МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
5 цаг 1 минутын өмнө
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
8 цаг 19 минутын өмнө
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
9 цаг 55 минутын өмнө
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ С…
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
"Алунгоо-2018" цомын эзэд
2019 оны 06 сарын 28

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

АВТОЗАМЫН мэргэшсэн инженер Р.Эрдэнэчимэг: ЗАМ ДАГАСАН МИНИЙ АМЬДРАЛ

 

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буй энэ онд тус салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн он удаан жил ажиллаж, зам барилгын ажлын талбарт ачааны хүндийг үүрэлцэн, үүртэж түүртэлгүй хөдөлмөрлөсөөр ирсэн нэгэн эмэгтэйг “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл ГОЛ ДҮР буландаа зочноор урилаа.

Тэрээр социалист нийгмийн үед сурч боловсрон, ажил амьдралаа энэ салбартай холбосноос хойш өдгөө 38 дахь жилдээ зөвхөн нэг байгууллагад сэтгэл урвахгүй ажилласныг нь бид онцолсон юм.

 

-Юуны өмнө “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн нийт уншигчдын өмнөөс танд 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ салбартай ажил амьдралаа холбож эхэлсэн түүхээсээ хуваалцана уу?

 

-Би 1961 онд Архангай аймгийн Их тамир суманд төрсөн. 8-р ангиа төгсөөд Улаанбаатарт Төмөр замын техникумын Авто замын техникчийн ангид элсэн орж, авто замын техникч мэргэжил эзэмшин ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Техникийн их сургуулийн Барилгын инженерийн сургуульд авто замын инженерийн оройн ангид суралцаж төгссөн. 1981 онд Төмөр замын сургууль төгссөнөөс хойш өдий хүртэл энэ салбартаа 38 жил тасралтгүй ажиллаж байна даа. Би багадаа цэцэрлэгийн багш болно гэж мөрөөддөг байлаа. Аав, ээж хоёр маань төмөр замын салбарт олон жил ажилласан хүмүүс. Тэр үед хүүхдүүд 8 дугаар анги төгсөөд дэвшин суралцах, эсвэл техникумд орох хоёр замтай байсан.

 

 

Надад Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийн хуваарь таарсан. Гэтэл өвөө маань “За чи хангай газар төрж өссөн хүн, говьд очсоноос эцэг эхээ л дага” гээд анагаахын хуваарийг авахуулаагүй. Төмөр замын техникумын нэг хуваарь үлдсэн, өөр сонголт байгаагүй. Тэр үед авто замын мэргэжил гэдэг ойлголт хүн бүрийн мэддэг юм байсангүй л дээ.

 

Тэгсэн өвөө “Энэ чинь хүрз, шүүр л барьдаг ажил юм шиг байна. Гэсэн ч яах вэ, эцэг эхээ бараадах юм, энэ хуваарийг ав” гэж зарлигдаад... “Хог шүүрдэх мэргэжлээр дөрвөн жил сурах нь дээ” гэж бодоод дотроо их л дурамжхан байсан.  Ингэж л би энэ салбарт хөл тавьж  байсан даа.

 

-Хичээлийн шинэ жилийн анхны өдөр ямар багш нар, ямар орчин таныг угтсан бэ?

 

-Тэр үед авто замын мэргэжлийн Баатарбилэг, Пагмажав, Гонгор зэрэг сайхан багш нар бидэнд багшилж байв. Тал талаас цугласан юу ч мэдэхгүй хүүхдүүд эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээлээ үзсэн. Харин 3-р курсийн оюутнууд анх дадлагад гарахад би Б.Хундагаа захирлын удирддаг Авто замын институтэд У.Пүрэвжав, О.Ганбат гэх зэрэг туршлагатай техникчдийг дагалдан ажиллаж, анх мэргэжлийн мэдэгдэхүүнтэй болж байлаа. Яваандаа авто зам гэдэг хэн дуртай нь газар тэгшлээд, хар тос асгаснаар бүтчихдэг эд биш гэдгийг ойлгож инженер хайгуул хийх, ажлын зураг төслөө боловсруулахаас эхлээд асар олон хүчин зүйл нийлж нэгдэж, бүтээн байгуулалт хийгддэгийг мэддэг боллоо.

 

Их сургуулийн 4 дүгээр курсдээ “Зам, барилга ашиглалтын трест”-д Сайнзаяа, Цэрэнсодном зэрэг хүмүүсийг дагалдан ажилласан. Тэр үеэс л өвөөгийн хэлснээр хүрз, шүүр бариад замчин болчихгүйг ойлгож билээ. Төгсөөд 1981 оны 6 сарын дундуур Г.Жиглий даргатай, Сайд нарын зөвлөлийн харьяа Авто замын ерөнхий газар очиж хувиараа аваад, Хотын зам, барилга ашиглалтын трестэд мастераар орсон доо.

 

 

-Та 38 жил энэ салбарт ажиллажээ. Эмэгтэй хүн, энэ хүнд хүчир хөдөлмөрт залуу нас, амьдралынхаа алтан он жилүүдийг зориулсны хувьд ажлынхаа жаргал зовлон, нарийн  ширийнийг ярьж өгнө үү?

 

-Халуун хүйтэн, хавсарга шуурга, бороотой цастай аль ч нөхцөлд бид ажиллаж мэднэ. Уул хадтай газраар зам тавих нарийвчилсан зураг төсөл гарсан бол түүний дагуу барилгын ажлыг хийнэ, улмаар тэсэлнэ дэлбэлнэ гэх зэргээр бүхий л замчид газар шорооны хүнд хүчир ажлыг нугалдаг. Энэ талаас нь харвал мэдээж хүнд ажил. Харин энэ бүхнийг даван туулж ажиллаж амьдарч заншсан манай замчид асар их сэтгэлийн тэнхээтэй, эмэгтэйчүүд нь гэхэд эршүүд, гүжирмэг болоод төлөвшчихдөг юм уу даа. Түүнчлэн ар гэрийнхэн нь, хань ижил нь нэгнийхээ ажлын онцлог, нөхцөл байдлыг ойлгодог мундаг хүмүүс. Энэ салбарынхны ар талыг тэд л маш сайхан авч явдаг. Түүний хүчинд бид энэ том бүтээн байгуулалтуудыг хийж чаддаг юм шүү дээ. Миний хувьд авто замаа дагаад 38 жилийг, миний хань 40 жилийг үдсэн. Амьдралын зургаа эргээд харахад хүүхдүүд бага байхад хүндрэлтэй санагддаг байсан ч дөрвөн хүүхдээ хоёр хоёроор нь хувааж аваад ажилдаа гардаг дайчин ажилтнууд байжээ бид.

 

 

-Зам барина гэдэг бидний мэддэгээс тэс өөр юм байна биз?

 

-Замын барилгын ажлыг анх эхлэхэд хэцүү. Хайгуулын ажил хийгдэж тухайн газар нутагт замын чиглэлийг сонгож, нарийвчилсан зураг төсөл хийгдэн баталгаажиж, энэхүү батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу  бид зам, гүүрийг чанартай барьдаг. Авто замын барилгын ажлын нарийвчилсан зураг төслийн “Авто зам төсөллөх” нормоор, барилгын ажлын “Авто зам барих” норм болон техникийн шаардлага, стандартын дагуу хийж гүйцэтгэдэг.

 

-Эмэгтэй инженерүүд энэ салбарт олон бий юу?

 

-Манай замын салбарт нэг хэсэг эмэгтэй инженер ховор байлаа. 1980-аад онд Балжинням гавъяат, түүний дараа Янжиндулам, араас нь 1981 оноос цөөн тооны эмэгтэй инженер нэмэгдсэний нэг нь би юм уу даа. Д.Цэнгэлмаа, Э.Оюунчимэг, Д.Энхтуяа, М.Цэцэгээ  гэх зэрэг бүсгүйчүүд нэмэгдсээр одоо л 100 гаруй эмэгтэй инженертэй болсон байх шүү.

 

 

-Та ханьтайгаа хэзээ хэрхэн танилцав. Бас л энэ салбарын хүн гэхээр гэр бүлээрээ алтан шар замтай амьдралаа холбожээ?

 

-Тийм ээ. Бид 1981 онд танилцсан. Тухайн үед миний хань Зам гүүрийн баазад жолоочоор ажиллаж байлаа. 1983 онд гэр бүл болж, 4 хүүхдийн ээж аав болцгоосон. Одоо дөрвөн хүүгийн долоон ачтай, нэг хүү маань ээжийнхээ мэргэжлийг өвлөн авто замын инженер болсон.

 

-Замчдын нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг бол. Өнгөрсөн он жилүүдэд хамгийн хүнд хүчир, санаанаас гардаггүй халширч шантармаар гүйцэтгэл таарч байв уу?

 

-Манай замчид зуны улиралд өглөө 06:00 цагт ажилдаа гарч, орой 23:00 цагийн үед, бүрэнхий болгоод ажлаасаа бууна. Хоёр нарны хооронд, төлөвлөгөө графикийн дагуу ажиллаж замаа бүтээдэг. Талбайд ажиллах үед өглөө бүр ажилчдаа зохион байгуулж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд, өдрийн ажлын дарааллыг танилцуулснаар тус тусынх нь ажилд хуваарилна. Өөрөө тухайн ажил гүйцэтгэл технологийн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавин ажилладаг. Урт цагаар, байнга гадаа, байгалийн элдэв үзэгдлийн дунд ажиллах нь хүнд. Хавар 4 сард гэрээсээ гарсан хүмүүс өвлийн 11 сард гэртээ харьж ирэх жишээтэй. Харин миний тухайд аливаа ажлыг эхэлсэн бол заавал дуусгахыг зорьдог. Тиймээс ажлаа хүнд хэцүү гээд шантарч сэтгэл урваж байсангүй. “Миний хувь тавилан замын салбартай ган бат гагнагджээ” гэж л боддог. Хээрээр гэр хийж өнгөрүүлсэн он жилүүдэд хань бид хоёрын аав ээжүүд хүүхдүүдийг минь сайхан харж, бид чинь аав ээждээ араа даатгачихаад нэг үе хүүхэдгүй хүмүүс шиг л явлаа. Их ажлаа дуусгаад гэртээ ирэх хамгийн сайхан.

 

-Баримжаалбал өнгөрсөн он жилүүдэд та нийт хэдэн км зам бүтээн байгуулахад гар бие оролцсон бол. Хувийн статистик бий биз?

 

-Баримжаагаар 1000-аад км зам барилцсан байх. Миний хувьд замын үйлдвэрлэлд ихэвчлэн гүйцэтгэгчээр ажилласан. Бидэнд замын нийт уртыг хэсэгчлэн хуваагаад өгдөг. Жилд 15-20 км зам тавигддаг байлаа. Би Монгол улсын бүх аймгуудын замыг барихад оролцож ажиллажээ. Арвайхээр, Хотонт, Төвшрүүлэхийн авто зам дээр гэхэд л 20-30 километр зам барьсан байх жишээтэй. Ажилласан он жилүүдийнхээ туршлагаас харахад, ажиллахад хамгийн хүндрэлтэй зам хотын замууд юм. Энд замын хөдөлгөөнийг олон сараар хааж болдоггүй. Нэг урсгалыг нэвтрүүлж, нөгөө урсгалыг нь хаагаад хоёр нарны хооронд ажилладаг. Богино хугацаанд хэрхэн чанартай бүтээн байгуулалт хийх вэ гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ салбарт чанар, техник технологи, хугацаа чухлаас гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр баримтлах шаардлагатай.

 

 

Би 2012 оноос хойш “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-д инженерээр ажиллаж, энэ салбарынхан дундаа бужигнаад л явж байна. Анх замын компанид орсноосоо хойш 17 жил ажиллаад салбарын дээд шагнал “Тэргүүний замчин” тэмдгээр шагнуулж байсан маань энэ салбарт ажилласны хамгийн үнэ цэнэтэй үнэлэмж юм. Системийн шагнал гэдэг цаанаа л өөр, сэтгэлд дотно сайхан шүү. Авто замын салбарт тасралтгүй, үр бүтээлтэй, чин сэтгэлээсээ ажилласныг минь төрөөс үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрийг минь мялаасан.

 

-Монгол орны бүх аймаг өдгөө авто замаар холбогдсон. Уншигчдын сайн мэдэх ямар ямар замуудтай таны үйлс холбогддог вэ? Тэр том том бүтээн байгуулалтын техник, тоног төхөөрөмжийг хөдөлгөж, удирдан чиглүүлэх гол капитал нь хүн. Зөвлөх инженерийн байр сууринаас ярьвал...

 

-Анх 1985 оноос Улаанбаатар хотод троллейбусны зам гэж асар том бүтээн байгуулалт өрнөсөн. Таван шараас Амгалан орох, Вокзалаас Долоон буудал орох энэ том замуудыг дахин зузаалах бүтээн байгуулалтад гар бие оролцож байлаа. Энэ ажил хоёр ээлжээр явсан. Эхнийхийг нь 1987 онд, дараагийнхыг нь 1989 оны өвөл дуусгаж ашиглалтад өгсөн. Тэр ажлыг гүйцэтгэхийн тулд Тасганы овоог сэтэлж байв. Тэр үед одоог бодоход технологи тааруу, зөвхөн Оросын техникүүд л ашиглаж байсан. Түүний дараа 1995 онд зам барилга ашиглалтын трест хувьчлагдах үед Япон улсын буцалтгүй тусламжаар Баян даваанаас Эрдэнэ сум орох байгалийн Битумжсан чулуулгийг /Баян-Эрхэтээс гардаг/ ашиглан зам тавьж туршсан. Бид 600 кг үндсэн орцонд 6% битум хийх ёстойгоос 4%-д нь орос битум, үлдсэн 2%-д битумжсан чулуулаг хийж туршсан юм. Тус бүтээн байгуулалтын ажилд Япончуудаас их туршлага олж авсан. Нийт 12 км замыг хоёр жил барьсан. Дараа нь Хотонт Цэцэрлэгийн сайжруулсан хөрсөн замын ажил хийгдсэн. Анх аймгуудыг авто замаар холбохын тулд шороон замыг, сайжруулсан хөрсөн зам болгож үүнийхээ араас асфальтан хучлага хийж явсаар одоо Монгол улс Нийслэл хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдоод байна. Ер нь энэ ажлыг сайн сайхан явуулаад, товлосон хугацаанд нь сайн чанартай зам бүтээн байгуулахын тулд замын инженерүүд технологи, аргачлал, графикуудыг гүйцэтгэгчдээ гаргаж өгдөг. Ямар хүн хүчээр, ямар техникээр ямар хэмжээтэй замыг, хэдий хугацаанд хийж гүйцэтгэх графикаа гаргаад түүнийхээ дагуу технологи аргачлалаа бичээд тооцооллоо гаргаж ажилладаг.

 

-Та түрүүн битумжсан чулуулаг гэж ярилаа. Зам гэдэг яг юу юунаас бүтдэг эд вэ. Хоолоор бол замын жор нь?

 

 

-Битумжсан чулуулгийг дээр дурьдсан Баян даваанаас Эрдэнэ сум чиглэлийн 12 км зам дээр л Япончуудтай хамтарч туршилтаар ашигласан. Түүнээс хойш бид 90/130-битумыг Оросоос голчлон авч байгаа. Таны хэлдгээр хар лак гэж нэрлэдэг эд замын гол бүтээгдэхүүн. Түүн дээр хайрга дайргаа 20,10,5-ын бутлуураар бутлаад  эрдэс нунтаг /цементийн тоос/-г холиод битумаа бэлдэхэд асфальтбетон хольц гарч ирнэ. Бид авто замын хучилтыг 5см, 7см-ийн зузаантайгаар гүйцэтгэдэг. Ер нь зам барина гэдэг инженерийн маш том бүтээн байгуулалт л даа.

 

-Сүүлийн жилүүдэд таныг газрын тос тээвэрлэх гол замын бүтээн байгуулалтад оролцож байгаа гэж дууллаа. Энэ бол Монгол Улсын хувьд түүхэн зам юм...

 

-Газрын тосны үйлдвэр рүү хүрэх 26,5 км төмөр зам, 21,5 км авто замыг бүтээн байгуулах ажил үргэлжилж байна. Нэг объектод 50-60-аад ажилчид, нийт 200 гаруй хүнтэй ажиллаж байсан. Харин хоёр зам дээр нийт 1000-аад хүн сэтгэл хүчээ өгсөн байх. Батлан хамгаалах яам авто замыг хариуцан ажиллаж байгаа. Мэргэжлийн залуу инженерүүд маш олноор орж ирлээ. Одоогийн байдлаар төмөр замын уул шорооны ажил 85 хувьтай, авто замын газар шорооны ажил 60 орчим хувьтай явж байна. Үүний дараа дэд бүтцүүдээ тавина. Манай авто зам дээр холбоосон замын технологи орж ирж байна. Бид Сайншанд, Замын-Үүдийн замыг сэтлээд гүүр тавьж байгаа. Түүн доогуур газрын тосны үйлдвэр рүү явах төмөр зам тавигдах ёстой. Харин авто зам Сайншанд руу төв замаасаа цэцгэн хэлбэрээр гурван уулзвартайгаар 3,6 км салж явах юм. Манай зөвлөх компаниас 22 инженер, жолооч туслахтайгаа нийлээд 25 хүн ажилласан.

 

-Таныг анх ажилд орсон байгууллагынхаа суурин дээр өнөөг хүртэл ажиллаж байгаа гэж дуулсан. Тэр түүхээсээ хуваалцвал?

 

-Тийм ээ. Замын трест хувьчлагдан “Чандмань зам” компани болж зам арчлалтын ажил гүйцэтгэдэг байлаа. Сүүлд “Эрдэнэ зам” компани болсон. Багануур, Налайх чиглэлийн засвар арчлалтыг хариуцан ажиллаж байгаад 1995 онд Япончууд ирэхэд Япон Монголын хамтарсан Коноика компани гэж байгуулагдсан. Түүний дараа ч мөн олон төслүүд дээр ажилласан. Харин 2012 оноос хойш “Ай Си Ти Сайн Консалтинг” компанидаа ажиллаж байна.

 

-38 жил замын салбарт ажиллаж, бүхнийг гардан гүйцэтгэхээс эхлээд өнөөдөр зөвлөх инженер хүртлээ явахдаа манай улсын замын салбарын хөгжлийг гадны олон оронтой харьцуулж харахад ямар түвшинд хүрсэн гэж үздэг вэ? 

 

-Монгол Улсын авто замын салбар техник технологийнхоо хөгжлийн хувьд, мэргэжилтэй ажилтнуудын хувьд ч аль ч улсаас дутахгүй. Гуравдагч оронд суралцаж төгссөн залуус маань үнэхээр их зүйл сурч ирж байна. Мөн ам бардам хэлэхэд манай авто замын салбар шиг технологио бүрэн баримталдаг, техникийн шаардлага өндөртэй газар байхгүй. Би энэ тал дээр манай ахмад инженерүүд асар их хүч хөдөлмөр гаргасан гэж боддог. Ялангуяа С.Очирбат захирал, Р.Буд дарга, Р.Балжир инженер гэх зэрэг дээр үеийн мэргэжилтнүүд энэ технологийг сайн барьж ажилласны үндсэн дээр залуучууд ч бас дагаад үлгэрлэж сурдаг. Манай салбар ингэж хөгжиж төлөвшсөн.

 

 

-Монгол Улс яг хаанахын  технологиор замаа тавьдаг вэ? Өөрийн орны байгаль цаг уурын онцлог гэж бий биз?

 

-Нэг хэсэг Оросын технологиор явсан. Харин одоо барууны стандартыг өөрийн орондоо нутагшуулаад ажиллаж байгаа. Манай авто замын салбарт 240 гаруй стандарт мөрдөгддөг. Түүнчлэн цаг уурын эрс тэс уур амьсгал замд маш их нөлөөлдөг. Үүнийг ч судлан бүсчлэн авч үздэг. Мөн манай авто замын салбарт Фидикийн гэрээ чухал үүрэгтэй.

 

-Өөрийнхөө барьсан замаар давхиж явахад танд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрдөг бол?

 

-Сайхан шүү. Ер нь замын ажил эхлээд хөрс хуулахад бэлдэн трасаа тавих үед тэр улаан тоосон дунд олон техник ажиллаад эхэлнэ. Түүний аюулгүй ажиллагааг зохион байгуулна, тэр үед хэзээ яаж дуусна аа, яаж энэ замыг чанартай бүтээн байгуулж ард нь гарна аа гэж бодогддог л юм. Гэхдээ ажлаа дуусаад дээгүүр нь алхаж явахад бахархал төрдөг. Ганц надад ч биш зам бүтээж ажиллаж, амьдардаг бүх ажилтнуудын сэтгэлд үлддэг хамгийн нандин мэдрэмж энэ л байх. Энэ завшааныг ашиглаад авто замын салбарын бүх ахмад буурлууд, инженер техникийн ажилтнууд болон салбарынхаа бүхий л нөхдөдөө Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргээд, шороон гахай жилдээ эрүүл энх, ажил хөдөлмөрийн өдөр амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе!

 

Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.