хүүхдүүд ус руу орчих гээд хүндрэлтэй. Тиймээс 20 өрх гэр бүлтэй нэг бригад нүүдэллэн ферм шиг л хот айл бууна. Тэнд хүүхдийн цэцэрлэг байгуулаад сум орон нутагтайгаа яриад бүх юмаа жин тан болгодог байлаа. Тэр зохион байгуулалтыг сайн хийсэн гэж үнэлэгдсэн. Манай гүүрийн контороос хоёр баатар, дөрвөн ч гавьяат төрсөн шүү. Миний хань 1976 онд Гуртын гүүр барьж дуусаад төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж байлаа даа.

 

Та ч бас хань нөхрөөсөө дутахгүй хичээнгүй ажиллаж хөдөлмөрлөжээ, төр танд ямар шагнал хүртээв?

 

Эхнэр: Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн хүн, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоо авчээ. Замын салбартаа сайн ажилласан гэдгээр “Тэргүүний замчин” цол тэмдгээ хүртсэн. За тэгээд янз бүрийн баярын бичиг, дипломоос эхлээд зөндөө л шагнал авсан даа.

 

Танай хүүхдүүдийн бага нас үнэхээр онцгой өнгөрчээ. Шилжин суурьших, өөр орчин нөхцлүүдэд дасан зохицох, нийгэмших, шинэ хамт олон дунд байр сууриа олох гээд асар их зүйлтэй тэд нүүр тулж өссөн байх.

 

 

Нөхөр: Манай хүүхдүүд ер нь байгальтай ойр, агаар ус нар салхин дунд, хөдөлмөрт ойр л өслөө шүү дээ. Харин бидний үед одоогийнхтой харьцуулахад хүүхдийг загнаж зодож байсангүй. Хүүхдээр хүн хийхэд ер нь сайн ярилцаж, аливаа зүйлийг зааж хэлж өгч л байх хэрэгтэй юм билээ. Одооны улс мэдээж хэрэг үр хүүхдэдээ биднээс илүү анхаардаг л байх. Ер нь хүүхэд эх, эцгийнхээ байдлыг л хуулж явдаг юм билээ дээ. Хүүхдүүдийг сургууль соёлд, ийш тийш явахад худалдаа наймаа хийхгүй, архи дарс уухгүй шүү, хичээлдээ л шамд гэж захина. Ер нь манай хүүхдүүд хүмүүжилтэй, бид хоёрын аясаар байдаг. Хэл ам хийнэ, хоорондоо зодолдоно гэсэн ойлголтгүй өссөн. Үр хүүхдүүдээ ч бид зөв л хүмүүжүүлсэн гэж боддог. Гаднаас зочин ирэхэд манайх хүүхэдгүй айл шиг нам гүм байдаг. Тэгж л хүүхдүүдээ эмх журамтай хүмүүжүүлсэн дээ. Гол нь “Хүн шиг зөв яваарай, өндөр настай хүмүүсийг хүндэлж сур, бие биенээ ч хүндэл” гэж л захиж сургана. Жаахан том болсон хойно нь “Ажил төрлөө сайн хийж, улсад нэмэртэй, эх орныхоо төлөө сэтгэлтэй яваарай” гэж хэлдэг болсон. Төрийн сүлдэндээ залбирч, шүтэж дээдэлж явдаг юм, манайхан.

 

Эхнэр: Тийм ээ, хүүхдийн хичээл сурлага, хүмүүжилд ээжийн үүрэг их. Хүүхэд эцэг, эхээ харж өсдөг юм шүү дээ. Манай удмынхан харин хүнийг хүндлэхдээ их ёсорхуу. Орсон гарсан бүхнийг цайтай ундтай байлгаж, дайлж цайлж, найр их хийнэ. Зан сайтай айлын зочин ам сайтай гардаг. Яриа хөөрөөтэй, ааш зан сайтай айлаас хүн аятай үг хэлээд гарна биз дээ. Манай хүүхдүүдийн сүүлийн гурав нь хөдөө төрсөн. Овоотын гүүрийг ашиглалтанд өгч байх үед Гангүүр маань төрж байлаа. Гүүр хүлээж авахаар хотоос сайд нар ирсэн байв. Тэр үед Барилгын яамны Телехан сайд очсон байсан. Дөнгөж төрөөд удаагүй байхад “Цэвээнийг босгож цайг нь чануулж ууна” гэсэн хэл ирлээ. Төрийн сайд цайг чинь ууна гэж байхад би босохоос яах вэ дээ. Тэр үед төрсөн хүүд маань автор инженер Гүррагчаа гэдэг хүн Гангүүр гэдэг нэрийг өгсөн түүхтэй. Тухайн үед зурагтаар “Ган гүүр” гэдэг нэвтрүүлэг гардаг байсан санагдаж байна.

 

 

 

Танайх дөрвөн бэр, 2 хүргэнээр өнөржсөн айл ажээ. Хүний хүнийг өөрийн хүүхэд шиг ээнэгшүүлж авна гэдэг их ухаан байх аа. Үр хүүхдүүдийнхээ дагуулаад ир­сэн хань ижлийг хэрхэн угтаж байв.

 

Эхнэр: Яг л өөрийн хүүхдүүдэд юу захиж сургаж яаж хүмүүжүүлж байсан тэр аргаараа л адилхан харьцдаг. Манай бэрүүд одоо миний зарчмаар ажил амьдралаа авч явдаг болж дээ. Тэд маань үр хүүхдүүддээ “Эмээ шигээ ажил төрөлтэй, цэвэрхэн, хүмүүжилтэй байгаарай” гэж хэлдэг гэсэн. Бид бэрүүдээ өөрийн хоёр охин шиг л хайрлаж, харьцдаг. Манай бэрээчүүлд тэр нь тийм, энэ нь ийм гэж өөлөх юм байхгүй ээ. Би хүүхдүүдээ яаж өсгөж, нөхөртөө яаж хань болж явсан яг л тэр үлгэрээр манай бэрүүд явдаг.

 

Нэг үе улс орон маань нийгмийн шилжилтэд орж, олон юмс өөрчлөгдөн хүнс бараа ч хомстож байв. Тэр цагт та оёдол үйл их хийсэн үү, хүүхдүүдэд бэлэн хувцас худалдаад авах, өөрөө зориулаад оёх хоёр өөр биз?

 

Эхнэр: Би хүүхдүүдээ багад дандаа өөрөө хувцас оёж өмсгөдөг байсан. Өмд цамц, майкийг даавуу даалимбаар оёод л өмсүүлдэг. Дээл, хувцас оёхдоо түүртдэггүй л байлаа. Ажлынхаа хажуугаар зав зайндаа, амралтын өдрүүдэд ч оёно. Хүний дээл ч оёдог л байв. Одоо ч хүүхдүүддээ “Бэлэн юмыг битгий авч хэрэглэж бай, хоол хийсэн ч гурилаа өөрөө тасал” гэж хэлдэг л юм. Бэлэн юм худалдаад авах сайхан л байлгүй яахав. Гэхдээ ялангуяа хүнсний тал дээр хүүхдүүд минь дандаа гарын, гэрийн хоолыг чухалчилж байгаасай гэж боддог юм.

 

“Жирэмслэлт бол өвчин биш” гэсэн сайхан хэлц үг дуулсан. Та залуу насандаа хань ижлээ дагаж олон жил хөдөө, хүнд хүчрийг ажрахгүй л ажилласан байх. Ер нь олон төрөх амаргүй биз?

 

Эхнэр: Би төртлөө ажлаа хийж яваад л амарждаг байсан. Өвдөж хавдах элдэв шаналгаа надад байгаагүй. Хааяа сумын эмнэлэг орж үзүүлнэ. Нийт есөн удаа хөл хүнд болсон. Зургаан хүүхдийнхээ сүүлийн гурвыг гэртээ төрүүлчихсэн ш дээ. Амьдарч байсан нутгийн маань хөгшин хоёр хүүхдийг минь эх барьж авсан. Өвдөөд эхлэхээрээ өөрөө босч ор дэрээ засаад, эмнэлгийн орчин шиг хамаг юм аа бэлтгэчихдэг. Ёстой юм ёсоороо, жамтай юм жамаараа л төрнө гэж бодоод айж эмээдэг ч үгүй. Орилж бархирч, хүн зовоогоод байдаггүй, ёолоод ч яах юм. Өвдсөн ч шүдээ зүүж байгаад л хүүхдээ төрүүлдэг. Манай ажлынхны нэг нь намайг “Чи жоохон тэнэг байх аа. Төрөхдөө ганц удаа ч ёо гэсэнгүй” гэж байсан. Дээр үеийн улс яаж төрж байсан гэж санана. Миний ээж л гэхэд хониндоо явж байгаад миний дүүг төрүүлээд, хормойгоороо хулдаад ирж байсан юм. Тийм байхад “Би төрөх гэж байна аа” гээд ямбалах ямар ч шаардлага надад байгаагүй. Тиймээс би хүүхдээ төрүүлчихээд маргааш нь л гэр орны ажлаа хийгээд эхэлдэг. Гам барих энэ тэр гэж сүйд болоод байсан юм уу даа. Ямартай ч дулаан хувцаслаад, чихээ битүүлээд долоо хонодог байсан байх.

 

Хань ижлээ төрөхөд нь та хажууд нь байна биз. Төрөх гэдэг амаргүй болоод л “Хоёр яс саллаа” гэдэг ардын үг гараа байлгүй?

 

Нөхөр: Ай, амаргүй, амаргүй. Би чинь ханийгаа гэрт төрчих вий гэж айгаад сүүлдээ эмнэлэг рүү хөөдөг болсон. Эр хүн хэдий хүдэр хадуун ч тэрийг харах гэдэг чинь бэрх ээ. Хүн төрүүлнэ гэдэг тийм амар юм биш. Тиймээс миний хүний ялгаагүй ээ, залуус минь хань ижлээ л сайн хайрлаж хамгаалж, нөмөр нөөлөгтэй байгаарай л гэж захья.

 

Сар шинээр танай гэр бүлийнхэн ямар наадмаар нааддаг вэ?

 

Эхнэр: Манай гэрийн тоглоомонд шагай онцгой үүрэгтэй. Сар шинээр, олуулаа цуглахаараа морь уралдуулж, алаг мэлхий өрж тоглодог заншилтай. Энэ сараар би гал дээр гарсан зээдээ 800 гаруй шагай бэлэглэлээ.

 

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.