“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2019 оны 11 сарын 11
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
2019 оны 11 сарын 05
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын …
2019 оны 10 сарын 30
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
2019 оны 10 сарын 30
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
Хэнтий аймгийн эмэгтэйчүүд "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд нэ…
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
"ЗЕНИТЧДИЙН ХОЛБОО" ТББ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ
2019 оны 10 сарын 24
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна
2019 оны 10 сарын 22
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонг…
2019 оны 10 сарын 21
ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА
2019 оны 10 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19

Төрийн албан дахь “Одбаяр”-ууд

2019 оны 11 сарын 05
    Admin

Онгоцны үйлчлэгч солонгос бүсгүйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх ичгэвтэр асуудалд орооцолдсон Үндсэн хуулийн цэцийн даргын хувь заяа хэрхэх нь бүрхэг байна.

Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр Инчеоны Бүсийн цагдаагийн газар хохирогч бүсгүйчүүдээс мэдүүлэг авч, Д.Одбаяр болон А нарыг Индонезоос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй бол хэргийг прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдэж, энэ төрлийн хэрэгт өндөр хариуцлага хүлээлгэдгийг ч дурджээ.

 Гэтэл гадны оронд биеэ цэгнэж чадаагүйгээсээ улсаа бүхэлд нь намагтай хутгаж буй дарга нарын өрөөсөн гуянууд Монголд ч олноороо үүрлэжээ. Төрийн албанд “Одбаяр”-ууд олон байгааг хүмүүс мэддэг хэрнээ ойшоодоггүй. Харин ч ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх бүсгүйчүүдийг ад үздгээс ам нээдэггүй хэвшмэл ойлголт бий болсон. Ам дамжин ярьдгаас албан ёсоор гомдол гаргах нь тун ховор. Хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг учраас ёстой л зориг зүрхтэй, хат суусан нэг нь л эрхээ хамгаалуулахаар ханддаг гэсэн.Тиймээс төрийн албаны ёс зүйг уландаа гишгэсэн дарга нарын “цуваа” тасрахгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Төрийн албан дахь “Одбаяр”-уудын талаарх ганц нэгхэн жишээ хэлэхэд саяхан ажлаа өгсөн сургуулийн захирал ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэрэгт орооцолдож ХЭҮК-оос дээд байгууллагад нь бичиг хүргүүлсэн байна. Харин  тэр дарга дараахан нь ажлаа өгснийг харахад хариуцлагаа хүлээсэн бололтой. Мөн иймэрхүү ёс зүйн зөрчил гаргасан ч агентлаг удирдаад явж буй нэгэн ч байгаа гэх. Бүр ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн нь нотлогдчихоод байхад л “үгүй” гэж гүрийгээд цүнхээ савчиж зарга хийж явдаг нөхдүүд мэр сэр байдаг гэнэ. Эндээс харвал Монголд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн нөхдөд хариуцлага тооцох биш харин толгойг нь илээд өнгөрдгийг харуулж байна.

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой судалгаа мэдээлэл хэд хэд бий. Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан. Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байжээ. Мөн төрийн бус байгууллагуудын эвслээс хийсэн судалгаагаар 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан байна.

Дээрх судалгаануудаас гадна ХЭҮК болон Шихихутуг судалгааны хүрээлэнгээс ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг есөн байгууллагын 1120 хүнийг хамруулан санал, асуулга  авч судалгаа хийсэн байна. 

Ингэхэд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүй гарч байсан гэж 176 хүн буюу 17.9 хувь, үгүй гэж 805 хүн буюу 82.1 хувь нь хариулснаас үзэхэд ажлын байран дахь бэлгийн дарамт байгаа төдийгүй боловсролын байгууллагад хамгийн олон 113 хүн ажлын байран дахь бэлгийн дарамт гарсан гэж хариулсныг дүгнэлтдээ дурджээ.Тухайлбал, батлан хамгаалах салбар зэвсэгт хүчний хоёр ангиас 28 хүн буюу судалгаанд хамрагдсан хүмүүсийн 14.3 хувь, хууль сахиулах салбар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хоёр ангиас 15 хүн буюу 14.2 хувь нь бэлгийн дарамтад өртөж байсан гэж хариулжээ.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас 20 хүн буюу 23.3 хувь, боловсролын байгууллага АШУҮИС, ҮБХИС,ХААИС, МУБИС 113 буюу 19.1 хувь нь “Тийм” гэж хариулсан байна. Энэ нь боловсролын салбарт ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай. Их, дээд сургуулиудад бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгааг судлаачид онцолжээ. Мөн 246 байгууллагын 179 нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй байсан зэрэг багагүй зөрчил дутагдалтай байна.

Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлдэж буй нь тодорхой байгаа юм. Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгдэж байгаа газар, байршлыг 2004 онтой харьцуулахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ.

“Театр, урлаг, спорт, соёлын газруудад тайзны ард буюу бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, авьяас чадвараа олон нийтэд хүргэж чадахгүй орхиход хүрч байна.

Ажлын байран дахь бэлгийн дарамт нь далд үйлдэгдэж, давтагдах тусам даамжирч байдаг хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнээс улбаалан хувь хүн, байгууллага, нийгэм бүхэлдээ хохирдог. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүн бүрт биеийн болон сэтгэл санааны хүнд дарамт учруулах, хөдөлмөрийн бүтээмж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх, ажил, албан тушаалаа орхихоос өөр аргагүй байдалд хүргэх, хохирогчийн нэр төрийг сэвтээх, улмаар амь нас нь хохироход хүргэх хор уршигтай.

Судалгаанд оролцогчийн 67.8 хувь бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгох, 70.6 хувь нь зөвшөөрөөгүйн төлөө шахалт дарамт үзүүлэх, заналхийлэх хүч хэрэглэж бэлгийн харилцаанд оруулах гэсэн хариултыг сонгосон байгаа нь ажлын байран дахь бэлгийн дарамт түгээмэл, далд ноцтой хэлбэртэй байгааг харуулж байна.

Ярилцлага, санал асуулгаас харахад ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар төсөөлөлтэй байгаа боловч Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаар мэдэхгүй байна. Өөр хоорондоо хийсэн тоглоом, наадам, наргиа болон хүний эрхийг зөрчсөн үйлдлийг ялгаж, салгаж ойлгохгүй байх нь түгээмэл байна. Ихэнх нь “хаана хандахаа мэдэхгүй, хамт олны дунд нэр хүндгүй болно, гомдол гаргах боломжгүй дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй эрх зүйн орчин байхгүй” гэсэн хариулт өгдөг гэдгийг хүний эрхийг хамгаалагчид хэлж байгаа юм.

Хамгийн ноцтой нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүст хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин дутмаг байгааг дээрх кейсээс харж болно. Хуулийн хариуцлагын талаар бид үргэлжлүүлэн хөндөх болно.

Газар, байршлыг 2004 онтой харьцуулахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ.

Үргэлжлэл бий.

С.Уянга Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.