“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2019 оны 11 сарын 11
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
2019 оны 11 сарын 05
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын …
2019 оны 10 сарын 30
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
2019 оны 10 сарын 30
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
Хэнтий аймгийн эмэгтэйчүүд "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд нэ…
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
"ЗЕНИТЧДИЙН ХОЛБОО" ТББ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ
2019 оны 10 сарын 24
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна
2019 оны 10 сарын 22
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонг…
2019 оны 10 сарын 21
ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА
2019 оны 10 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19

ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА

ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА

“Бид 30 жил ханилан суухдаа бараг ам муруйж үзээгүй ээ. Манай гэрт хэрүүл, зодоон гэж огт байхгүй. Хүүхдүүд минь ч хоорондоо маргалддаггүй байх. Миний дэргэд маргалдаж болохгүй гэсэн “ҮНДСЭН ХУУЛЬ” манай гэрт үйлчилдэг. 11 хүүхэд тээж, төрүүлэхдээ хань бид хоёр нэг удаа ч хүнээс гуйж, зовлонтой мэтээр амьдарч байгаагүй. Нэгийг нь ч төрүүлэхгүй гэж бодож үзээгүй. Бурхнаас ирсэн бэлэг гэж хүлээн авдаг” хэмээн ярих эгэл даруухан ээжийг Ц.Цолмонтуяа гэдэг. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад жижүүр хийдэг бөгөөд хань Г.Мөнхбаттайгаа 21 насандаа гэр бүл болж өдгөө 6 хүү, 5 охины эцэг эх болжээ.

Өнөө цагт ихдээ найман хүүхэдтэй айл л байдаг байх гэсэн төсөөлөлтэй явсан би анх удаа 11 хүүхэдтэй айлд зочилсон юм. Гэхдээ тус айлын дөрвөн том нь тусдаа гарсан тул долоон хүүхэдтэйгээ биднийг угтсан Эрдэнэт хотын өнөр айлд саатсан тэмдэглэлээ сийрүүлэн уншигч олондоо хүргэе.

Юун түрүүнд хүүхдүүдийг нь нэрээр нь жагсааж бичмээр санагдав. Учир нь анх удаа өнөр өтгөн айлд зочилсон сэтгүүлч би хүү, охиных нь тоог гаргах гэж нэлээд будилсан. Гэрийн эзэгтэй маань ч өөрөө будилсан шүү...

Хүүхдүүдийг нь жагсаавал:

1. Ууган хүү М.Батмөнх 28 настай, Эрдэнэт хотод хувиараа бизнес эрхэлдэг.

2. Удаах хүү М.Батсайхан Улаанбаатар хотын 97-р сургуульд багш.

3. Дараагийн хүү М.Гантөмөр Улаанбаатар хотод хувиараа бизнес эрхэлдэг.

4. Том охин М.Солонго Эрдэнэт хотын ресторанд ажилладаг.

5. Удаах охин М.Мөнхтуяа ШУТИС-ийн нэгдүгээр курсын оюутан.

6. Дунд хүү М.Ганболд Эрдэнэт хотын Наран цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч.

7. Удаах охин М.Болоржин Эрдэнэт хотын Наран цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч

8. Дунд охин М.Анужин Эрдэнэт хотын Наран цогцолбор сургуулийн 6-р ангийн сурагч

9. Отгон охин М.Отгонжаргал Эрдэнэт хотын Наран цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч

10. Удаах хүү М.Мөнх-Ирээдүй Эрдэнэт хотын Наран цогцолбор сургуулийн 2-р ангийн сурагч

11. Отгон хүү М.Түмэнбаяр 5 настай

Дөрвөн том нь тусдаа гарсан болохоор Цагаан сар юм уу зун л бөөнөөрөө цуглардаг гэнэ. Г.Мөнхбат  гуайнх Орхон аймгийн “Улаан толгой” гэх газарт дотроо худагтай нэлээд том хашаа байшинтай. Хавар ажлынхаа хажуугаар нарийн ногоогоо үрслүүлдэг бөгөөд тэндээ зусаж, намар ногоогоо хураасныхаа дараа хүүхдүүдтэйгээ төвийн байшиндаа ирдэг. “Одоо гурван сарын дундуур Улаан толгой руугаа явж, нарийн ногооныхоо үрсэлгээг хийнэ дээ” гэсээр гэрийн эзэгтэй Ц.Цолмонтуяа бэлдсэн үрнүүдээ бидэнд дэлгэн харуулсан юм.

Ц.Цолмонтуяа Дорноговь аймгийн Сайншанд сумынх бөгөөд 1978 онд эцэг эх нь илгээлтийн эзнээр Эрдэнэтэд ирж суурьшсан байна. Ийнхүү түүний амьдрал Эрдэнэт хоттой салшгүй холбогджээ. Тэрээр “Энэ олон хүүхдийг өдий зэрэгт өсгөж, хүмүүжүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн минь гавьяа байх даа. Эрдэнэт үйлдвэртэй миний амьдрал салшгүй холбоотой. Ээж минь Орхон аймгийн улсын аварга ногоочин хүн байсан. Би ээжтэйгээ ногоочноор 10 гаруй жил ажилласан. Ногоо тарих дуртай, бүр хобби болчихсон. Тиймээс ээлжийн ажлаасаа буугаад л Улаан толгой руу явдаг. Салад ногоо, огурцы, помидор, брокли, тарвас зэргийг тарьдаг” гэлээ.

Гэр бүлийн хүнтэйгээ танилцсан түүхээсээ хуваалцаач хэмээхэд гэрийн эзэгтэй Ц.Цолмонтуяа “Улаан толгойн хүлэмжийн сангийн аж ахуй” гэж байхад ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон хүмүүс дээ” гэж даруухнаар өгүүлэв.

Харин гэрийн эзэн Г.Мөнхбат “Манай гэр бүлийн хүн ногоочин байсан. Би тэр үед хорчин, ачигч хийдэг байлаа. 24 насандаа аав болсон. Ханьтайгаа 30 жил ханилж байна даа" хэмээснээр бидний ярилцлага эхэлсэн юм.

Сэтгүүлч: Та хоёр минь 30 жил ханилсан гэлээ. Энэ урт хугацаанд эвлэх, муудах үе олон л байсан байх. Тэр бүхэнд юунаас урам зориг авч, саад бэрхшээлийг даван туулдаг байв?

Эхнэр: Манай гэр бүлд хэрүүл, зодооны асуудал огт байгаагүй. Миний ханийн ам ангайтал нэлээд удна.  Миний аясаар л байдаг юм. Бид хоёр хоорондоо огт хэрэлдэж үзээгүй гэж хэлэхэд бараг болно. Одоо харин ач, зээ нараасаа болж хаа нэг ам мурийх гээд байдаг болсон байна лээ.

Сэтгүүлч: Дээр үеийн хүмүүс ихэвчлэн зургаагаас дээш 10, 11 хүүхэдтэй байсан гэж ярьдаг. Харин сүүлийн үед 5 хүүхэдтэй айл бараг өнөр айлын тоонд орж байна. 11 хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг үнэхээр агуу зүйл, таниар бахархаад баршгүй нь. Эмэгтэй хүнээс гарч болох бүхий л тэсвэр тэвчээр, хатуужил бүгдийг л гаргасан байх.

Эхнэр: Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүдээ эрүүл саруул өсгөхөөс гадна бүх зүйлд нь зовниж, араас нь байнга л санаа тавина. Гэхдээ манай хүүхдүүд бүгд толгой сайтай. Бүгдийг нь дээд сургуульд оруулж, боловсрол эзэмшүүлнэ гээд хичээж байна. Ямартай ч дөрвийг нь дээд сургууль төгсгөчихлөө. Одоо тав дахь нь ШУТИС-ийн нэгдүгээр курсын оюутан. Хүүхдүүд минь өөрсдийнхөө бор зүрхээрээ амьдралын төлөө хичээж л явна. Ажилгүй хүүхэд гэж байхгүй ээ. Бидэнд эрх мэдэлтэй, дарга танил тал байх биш. Бүгд дор бүрнээ амьдралаа болгоод л байна. Хүүхдийнхээ тоог олон нийтэд хэлээд, зарлаад байдаггүй. Мэддэг нь мэддэг л байх. Анх үйлдвэрт ажилд орохдоо 8 хүүхэдтэй гэж бүртгүүлсэн юм. Бараг тэр тоогоор нь хүмүүс мэддэг байх. Олон хүүхэдтэй, бидний амьдрал хэцүү байна, доройтлоо гэж хүний өөрийн аль ч талаасаа гуйж үзээгүй ээ. Манайх “Улаан толгой”-д нэлээд том хашаа байшинтай, дотроо худагтай. Хавар тэндээ нарийн ногоо, жимс жимсгэнээ тариалдаг. Түүнээс ганц үйлдвэрийн цалингаар энэ олон хүүхдийг хувцаслаж, хооллож, дээд сургуулийн төлбөр төлнө гэж байхгүй.

Сэтгүүлч: Анх ээж аав болох үеийн мэдрэмж болон хамгийн бага хүүхдээ төрүүлэх үеийн мэдрэмж өөр байсан байх даа?

Эхнэр: Тийм зүйлийг нэг их бодож байгаагүй юм байна. Хүүхэд олчихлоо, авахуулья гэж ч бодож байгаагүй. Нэлээд өндөр үүрэг, хариуцлага  гүйцэтгэж л өсгөж, хүмүүжүүлж байна. Бүгдийг нь сургуульд оруулж, мэдлэг боловсролтой болгохын төлөө хичээж явна. Гэхдээ хүүхдүүд минь бид хоёрыг зовоогоогүй ээ. Нэг нэгнээ хараад болчихдог л байсан.

Нөхөр: Үүрэг хариуцлага л нэмэгдсэн дээ.

Сэтгүүлч: Танай гэр бүлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Эхнэр: Өглөө хичээлдээ явах нь үдээс хойш ирж гэрээ цэвэрлэнэ. Үдээс хойш орох нь өглөө гэрээ цэвэрлэнэ. Яг хийх ажлын хуваарь, жагсаалт гаргадаггүй. Өөрсдөө хийж чадахаа хэлүүлэлгүй хийчихдэг юм. Манайх ер нь зун “Улаан толгой”-н байшиндаа л байдаг.

Нөхөр: Өглөө галаа түлж, гэр дулаацахаар хүүхдүүдээ босгож хичээлд нь явуулахаас л өдөр эхэлнэ дээ. Эхнэр гэртээ амрахдаа өглөө галаа түлдэг. Миний ажиллаж байсан молебдины үйлдвэр зогссон болохоор одоогоор гэртээ байна. Цаг агаар дулаарахаар ногоо руугаа гарна.

Бидний яриа ийнхүү үргэлжлэх зуур дунд гурван хүүхэд нь гал тогоондоо хоол цай хийж, бага дөрөв нь аавтайгаа альбомоо үзэн зураг хайсаар... Учир нь гэр бүлээрээ авахуулсан зураг хэрэгтэй байсан боловч олдсонгүй. Тиймээс гэртээ байсан долоон хүүхэдтэйгээ зургаа даруулсан юм.

Ярилцлага маань хүүхдүүдийн хүмүүжил, боловсролын асуудлаар үргэлжлэв. 

Ажиглахад танай хүүхдүүд хүмүүжил сайтай мэт санагдлаа. Хөвгүүд, охидыг өөр өөр аргаар хүмүүжүүлж байна уу. Олон хүүхэд өсгөж, хүмүүжүүлж буй эцэг эхийн хувьд туршлагаасаа манай уншигчдад хуваалцаач гэсэн асуултад гэрийн эзэгтэй Ц.Цолмонтуяа “Тийм ч нарийн арга гээд байх юм байхгүй ээ. Аашилж зэмлэхдээ зэмлэнэ. Гэхдээ бас аавын гень байдаг байх. Аав нь барагтай бол дуугарахгүй шүү дээ. Хөвгүүд ер нь гайгүй, зөөлөн шүү. Охид л их ааштай, зоргоороо. Манай хүүхдүүд багаасаа ногоон дээр ажилласан болохоор эршүүд талдаа. Юмны цаана л гарна.

Хөрш айл тэгдэг юм “Манайх хоёулхнаа мөртлөө 20 хүүхдийн дайтай чимээтэй байх юм. Гэтэл танайх олуулаа мөртлөө нэг ч хүүхэд нь ган хийхгүй юм” гэдэг. Хүүхэд л юм хойно дүрсгүйтнэ ээ. Намайг нэг дуугарахад л нам болно. Гэхдээ хүүхдүүдээ цохиж, зодно гэсэн ойлголт байхгүй. Манай гэрт нүдэн дээр маргалдаж болохгүй гэсэн “ҮНДСЭН ХУУЛЬ”-тай. Хааяа манайхан ах дүүгээрээ нийлж гэртээ хөзөр тоглодог юм. Миний ах буюу нагац ахыгаа энд суугаад тоглож байхад манай том хүү, багш залуу хэн нь ч байсан хэзээ ч ойртохгүй. Ах "Миний дүү тогло” гэвэл сууна. Манай хөвгүүд архи, тамхи огт хэрэглэхгүй. Тийм л хүмүүжилтэй хүмүүс. Аав нь ч Цагаан сараар  манай гэр бүлд “Архи, тамхи хэзээ ч байж болохгүй шүү” гэж хэлсэн. Гэхдээ нэг үеэ бодоход одооны хүүхдүүд ухамсартай болжээ. Мөнгө олох гэж л гүйхээс архи, тамхинд цаг зав, мөнгөө зарцуулахаа больсон бололтой. Би хүүхдүүддээ “Завтай хүн л архи ууна” гэж хэлдэг. Ээж аав нь бүх зүйлийг нь бэлдээд өгчихсөн айлын хүүхдүүд л хийх зүйлгүй дээ ууж иддэг байх” гэлээ.

Харин гэрийн эзэн Г.Мөнхбат “Нэг хэсэг 2005 оноос өмнөх хүүхдүүд архи, тамхи их хэрэглэдэг байсан мэт санагддаг. Харин сүүлийн үеийнхэн тиймэрхүү зүйлд цаг заваа зарцуулахаа больсон бололтой” хэмээсэн юм.

Ийнхүү ярилцангаа цагаан сарын буузаар ч дайлуулав. Хоол цай гэснээс олон хүүхэдтэй болохоор тогоо дүүрэн хоол хийнэ биз гэхэд эхнэр Ц.Цолмонтуяа “Гоё хоолонд дургүй их хоолонд дуртай” гэдэг шиг тогоо дүүрэн хоол хийнэ. Гэхдээ манай бага хүүхдүүд хоолонд тийм сайн биш, идээд өгөөч гэж албадангаар л идэх юм. Том хөвгүүд бол их иддэг байсан. /инээв/ Чихэр жимсийг яс хорьдог. Энэ жилийн цагаан сарын бууз маань нэлээд том хэмжээтэй болсон. Манай хүүхдүүд жижиг зүйлд дургүй, дандаа том зүйлд дуртай” гэж бүгдийг инээлгэв.

Хүүхдүүдээс нь яриа авмаар байсан ч гал тогоонд хоол цай хийж суух дунд хүүхдүүд нь зочны өрөөнд орж ирэхгүй байсан тул гэрийн УИХ-ын дарга болох ээжээр нь дуудуулан хэдэн үг солиод амжлаа. /УИХ-ын дарга гэж би өргөмжлөв./

Олуулаа сургуульд явах гоё уу гэхэд 6-р ангийн сурагч охин М.Анужин “Гоё оо” гээд инээвхийллээ. Харин ээж нь “Манай хүүхдүүдийн нэг нь ч цэцэрлэг, сургууль завсардаагүй. Бүгд хорооллын сургуульд сурдаг, багш нар нь ч андахгүй байх.  Эдний хүүхдүүд толгой сайтай гэдэг юм. Дээд сургуулийн төлбөрийг насаараа төлөөд л дуусах бололтой. Давах ёстой даваа юм хойно давна даа. Үндсэн ажилтан, дээрээс нь банк хажууд байхад болно ш дээ. /инээв/ Бага дүү нар нь дээд сургуульд ороход ах нар нь хөлөө олчих байлгүй дээ” гэсээр охидтойгоо хөгжилтэй яриа эхлүүлсэн юм.

Тав дахь хүүхэд М.Мөнхтуяа: Би гурван ах, нэг эгчтэй, ШУТИС-ийн менежментийн ангийн оюутан. Ахтайгаа хамт байгаа болохоор оюутны амьдрал нөлөөлөхгүй л байна. Олуулаа байхад шуугилдаад төвөгтэй мэт боловч холдоод явахаар энэ хэдийгээ их санадаг. Чимээгүй орчинд байх эвгүй ш дээ.

Ээж Ц.Цолмонтуяа: Тоглож өссөнтэйгөө амь нэгтэй, нэгийгээ их өмөөрнө. Хотод байгаа хоёр ахыг нь М.Батсайхан, М.Гантөмөр гэдэг юм. Дэрсхэн өссөн болохоор нь том паанчиг, жижиг паанчиг гээд нэрлэчихсэн. Хоёр биендээ их амь. Хоёр бага бас нэгэндээ амь шүү. Физикийн багш нь “Мөнхтуяагийн дүү юу, танайхан ч гэр бүлээрээ толгойтой доо” гэж хэлсэн гэсэн. Тэд маань хоорондоо их төстэй болохоор хэлсэн хэлээгүй багш нар мэдчихдэг юм. Айхавтар цойлж гарахгүй ч бас муудаад байхгүй. Хавар элсэлтийн шалгалт өгөхөд сайн сайн оноо аваад л гараад ирдэг юм. Элдэв сургалтанд суулгаж хөгжүүлээгүй, өөрсдийнхөө толгойгоор л явж байгаа.

Оюутан охиноос нь гэрээ санаж байна уу гэхэд “Хэдий төрсөн ахындаа байдаг ч “Сэгсгэр ч гэсэн эх минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг шиг гэртээ ирэх сайхан” гэж хариулав. Харин дүү нараасаа болж ээждээ хэр загнуулдаг вэ хэмээхэд минь “Ээждээ загнуулах үе байлгүй яах вэ. Ээж утасны цаанаас бүх зүйлийг мэддэг ш дээ” хэмээн инээсэн юм.

Утасны цаанаас бүгдийг мэдэгч ээж харин “Би хот, Эрдэнэтийн бүх зүйлийг зохицуулна. Орой бүр бүх хүүхэд рүүгээ залгадаг” гэлээ.

Эцэг эхийнхээ санааг зовоохгүй явахыг хичээдэг тухайгаа оюутан охин М.Мөнхтуяа “Эцэг эхчүүд хүүхдийнхээ араас байнга л санаа зовдог. Арга ч үгүй байх. Гэхдээ миний хувьд идэх хоолтой, унтах газартай, ээж аавынхаа санааг зовоохгүй байхыг л боддог доо. Хамгийн бага дүүгээ бараг би харсан. Ер нь олон дүүтэй хэцүү юм, ядаргаатай юм гэж бодож байгаагүй ээ. Болчихдог л юм” гэхэд ээж охиндоо хандан “Эр хүн шиг ханхайж суугаад ярих юм. Эмэгтэйлэг бай л даа” гээд биднийг ч бас инээлгээд амжив.

Хөгжилтэй, дурсамжтай бидний яриа үргэлжилсээр гэрийн хөвгүүд рүү чиглэлээ.

11-р ангийн сурагч хүү М.Ганболдоос “Дүү нарыгаа хэр удирдаж байна даа, үгэнд чинь орж байна уу? гэсэн сэтгүүлчийн дэггүй асуултад тэрээр “Базуулах үедээ базуулаад л, базах үедээ базаад л байж байна даа.” /инээв/ гэж хээв нэг хариулсан юм.

Хоёр бага нь эрэгтэй бөгөөд хоорондоо хоёрхон насны зөрүүтэй ч эвтэй, даруухан юм. Биднийг бараг цаг гаран ярилцаж суухад дэггүйтэж, үймүүлэх нь битгий хэл ээж аав, ах эгчийнхээ урдуур орж ярина гэж үгүй. Хүүхдүүд нь элдэв уралдаан тэмцээнд оролцдог эсэх талаар асуухад 2-р ангийн хүү нь “Ээж ээ, би айлын хүүхдүүдтэй барилдаад медаль, мөнгө авсан ш дээ” гэхэд ээж нь “Нээрээ тийм, миний хүү айлын сэвлэгний найранд барилдаад мөнгөн медаль, 10 мянган төгрөгтэй авсан ш дээ” хэмээн хүүгээ өхөөрдөв.

Г.Мөнхбат гуайн 11 хүүхэд математикийн хичээлдээ дуртай. Хоёр ах нь ч математикийн багш. Тооны чиглэлийн хүүхдүүдтэй учраас өрхийн төсвөө ч нарийн хөтөлдөг үү гэсэн асуултад эхнэр “Тийм ч нарийн төлөвлөгөө гаргаад байдаггүй. Цалингаа буухаар гурилаа шуудайгаар нь авчихна. Ойр зуурын хэрэгцээний зүйлсээ ч авна. Хаан банканд өртэй болохоор өвлийн улиралд тиймэрхүү байдлаар л болгоно. Харин зуны улиралд тарьсан ногоогоороо банкны зээл, хувцас хунараа зохицуулна даа” гэлээ.

Сэтгүүлч: Олуулаа өссөн хүмүүс ах эгчийнхээ хувцсыг өмсөж л хүн болсон тухай дурсамжаа ярьдаг. Танай хүүхдүүд ч ах эгчийнхээ хувцсыг дамжуулж өмсдөг үү?

Эхнэр: Тэгэлгүй яах вэ. Хүн бүхэнд байнга шинэ хувцас авч өгөөд байна гэж юу байх билээ.

Сэтгүүлч: Та хоёр минь хоёулхнаа байх үе байдаг уу. Нэгэндээ зав гаргаж, болзох ч юм уу?

Эхнэр: Хоёулхнаа байсан үе бараг ховор доо. Хавар ногооныхоо үрсэлгээг хийхдээ л хоёулаа байдаг юм уу даа. Болзох цаг зав байхгүй ээ, тэгж явах нас ч өнгөрсөн. /инээв/

Сэтгүүлч: Цагаан сараар айлд зочлохоор өнөр өтгөн явах нь ээ.

Эхнэр: Тийм, би нэг эмэгтэй дүүтэй. Дүү минь “Бурхан танд олныг заяагаад надад нэгийг заяасан” гэдэг юм.

 Хүн байгаа бүхэндээ талархаж амьдарвал байхгүй бүхнээр нь шагнадаг гэдэг шиг. Бүх хүн өөрийн зурсан зураг, амьдралын замналаар амьдардаг мэт.

“Би ч гэртээ бараг юм хийхгүй байгаа. Эгч нь оюутан болсон болохоор наймдугаар ангийн охин ерөнхий менежер хийнэ. 11 дүгээр ангийн ах нь гадуурх ажил буюу ус, түлээний ажлаа хийж, 6 дугаар ангийн охин хог шүүрдэж, аяга угаана. Энэ жилээс 3-р ангийн охин аяга угаах ээлжинд орсон байна лээ. Би ч хэдэн хүүхдээ ажиглаад л, Улаан толгойд ногоогоо тарихдаа л өөрөө ажилладаг. Манай хүүхдүүд зэрлэг зулгаана. Би хүүхдүүдээ бага байхад 10-ын жижиг уут өгөөд “Үүнийг дүүргээд ирэх хүүхэд байна уу” гээд явуулдаг байсан. Хүүхдүүд их хорон гартай, дор нь дүүргээд ирдэг байсан” гээд яриад байвал дурсамж дүүрэн эгэл ээжийн залуусдаа хандаж хэлсэн уриалгаар энэхүү сурвалжилгаа өндөрлөе.

Тэрээр залуу гэр бүлүүддээ хандан “Одооны хүүхдүүд нэгнээсээ үг даах талдаа муу юм уу гэж ажиглагддаг. Нэгнээсээ үг дааж байж л хамт амьдарна шүү дээ. Ажлын залуусыг ч тэр,  ер нь ажиглаад байхад үг дааж сураагүй л байна. Ядаж 10 үг дааж сур. Жаахан юмнаас болж хүүхдээ дагуулаад гүйгээд байж болохгүй” гэдгийг зөвлөсөн юм шүү.

Сэтгүүлч Л.Булганчимэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.